GOOD NEIGHBORS Mongolia

Call Directions Website Contact the organization

GOOD NEIGHBORS Mongolia Good Change For The World!

Good Neighbors International ОУТББ нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хүмүүнлэгийн, нийгмийн хөгжлийн төлөөх Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм. 2006 онд Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж Нийслэлийн 6 дүүрэг, Дархан-Уул аймгийн 3 багт хамтын ажиллагааны гэрээтэйгээр Хүүхдийн эрх хамгаалал, Боловсрол, Эрүүл мэнд, Ундны ус, эрүүл ахуй, Орлого нэмэгдүүлэх, Сүлжээ хамтын ажиллагаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд жилд 250,000 орчим иргэн төслийн ашиг шимийг хүртэж байна.
Мөн 2011 оноос хойш хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулан хүүхдийн эрхийн талаар мэдлэг олгож, болзошгүй аюул, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор хүүхдийн эрхийн сургалтуудыг зохион байгуулж байна.

Тулгар төр, Их Монгол Улс болон Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадмын халуун мэндийг Гүүд Нэйборс ОУТББ-ын хамт олноос...
10/07/2026

Тулгар төр, Их Монгол Улс болон Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадмын халуун мэндийг Гүүд Нэйборс ОУТББ-ын хамт олноос та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. 🎊

Баяр наадмын өдрүүдэд бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг нь хамтдаа хамгаалж, сэтгэл дүүрэн, дүүрэн жаргалтай наадахыг хүсэн ерөөе! 💚👶

--

"On behalf of the Good Neighbors Mongolia team, we extend our warmest greetings to you all on the joyous Naadam Festival! 🎊

During the festival days, let us together protect the safety of our little children, and we wish you a happy Naadam filled with joy and contentment!" 💚👶

🧶 Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын “Бүлгийн хөгжлийн хөтөлбөр” 2026 бизнес төслийн сонгон шалгаруулалт амжилттай зохион байг...
01/07/2026

🧶 Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын “Бүлгийн хөгжлийн хөтөлбөр” 2026 бизнес төслийн сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа ✨

Улаанбаатар хотын 6 ОНХХ-өөс оролцогчдын бизнес төслүүдийг танилцуулж, шилдэг 8 төслүүдэд төслийн санхүүжилт олголоо.

Бизнесийн санаагаа боловсруулан оролцсон нийт оролцогчдодоо баяр хүргэж, дэмжлэг хүртсэн бизнесүүддээ тогтвортой хөгжиж, орон нутаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг хүсье. 🤝

Ерөнхий зохион байгуулагч:
Гүүд Нэйборс Монгол ОУТББ – Бизнес хөгжлийн алба

Хамтран зохион байгуулагч:
Улаанбаатар хот дахь 6 ОНХХ

---

🧶 Good Neighbors Mongolia INGO “Group Development Program” 2026 Business Project Presentation and Selection Process Successfully Completed ✨

Through the program, business projects from 6 Community Development Programs (CDPs) in Ulaanbaatar were presented, and project funding was awarded to the 8 best projects.

Congratulations to all participants who developed and presented their business ideas. We wish the supported businesses sustainable growth and success in contributing to local and social development. 🤝

Main Organizer:
Good Neighbors Mongolia INGO – Income Generation Team

Co-organizers:
6 Community Development Programs (CDPs) in Ulaanbaatar

“Дэлхийн Хүүхэд Залуучуудын Сүлжээ” хөтөлбөрт хамрагдсан Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 5–7 дугаар ангийн сурагчи...
23/06/2026

“Дэлхийн Хүүхэд Залуучуудын Сүлжээ” хөтөлбөрт хамрагдсан Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 5–7 дугаар ангийн сурагчид БНСУ-ын Инчон хотын бага сургуулийн сурагчидтай 4 удаагийн цахим уулзалтаар дамжуулан сайн туршлага, хэрэгжүүлсэн ажлаа хуваалцаж, олон улсын түвшинд туршлага солилцлоо. Улмаар хөтөлбөрийн төгсгөлд гэрчилгээгээ гардан авч, хөтөлбөрийн бага ангийн ээлжийг амжилттай өндөрлүүллээ. 🌱🙌

---

The junior cohort of the “Global Youth Network” program, involving students from grades 5–7 of School No. 28 in Bayangol District, successfully participated in 4 online meetings with elementary school students from Incheon, Republic of Korea, where they shared their school-based activities and best practices, engaging in international experience exchange. At the conclusion of the program, the participating students received their certificates, marking the successful completion of the junior level of the program. 🌱🙌

22/06/2026
🎉 Нийслэлийн Ерөнхий Боловсролын 4 сургуулийн номын санг бүрэн шинэчлэн “Ухаалаг номын сан” байгуулах төслийн засварын а...
22/06/2026

🎉 Нийслэлийн Ерөнхий Боловсролын 4 сургуулийн номын санг бүрэн шинэчлэн “Ухаалаг номын сан” байгуулах төслийн засварын ажлыг гүйцэтгэх аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтад урьж байна.

