Монголын Залуучуудын Холбоо

Call Directions Website Contact the organization
Боловсролын зээлийн сангийн 📢 ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВНАМонгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаа...
25/09/2026

Боловсролын зээлийн сангийн
📢 ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВНА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчилж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчилсэн журмын төслийг боловсруулж байна.

Үүнтэй холбогдуулан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын шинэчилсэн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг-ийг 2026 оны 9 дүгээр сарын 29,30 өдрүүдэд зохион байгуулна.

📄Нээлттэй хэлэлцүүлэгт бүртгүүлэх бол доор холбоосоор хандан бүртгүүлнэ үү.
https://forms.gle/BDAFWKQ2xaq2z3Um8

📄 Журмын төсөлтэй танилцах:
https://elf.gov.mn/wp-content/uploads/2026/09/215103-Draft-Revised-Regulation_v5_2026_8_31-1.pdf

Иргэн, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, дээд боловсролын сургалтын байгууллага болон холбогдох талуудыг журмын төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг урьж байна.

  салбарын ээлжит чуулган 2026.09.26-ны өдөр зохион байгуулагдана. Чуулганаар: 1.  #Тэргүүлэгч гишүүд сонгох2.  #Тэргүүн...
21/09/2026

салбарын ээлжит чуулган 2026.09.26-ны өдөр зохион байгуулагдана.
Чуулганаар:
1. #Тэргүүлэгч гишүүд сонгох
2. #Тэргүүн сонгох
3. Хяналтын зөвлөл байгуулах ба тус салбар холбооны дараагийн бүтэц шинэчлэн байгуулагдах тул тус холбоонд тэргүүн тэргүүлэгчээр сонгогдон дүүрэг орон нутгийнхаа залуучуудын дуу хоолой болж олныг манлайлагч, удирдан зохион байгуулагч авьяаслаг, чадварлаг шилдэг залуус та бүхнийг #нээлттэй урьж байна.
хийгдэх ба
Хороо салбар төлөөлөл 4 квот нийт 32
Зохион байгуулагч, зочид: 20
67 квот
#Нийт 119 мандат олгогдоно.
Хороо зөвлөлийн оролцогч төлөөллийн бүртгэлээ албан мэйлээр илгээнэ.
Нээлттэй бүртгэл: [email protected] хаягаар бүртгэлээ илгээнэ үү!!! Эхний шаардлага хангасан 67 оролцогчийн бүртгэлээр шууд таслагдана.
#Бүртгэл 2026.09.24 өдөр 24:00 цагт #хаагдана.
Бүртгэлд:
1. Овог нэр
2. Регистрийн дугаар, хүйс
3. Холбогдох утас
4. Оршин суугаа хаяг
5. Чуулганы төлөөлөгчөөр оролцох
6. Тэргүүлэгч гишүүнээр сонгогдох
7. Тэргүүнд өрсөлдөх саналаа заавал ирүүлнэ.
санал ирүүлсэн залуус
89528080 дугаарт заавал холбогдож зөвлөмж авна.

https://yapp.mn/event/6a95182968d9dfe42217e37b/join
линкээр давхар бүртгэл илгээнэ.

"УВС АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ V ЧУУЛГАН БОЛЛОО"🔹Увс аймгийн Залуучуудын холбооны ээлжит V чуулган зохион байг...
18/09/2026

"УВС АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ V ЧУУЛГАН БОЛЛОО"

🔹Увс аймгийн Залуучуудын холбооны ээлжит V чуулган зохион байгуулагдаж, холбооны удирдлага, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн сонголоо.

🔹Чуулганыг Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, МЗХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Дөл, Хяналтын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Гандорж нар удирдан явууллаа.

🔹Чуулганы үеэр Увс аймгийн Залуучуудын холбооны тэргүүнийг сонгох сонгууль явагдаж, Ц.Баянмөнх нэр дэвшин, чуулганы гишүүдийн олонхийн саналаар тэргүүнээр сонгогдов.

🔹Шинээр сонгогдсон тэргүүн Ц.Баянмөнх холбооны тамга, салбарын гэрчилгээг хүлээн авч, ирэх хоёр жилийн хугацаанд Увс аймгийн залуучуудын нийтлэг эрх ашиг, оролцоо, хөгжил дэвшлийг төлөөлөн ажиллаж, залуучуудад чиглэсэн үр дүнтэй ажил, санаачилгыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

🔹Увс аймгийн Залуучуудын холбоо цаашид тэргүүн 1, дэд тэргүүн 1, тэргүүлэгч 19, Хяналтын зөвлөлийн 3 гишүүн буюу нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

🔹Шинээр сонгогдсон Увс аймгийн Залуучуудын холбооны удирдлага, баг бүрэлдэхүүнд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, аймгийнхаа залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжсэн шинэ санаачилга, бүтээлч үйлсээр дүүрэн ажиллахыг хүсэн ерөөе.

🇲🇳 🇷🇺 МОНГОЛ, ОРОСЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.Монголын Залуучуудын Холбооноос зохи...
14/09/2026

🇲🇳 🇷🇺 МОНГОЛ, ОРОСЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй Монгол, Оросын залуучуудын форум 2026 ирэх 10 дугаар сарын 6–9-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдана.

Тус форум нь Монгол, Оросын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, шинэ санаа, төсөл хөтөлбөрийг дэмжих, хоёр улсын залуучуудын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэнэ.

Монгол Оросын Залуучуудын форумыг Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө. Сувдаа , болон нутгийн удирдлагууд дэмжин ажиллахаар боллоо.

Ховд аймгийн Залуучуудын холбооны ээлжит VI чуулган 2026.09.12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдла...
14/09/2026

Ховд аймгийн Залуучуудын холбооны ээлжит VI чуулган 2026.09.12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдлаа. Чуулганаар аймгийн залуучуудын холбооны тэргүүнд Буянт сумын Цагаан-Эрэг багийн засаг дарга Я.Загд-Очир болон Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч Ц. Билгүүн нар өрсөлдөж Ховд аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Я.Загд-Очир нийт төлөөлөгчдийн 70 хувийн санал авч сонгогдлоо.
Ховд аймгийн залуучуудын холбоог тэргүүлэх 35 дахь тэргүүнээр сонгогдсон Я.Загд-Очир аймгийн залуучуудын холбооны тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч З. Баянмөнхөөс тамга, салбарын гэрчилгээг хүлээн авч ирэх 2 жилийн хугацаанд Ховд аймгийн залуучуудын төлөөлөл болон ажиллахаа илэрхийллээ.

Мөн тус чуулганд аймгийн Залуучуудын холбооны тэргүүн асан Ш.Батжаргал хүрэлцэн ирж өөрийн ажилласан хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьж холбооны туг, болон бусад дурсгалын зүйлсийг дурсгаж, мөн МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэйд МЗХ-ны лого бүхий адууны тамга гардуулж өгөв.

Шинэ тэргүүнээр сонгогдсон Я. Загд-Очирын саналаар Аймгийн залуучуудын холбоо нь 3 дэд тэргүүнтэй байхаар шийдвэрлэж Ц.Билгүүн, Б.Энхтунгалаг, П.Ганпүрэв нарыг сонгож мөн Аймгийн залуучуудын холбооны 17 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн сонгогдон шинэ бүтэцтэйгээр ажиллахаар боллоо.

Шинээр сонгогдсон Ховд аймгийн залуучуудын холбооны баг бүрэлдэхүүнд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, залуучуудын төлөө шинийг санаачлан бүтээлч үйлсээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит VI чуулган 162 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр 09.12, 13-ны өдрүүдэд Ховд аймаг...
11/09/2026

Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит VI чуулган 162 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр 09.12, 13-ны өдрүүдэд Ховд аймаг, Жаргалант суманд чуулна.

