31/05/2026
Лувсандоржийн Баян-Алтайг Ардчилсан намын Бодлогын Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонголоо
Ардчилсан намын Улс төрийн Зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Лувсандоржийн Баян-Алтайг намын бодлогын байгууллага болох Бодлогын Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонголоо.
Л.Баян-Алтай нь мэдээллийн технологи/менежмент мэргэжилтэй. Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. ШУТИС-ийн КТМС, Их Британи улсын Лийдзийн Их сургууль, АНУ-ын Мичиганы Их сургуулийг тус тус төгссөн.
Мерси Кор Монгол (www.mercycorps.org), Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (www.ebrd.com), Оюу Толгой ХХК/Рио Тинто (www.ot.mn), Макс Групп ХХК (www.maxgroup.mn) Блү пойнт консалтинг ХХК зэрэг байгууллагуудад ажиллаж, төсөл хөтөлбөр боловсруулах, удирдах, төсөл хөтөлбөрийн улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх, орон нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах чиглэлээр мэргэшсэн.
2019 оноос “Хүүхдийг Ивээх Сан” Олон улсын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт Суурин төлөөлөгч/менежерийн ажилтай.