✅Гүйцэтгэх ажил: НЕБ-ын 4 сургуулийн номын санг зураг төслийн дагуу засварлан тохижуулах
🕘Материал хүлээн авах хугацаа: 2026.06.29-ний 08:30-09:00 цаг хүртэл /хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй./
📍Хаяг: БЗД, 1-р хороо, Нисора оффис 5 давхар 501 тоот
📞Утас: 70144122, 88006281

📌Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалын талаарх мэдээллийн дараах линкээр орж авна уу. [ https://drive.google.com/drive/u/1/folders/1QsqOdKgfNvVZHULgep02PqYw6VwZaFW0 ]
--
🎉 Invitation to Qualified Contractors
We invite qualified contractors to participate in the selection process for the renovation works of the "Smart Library" Project - an initiative to establish fully modernized smart libraries in four public schools across Ulaanbaatar.
✅Scope of Work: Complete renovation of the libraries in four public schools in accordance with the approved design and technical specifications.
🕘Submission of Application Documents: Date: June 29, 2026
Time: 08:30–09:00 AM
📍Address: 501, 5th Floor, Nisora Office Building 1st Khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar, Mongolia
📞 Contact Information: Tel: +976 7014 4122, Mobile: +976 8800 6281

📌For detailed information regarding the selection process and required application documents, please visit the link in the comments below.
https://drive.google.com/drive/u/1/folders/1QsqOdKgfNvVZHULgep02PqYw6VwZaFW0

Бяцхан гарт атгуулсан нэгхэн үр… том өөрчлөлтийн эхлэл байжээ.  Тэр л мөчөөс эхлэн М.Халиуны сэтгэлд байгаль дэлхийтэйгэ...
15/06/2026

Бяцхан гарт атгуулсан нэгхэн үр… том өөрчлөлтийн эхлэл байжээ.
Тэр л мөчөөс эхлэн М.Халиуны сэтгэлд байгаль дэлхийтэйгээ холбогдох анхны үр соёолж эхэлсэн юм.

Хүүхэд насандаа эзэмшсэн зөв дадал, зүрхэндээ шингээсэн үнэт зүйлс нь өнөөдөр түүний эко клубийг удирдаж, эх дэлхийгээ сэргээхийн төлөө алхах хүч болжээ. Тэрээр цөлжилт, газрын доройтлын эсрэг тэмцэхийн үндэс нь хүүхэд, залуу үеийг багаас нь экологийн боловсролтой болгож, мод тарих ногоон орчин бүрдүүлэх хог хаягдлын зөв ойлголт түгээх замаар зөв дадал төлөвшүүлэхэд оршдог гэдгийг онцолдог.

Young Voices for COP17 аяны хүрээнд “Эх байгалиа сэргээе” баримтат цувралаар тун удахгүй М.Халиун болон Дархан хотын эко клубийн залуусын түүхийг хүргэх болно. Эко клубийн хүүхдүүдийн эх байгалиа хамгаалах хайр, хичээл зүтгэл, байгальд ээлтэй үйлдэл нь ирээдүйд итгэх итгэл найдварын очийг бадраасаар байна.

---

A single seed placed in small hands… became the beginning of a great change.
From that very moment, the first seed of connection with nature began to grow in M. Khaliun’s heart.

The good habits learned in childhood and the values deeply rooted in the heart have now become the strength that allows Khaliun to lead an eco club and take action toward restoring the Earth. Khaliun emphasizes that one of the most effective ways to combat desertification and land degradation is to educate children and young people from an early age, by: planting trees creating green spaces promoting proper understanding of waste and nurturing responsible, eco-friendly habits.

As part of the Young Voices for COP17 campaign, the documentary series “Restore Our Nature” will soon feature the story of M. Khaliun and the eco club youth from Darkhan city. The eco club children’s love for nature, dedication, and environmentally friendly actions continue to ignite hope and belief in the future.

Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia

14/06/2026

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй дулаан гэр” төслийн талаарх онцлох бичлэгийг хүргэж байна.

Уг төслийг Орхон аймаг, Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ, Яргуйт, Их-Залуу, Баян-Овоот гэсэн 5 багийн 25 өрхөд хэрэгжүүллээ.

---

We are pleased to share a feature video about the “Energy-Efficient Warm Ger Project” being implemented by the Good Neighbors Mongolia.

The project is being carried out in 25 households across five subdistricts (baghs) of Bayan-Ondor Soum, Orkhon Province: Denj, Erdene, Yarguit, Ikh-Zaluu, and Bayan-Ovoot.

13/06/2026

🧠 Идэвхтэй оюутан. Эрүүл өсвөр үе. Гэрэлт ирээдүй.

✨ 2025–2026 оны хичээлийн жилд 1,200 өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн боловсрол түгээж, судалгааны ажлыг “Дэмжигч оюутан” хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжүүллээ.

💙 Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулсан бүх дэмжигч оюутнууд болон төслийн санхүүжүүлэгч Оюу Толгой ХХК-даа талархал илэрхийлье.

---

🧠 Active Students. Healthy Adolescents. A Brighter Future.
✨ During the 2025–2026 academic year, the Gerelt program provided mental health education to 1,200 adolescents and successfully conducted a study on the mental health challenges faced by young people.
💙 We extend our heartfelt thanks to all the peer support students for their valuable contribution to promoting adolescent mental health, and to Oyu Tolgoi LLC, the project's funding partner, for its generous support.

🌱 UNCCD COP17 хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн ерөнхий боловсролын 53, 69-р сургуулийн эко клубийн сурагчид болон иргэдийн ха...
12/06/2026

🌱 UNCCD COP17 хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн ерөнхий боловсролын 53, 69-р сургуулийн эко клубийн сурагчид болон иргэдийн хамтаар “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 218 мод тарилаа.
Байгаль орчныг хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд нэгдсэн бүх оролцогчдодоо баярлалаа! 🌳💚

---

🌱 As part of the UNCCD COP17 program, students from the Eco Clubs of Secondary Schools No. 53 and No. 69 in Bayanzurkh District, together with local residents, planted a total of 218 trees at the International Eco Park.
Thank you to everyone who joined us in protecting the environment and creating a greener future! 🌳💚

Address

Nisora Tower #501, Tokyo Street, 1st Khoroo, Bayanzurkh District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670144122

Alerts

Be the first to know and let us send you an email when GOOD NEIGHBORS Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to GOOD NEIGHBORS Mongolia:

Shortcuts

Share