WWF Mongolia

Call Directions Website Contact the organization

WWF Mongolia Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь 100 гаруй оронд байгаль хамгааллын ажлууд хэрэгжүүлдэг.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дах хөтөлбөрийн газрын зорилго нь тус сангаас тодорхойлсон дэлхийд ач холбогдолтой 200 экобүс нутгийн хоёр нь болох Алтай-Соён болон Амар мөрний эко бүс нутгийн экосистем, биологийн олон янз байдал, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан хамгаалахад хувь нэмэр оруулахад оршино.

17/09/2026

Бид байгаль дэлхийгээс хэрэгцээт бүхнээ авч, хүртэж амьдардаг. Харин ирээдүй хойч үедээ эрүүл, тэнцвэртэй байгаль дэлхийг өвлүүлэн үлдээхийн төлөө хайрлан хамгаалах нь хүмүүс бидний үүрэг билээ.
Говь-алтай аймгийн Хөхморьт сумын Арвин хишиг булаг ХЗХ нь гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм соёлын хэрэгцээг ханган ажиллахаас гадна хамтын хүчээр байгалиа хамгаалах үйлсэд оролцож байна.

Алтайн уулсыг цас дарахаас урьтан Мөнххайрханы УТХГ судалгаа, шинжилгээний зорилгоор өнгөрсөн хавар суурилуулсан автомат...
13/09/2026

Алтайн уулсыг цас дарахаас урьтан Мөнххайрханы УТХГ судалгаа, шинжилгээний зорилгоор өнгөрсөн хавар суурилуулсан автомат камеруудаа авахаар 4 автомашинтай 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Судалгааны үр дүнг та бүхэнтэйгээ удахгүй хуваалцах болно.

12/09/2026

"Байгальд халдагч байсан би өнөөдөр байгалийг хамгаалагч болсон" гэж идэвхитэн байгаль хамгаалагч Д. Ганбилгүүн ярьж байна.
Өсөж төрсөн нутгаа хамгаалахаар сэтгэл шулуудсан түүний ярилцлагыг заавал үзээрэй.

10/09/2026

Нуур ширгэхэд зөвхөн ус алга болдоггүй.
Экосистем болон амьдрал бүхэлдээ өөрчлөгддөг.
Идэвхитэн байгаль хамгаалагч Х. Мөнхтүвшингийн ярилцлагад анхаарлаа хандууларай.
Байгалийн нэг холбоос тасрахад түүний цаана бүхэл бүтэн амьдралын сүлжээ өөрчлөгддөг аж.

09/09/2026

Мөнх цас хайлж, биднээс өдөр өдрөөр алсран одож байна.
Хүн төрөлхтний мэлмийг баясгаж, амь амьдралыг тэтгэж ирсэн цасан оргилууд дэлхийн дулаарлын нөлөөгөөр жилээс жилд намсаж байна.
Үүнд зөвхөн байгаль биш, хүний хэт их хэрэглээ, байгальд үзүүлж буй буруу үйл ажиллагаа ч нөлөөтэй.
Байгалиа хайрлах нь өнөөдрийн гоо сайхныг нь бишрэх биш, маргаашийн амьдралыг хамгаалах сонголт юм.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын сургуульд "Вангийн ивээл" ХЗ хоршоо байгаль хамгаалах сангийнхаа санхүүжилтээр эко каб...
08/09/2026

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын сургуульд "Вангийн ивээл" ХЗ хоршоо байгаль хамгаалах сангийнхаа санхүүжилтээр эко кабинетийг тохижуулан хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгаль орчны боловсрол эзэмшүүлэх танхимтай болголоо.
Цаашдаа энэхүү кабинетаа эко клубын сурагчид цэцэг нэмж тарих, мэдээллийн булангууд хийх зэргээр тохижуулах зорилго тавин ажиллаж байна.
Сэтгүүлч сурагч А. Сэндэрмаа мэдээлэл ирүүллээ.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сургуулийн ойр орчин болон сумын нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдлыг зөв зохистой хая...
07/09/2026

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сургуулийн ойр орчин болон сумын нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдлыг зөв зохистой хаях нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн хогийн савуудыг шинээр байршуулжээ.
"Хогийн савыг зөв ашиглаж, хогоо ил задгай хаяхгүй байх нь байгаль орчноо хамгаалах энгийн боловч чухал алхам билээ. Иймээс сурагч бүр хогоо зориулалтын саванд хийж, бусдыгаа мөн зөв дадалд уриалах нь зүйтэй.
Цэвэр орчин — бидний зөв дадлаас эхэлнэ" гэсэн мэдээллийг Төгрөг сумаас сэтгүүлч сурагч Б. Элбэгзаяа ирүүлжээ.

01/09/2026

🎥 COP17-д бид хэрхэн оролцсон бэ?

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ус, бэлчээр, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, туршлага, үр дүнгээ хуваалцлаа.

💚 Байгаль хамгааллын бодит үр дүн — хамтын оролцооноос эхэлнэ.

#БайгальХамгаалал

Address

Prime Minister Amar Street 4, Sukhbaatar District
Ulaanbaatar
14192

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+976-11-311659

Alerts

Be the first to know and let us send you an email when WWF Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to WWF Mongolia:

Shortcuts

Share