Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо
Call Directions Website Contact the organization

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, баталгаажуулах labor union
(1)

✅Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 1996 онд Аж үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвл...
24/09/2026

✅Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 1996 онд Аж үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос анх удаа бие даан гарч шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өдгөө 30 жилийн түүхийг бүтээгээд байна.

✅Та бүхэнд түүхт 30 жилийн ойд зориулан бүтээсэн баримтат киног толилуулъя.

✅Энэхүү кинонд эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажилладаг энгийн хөдөлмөрчин олны ажил хөдөлмөрийн онцлогоос гадна тэднийг төлөөлөн хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалан ажилладаг салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны түүхэн замналыг харуулсан юм.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны түүхт 30 ж...

22/09/2026

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНУУД ҮНЭХЭЭР 4 САЯ АВДАГ УУ???

 #МЭХГУУҮЭХ 2026.09.22📌Европын Холбооны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөө...
22/09/2026

#МЭХГУУҮЭХ 2026.09.22
📌Европын Холбооны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХХХЭБГ-ын ахлах шинжээч Т.Мөнгөнцэцэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Ариунаа нар есдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Тайландын Хаант улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн 8 дахь удаагийн форумд амжилттай оролцоод ирлээ.

✅МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд 2025 онд 3 аймаг, нэг алслагдсан дүүрэгт очиж, Шивээ-Овоо ХК, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, Багануур ХК, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дарханы дулааны сүлжээ ХК, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захиргаа болон ҮЭ-ийн хороодод ажиллан, сургалт, багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүлж, мөн 2026 оны хоёрдугаар сард МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн сонгуульт залуусыг хамруулсан “Хариуцлагатай бизнес ба Хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдэвт сургагч багшийн сургалтыг зохион байгуулж ажилласан билээ.

✅Бангкок хотноо болсон дээрх форумын үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж хөдөлмөрийн маргаан зохицуулалт болон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийн талаар танилцуулж, хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй сорилт бэрхшээл, шийдлүүдийн талаар улс орнуудын төлөөлөгчидтэй санал солилцлоо.
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 #МЭХГУУҮЭХ 2026.09.18“УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ & МАЙНПРО 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГ...
21/09/2026

#МЭХГУУҮЭХ 2026.09.18
“УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ & МАЙНПРО 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР “ОЮУ ТОЛГОЙ”, “БАГАНУУР” КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЛАА

✅МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай Хамтын хэлэлцээр байгуулан, салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалан батжуулж ажилладаг билээ.

✅Хэлэлцээрийн талууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026- 2027 оны Хамтын хэлэлцээрийг байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлж, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр манлайлан ажилласан шилдэг байгууллагаар “Оюу толгой” ХХК болон “Багануур” ХК-ийг шалгаруулсан юм.

✅Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран зохион байгуулсан “Уул уурхайн 7 хоног & МайнПро 2026” арга хэмжээний хүрээнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос “Хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”-уудад шагналыг гардуулав.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
Оюу Толгой ХХК-н Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хороо
Багануур Хувьцаат Компани

 #МЭХГУУҮЭХ 2026.09.14“НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” ӨДӨРЛӨГ БОЛЛОО📌МҮЭ-ийн холбооноос 2026 оны наймдугаар сарын 15...
15/09/2026

#МЭХГУУҮЭХ 2026.09.14
“НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

📌МҮЭ-ийн холбооноос 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж буй “Үйлдвэрчний эвлэлийн өдрүүд”-ийн хүрээнд “Нийгмийн түншлэл - Хамтын ажиллагаа” өдөрлөг боллоо.

✅МҮЭ-ийн холбооны 35 гишүүн байгууллагын төлөөлөл, анхан шатны хороодын 1000 гаруй идэвхтэн сонгуультан, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, нийгмийн түншлэгч талуудын төлөөллүүд оролцсон энэхүү өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хүрэлцэн ирж, өөрийн санаачилсан чөлөөлөлтийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, мөн 2027 оны улсын төсвийн төлөвлөлт, Засгийн газрын баримталж буй байр суурийг танилцуулав.

✅“Нийгмийн түншлэл - Хамтын ажиллагаа” өдөрлөгийн үеэр үйлдвэрчний эвлэлийн үйл хэрэгт хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан зүтгэлтнүүд, анхан шатны байгууллагуудыг шагнан урамшуулсан бөгөөд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо “МҮЭ-ийн холбооны шилдэг хороо”-гоор тодорсон юм.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
ЭБЦТС ТӨХК

❗️2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Хөдөлмөрийн хөлсний доод хэм...
10/09/2026

❗️2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх асуудлыг түр хойшлууллаа” гэж олон нийтэд мэдэгдсэн нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны бүрэн эрхэд халдсан, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн зарчмаас ухарсан ноцтой үйлдэл гэж МҮЭ-ийн холбооноос үзэж дараах мэдэгдлийг гаргаж байна.

 #МЭХГУУҮЭХ 2026.09.08МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА📌МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 20...
09/09/2026

#МЭХГУУҮЭХ 2026.09.08

МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

📌МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны есдүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн төв Ховдод Б.Батзаяа даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Ховд цахилгаан түгээх салбар”-ын ҮЭ-ийн хороо, П.Ган-Эрдэнэ даргатай “Ховд дулааны станц” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, Ц.Энхзул даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний салбарын ҮЭ-ийн хороодод ажиллалаа.

✅Салбарын ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд, гишүүд, ажилтнуудтай уулзаж, Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийг сурталчлан танилцуулж, сонирхсон асуултад хариулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

✅Мөн, нийгмийн түншлэлийн хүрээнд “Ховд цахилгаан түгээх салбар”-ын дарга С.Гантөмөр, “Ховд дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Бямбатөмөр нартай уулзаж, баруун бүсийн эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, бүтцийн өөрчлөлт, ажилтнуудын өмнө тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Ховд Цахилгаан Түгээх Салбар
Ховд дулааны станц" ТӨХК

ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН "СҮЛД ДУУ"Шүлэг: Яруу найрагч Ж.Баярхүү, А.ДагвадоржХөгжим: МУУГЗ С.ГантөрДуучи...
08/09/2026

ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН "СҮЛД ДУУ"

Шүлэг: Яруу найрагч Ж.Баярхүү, А.Дагвадорж
Хөгжим: МУУГЗ С.Гантөр
Дуучин: МУСТА Т.Дэлгэрмөрөн, П.Хэрлэн, ReLo, Dashka

Эх орны минь найман зовхист
Иргэд амгалан нойрсож байхад
Ирмэх нүдээ цавчих завгүй
Эрдэнэсийг ундруулж бүтээнэ
Илч гэрлийг түгээнэ
Эрэлхэг баатрууд минь...

Шүлэг: Яруу найрагч Ж.Баярхүү, А.ДагвадоржХөгжим: МУУГЗ С.ГантөрД...

 #МЭХГУУҮЭХ 2026.09.07МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА📌МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний са...
07/09/2026

#МЭХГУУҮЭХ 2026.09.07

МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

📌МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан мэргэжилтнүүд баруун бүсийн эрчим хүчний салбарын гишүүн байгууллагуудад ажиллаж байна.

✅2026 оны есдүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн төв Улаангомд С.Ганзориг даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, Б.Сайнжаргал даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Увс цахилгаан түгээх салбар”-ын ҮЭ-ийн хороо, Я.Намхай даргатай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбарын ҮЭ-ийн хороо, Э.Ариунбилэг даргатай “Улаангомын дулааны 2-р станц” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороодын идэвхтэн сонгуультнууд, ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудтай уулзалт хийж, Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийг сурталчлан танилцуулж, ҮЭ-ийн гишүүдийн сонирхсон асуултад хариулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

✅Мөн нийгмийн түншлэлийн хүрээнд “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран, “Улаангомын дулааны 2-р станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяр, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбарын дарга н.Батсайхан нартай уулзаж, баруун бүсийн эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, бүтцийн өөрчлөлт, ажилтнуудын өмнө тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

ББЦТС ТӨХК "Увс цахилгаан түгээх" салбар
Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК

 #МЭХГУУҮЭХ 2026.09.04📌“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН НЭГДСЭН ХОРООНЫ 2026 ОНЫ ...
04/09/2026

#МЭХГУУҮЭХ 2026.09.04
📌“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН НЭГДСЭН ХОРООНЫ 2026 ОНЫ УУЛЗАЛТ - ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

✅МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны 2026 оны уулзалт-зөвлөгөөн есдүгээр сарын 03-ны өдөр эхэлж, Бүх гишүүдийн төлөөллийн хурал 97.5 хувийн ирцтэйгээр хуралдан, ҮЭНХ-ны 2026 оны үйл ажиллагаа, гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтоо ярилцан, ҮЭНХ-ны ажиллах журмын шинэчилсэн найруулга болон санхүүгийн журмыг хэлэлцэн батлав.

✅Уулзалт-зөвлөгөөнийг ҮЭНХ-ны дарга Б.Ганбат удирдан зохион байгуулж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, ЭБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Чинзориг нар мэндчилгээ дэвшүүлэн, хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал бодлоо хуваалцсан юм.

✅Өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр уулзалт-зөвлөгөөн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудын санал солилцох ярилцлагаар үргэлжилж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийг сурталчлан танилцуулж, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд ҮЭ-ийн гишүүдийн сонирхсон асуултад хариулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

✅ЭБЦТС ТӨХК-ийн Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай, Хархорин салбарын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүд нэгэн дор цугларч, бие биесээ сонсон туршлага хуваалцаж, нөхөрсөг тэмцээнд оролцон хамтын хүч, эв нэгдлээ улам бататган ажиллаж буйд баяр хүргэн, амжилт хүсье.
ЭБЦТС ТӨХК
ЭБЦТС ТӨХК
ЭБЦТС ТӨХК Архангай салбар
ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбар
ЭБЦТС ТӨХК Булган салбар Хэрэглэгчид үйлчлэх төв

Address

Sukhbaatar’s Square
Ulaanbaatar
970

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611321230

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо:

Shortcuts

Share

Category