УДИРДЛАГЫН АКАДЕМИ, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭМонголын Залуучуудын холбооны Удирдах зөвл...
09/09/2026

УДИРДЛАГЫН АКАДЕМИ, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн дэд дарга Б.Дөл, Төвийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Чингэс нар 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Удирдлагын академид зочилж, Академийн захирал, доктор, профессор Д.Байгалтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, залуучуудын хөгжилд чиглэсэн сургалт, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, залуучуудын боловсрол, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Энэ хүрээнд Монголын Залуучуудын холбооноос хоёр байгууллагын хамтын ажиллагааг албажуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлон, санамж бичиг байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд залуучуудад чиглэсэн сургалт, судалгааг үр дүнтэй зохион байгуулж, хамтын ажиллагааг бодит ажил болгон хэрэгжүүлэх, харилцан үр өгөөжтэй түншлэлийг хөгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

04/09/2026

🇰🇷 СОЛОНГОС УЛСАД СУРАЛЦАХ СОНИРХОЛТОЙ ЗАЛУУСДАА ЗОРИУЛЛАА! 🎓

МЗХ Сургалт Судалгааны Академт нь БНСУ-д суралцах хүсэлтэй залуусдаа зориулан Солонгос хэлний сургалтаа эхлүүлж байна.

🇰🇷 СОЛОНГОСТ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ӨНДӨР ЗАРДАЛ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ!

БНСУ-д суралцах хүсэлтэй залуус та бүхэнд Монголдоо Солонгос хэлийг системтэйгээр сурч, хэлний оноогоо авч цаашид БНСУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжоо нэмэгдүүлээрэй. 🎓🇰🇷

💡 Солонгост очоод хэлний бэлтгэлд өндөр төлбөр төлөхөөс өмнө Монголдоо хэлээ бэлдэж, TOPIK оноогоо ахиулан, их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжийг эрэлхийлээрэй.

🎓 Сургалтад хамрагдсанаар:
• Солонгос хэлний түвшин ахиулна;
• TOPIK шалгалтад бэлтгэнэ;
• БНСУ-ын их, дээд сургуулиудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө;
• БНСУ-ын Их сургуульд 50–100%-ийн тэтгэлэг авах боломж бүрдэнэ;
• Суралцах чиглэлээр үнэ төлбөргүй зуучлалын үйлчилгээ авна.

✨ Монголдоо хэлээ сур → TOPIK оноогоо ав → Тэтгэлгээ эрэлхийл → БНСУ-д суралц!

Элсэгчдэд тавигдах шаардлага: 16-35 нас

Сургалтын хуваарь: 7 хоногт 3 удаа

📍 Хаяг: Монголын Залуучуудын Холбооны 210 тоот
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7014-0888 (2)

📌 Суралцах хүсэлтэй найздаа энэхүү мэдээллийг хуваалцаарай!
#МонголынЗалуучуудынХолбоо #СолонгосХэлнийСургалт #БНСУ #СолонгостСуралцах #Тэтгэлэг #Бакалавр #Магистр #ЗалуучуудынБоловсрол

🍂 AUTUMN CONNECT 2026 🍂Баянгол дүүргийн Залуучуудын холбооны үйл ажиллагааны энэ намрын нээлт “AUTUMN CONNECT” залуусын ...
04/09/2026

🍂 AUTUMN CONNECT 2026 🍂

Баянгол дүүргийн Залуучуудын холбооны үйл ажиллагааны энэ намрын нээлт “AUTUMN CONNECT” залуусын уулзалт.

Шинэ улирлыг шинэ танил, шинэ санаа, шинэ эрч хүчээр эхлүүлж, нэг өдрийг хамтдаа хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлцгээе🤝🍁

📅 2026.09.05


#БаянголДүүргийнЗалуучуудынХолбоо


@Баянгол дүүргийн залуучуудын холбоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва танааМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдэ...
02/09/2026

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва танаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой хөгжсөн хот болгон цогцлоох эрхэм үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Хотын хөгжлийн бодлого, шийдвэр бүрд залуучуудын оролцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, инновац, бүтээлч санаачилгыг бодитоор дэмжиж, залуу үеийнхний амьдралд мэдэгдэхүйц үр дүн авчирна гэдэгт итгэж байна.

Улаанбаатар хотын хөгжил дэвшил, залуучуудын сайн сайхан ирээдүйн төлөө Монголын Залуучуудын Холбоо тантай нээлттэй, үр бүтээлтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Монголын Залуучуудын Холбоо
Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй
2026 он

Address

Baga Toiruu 42, Mongolian Youth Federation
Ulaanbaatar
11000

Telephone

+97677771313

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Залуучуудын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Залуучуудын Холбоо:

Shortcuts

Share