25/09/2026
**ХАМТРАН АЖИЛЛАЖ, ХАМТРАН БАЙГУУЛАЛЦАЯ**
📣БАГ БҮРДҮҮЛЭХ УУЛЗАЛТ📣
Монголын сэтгэл судлалын салбарын хөгжилд бид санаа зовнин, асуудлаа байсан ч яриад өнгөрдөг, шийдэл байхгүй шийдэж чадахгүй, олон жил асуудлаа ярьж, санал бодлоо хэлсээр ирлээ. Одоо бидэнд асуудалд шийдэл гаргах боломж суурь тавигдсан ч мэргэжилтэн таны оролцоо, мэргэжилтэн таны хүч холбоонд дутагдсаар байна.
Санал хэлж санаа зовох бус бодит оролцоонд шилжиж, хамтдаа гүйцэтгэж, хамтдаа байгуулалцаж, хийж бүтээн байгуулцах цаг боломж бидний өмнө ирсэн байна.
Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбоо цаашид үйл ажиллагаагаа /тогтвортой, тасралтгүй, мэргэжлийн бүтэцтэй/ авч явахын тулд хүний нөөц, менежмент, санхүүжилт, төсөл хөтөлбөр, сургалт, судалгаа, мэргэжлийн стандартын ажлуудаа тогтолцоотойгоор хөгжүүлэх шинэ шатандаа орж байна.
Энэ ажлыг цөөн хэдэн хүн дангаараа авч явах боломжгүй.
Тиймээс бид Холбооны үйл ажиллагаанд /мэдлэг, мэргэжил, туршлага, цаг хугацаа, хөдөлмөр, санхүүгийн дэмжлэгээр бодит хувь нэмэр оруулах хүсэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлнэ/.
БИД ДАРААХ БАГЫН БҮТЭЦ БҮРДҮҮЛНЭ:
• Удирдах зөвлөлийн гишүүд
• Үндсэн /4 зөвлөл/ — зөвлөл тус бүр /5–7 гишүүнтэй/
• Гүйцэтгэх захирал
• Менежерүүд
• Менежментийн болон гүйцэтгэх багууд
• Төсөл, сургалт, судалгаа, санхүүжилт, гишүүнчлэл, олон нийттэй харилцах болон бусад чиглэлээр ажиллах /мэргэжлийн багууд/
Бидэнд зөвхөн нэрээ оруулах, санал хэлэх хүмүүс бус, байгууллагадаа үйл ажиллагаан өдөр тутмын үйл ажиллагаа тогтмол явуулах санхүүжилт бий болгох, мөнгөн хандив өргөх, хуулийн лоббид хандив өргөх, тодорхой үүрэг хариуцлага хүлээн авч, оногдсон ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон менежерүүдийн багаа бүрдүүлэх шаардалагатай байна.
Холбооны үйл ажиллагаанд оролцох хэлбэр нь зөвхөн нэг төрөл байхгүй.
Та:
• ЦАГАА ЗОРИУЛЖ БОЛНО.
Тодорхой ажил, төсөл, чиглэл хариуцан тогтмол ажиллаж болно.
• МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, ТУРШЛАГАА ЗОРИУЛЖ БОЛНО
Сургалт, судалгаа, стандарт, төсөл хөтөлбөр, менежмент болон бусад чиглэлээр хувь нэмрээ оруулж болно.
• САНХҮҮЖИЛТ, МӨНГӨН ХАНДИВААР ДЭМЖИЖ БОЛНО.
Холбооны тогтвортой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, мэргэжлийн хөгжлийн ажлуудыг санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжиж болно.
• ХАМТРАН АЖИЛЛАЖ БОЛНО.
Сэтгэлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ТББ, их дээд сургууль, сургалтын байгууллага, судалгааны байгууллага болон мэргэжлийн багууд хамтын ажиллагааны санал гаргах боломжтой.
БАГТ ОРОХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮС:
• CV / мэргэжлийн намтар
• Диплом, сертификат, мэргэшлийн мэдээлэл
• Өмнө хийсэн ажил, төсөл, хөтөлбөрийн товч мэдээлэл
• Холбооны аль бүтэц, зөвлөл, багт ажиллах хүсэлтэй байгаагаа
• Ямар үүрэг хариуцлага хүлээн авч, /ямар ажлыг бодитоор хийж чадах/ талаар
• Холбоонд ямар хувь нэмэр оруулах боломжтойгоо тодорхой бичсэн хүсэлтээ ирүүлнэ үү.
Бид нэр төдий оролцоо биш — хариуцлагатай оролцоог,
үг биш — ажлыг,
санал биш — бодит үр дүнг хүсэж байна.
Монголын сэтгэл судлалын салбарыг хэн нэгэн ирж хөгжүүлэхийг хүлээх биш, бид өөрсдөө хамтдаа бүтээх ёстой.
**ХЭЛЭХ ЦАГ БИШ.
ХИЙХ ЦАГ БОЛСОН.**
Хаяг: Хотын төв-Багш хөгжлийн ордон
Хугацаа: 2026.10.01 17:30
Email: [email protected]
Web: https://maps.org.mn/
linkedin: https://www.linkedin.com/.../maps-org-mn
**Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбоо**