17/09/2026
Нандин шүтээнээ залаарай. Ур хийц сайтай 20-30 см өндөртэй бурхан, суваргаа залаарай. Үе дамжин өвлөгдөн үлдэх бурхан шүтээнийг Балба, Төвд урлаачдийн бүтээлээс шилж сонгон, ур хийц материалын чанарыг энэ тэргүүнд тавьж захиалж Монголд ирүүлсэн билээ.
Бурхан багшийн дүр хөрөг нь Шагжамуни Буддагийн гэгээрсэн бие, хэл, сэтгэлийг дүрслэн бэлгэддэг. Түүний тайван, төвлөрсөн дүр төрх нь гэгээрэл, билиг ухаан, нигүүлсэл, тэгш сэтгэлийг илэрхийлнэ.
* Үснэр— гүн билиг ухаан, оюун санааны дээд төгөлдөр байдлын шинж.
* Билгийн мэлмий— Буддагийн ер бусын билиг, гэгээн чанарыг илтгэх тэмдэг.
* Урт сонор — ертөнцийн амьтадын залбирал, наминчлалыг сонсох, мөн хангалуун амьдралаас татгалзсан замыг бэлгэднэ.
* Бадамлянхуа суудал — сансарын хирээс ангид ариун гэгээрлийн бэлгэдэл.
* Дияаны мутарлага— бясалгал, самадхи буюу сэтгэлийн төвлөрлийг илэрхийлнэ.
* Хувцасны энгийн байдал — хүсэл шуналаас ангижирсан, хуврагийн амьдралын замыг илтгэнэ.
Шагжамуни Буддагийн дүр нь гэгээрлийн зам, билиг ухаан, нигүүлсэл болон самсарын зовлонгоос ангижрахуйн бэлгэдэл юм.
Харилцах утасны дугаар 80092206