Түгээмэл Хөгжил \"Universal Progress" MILC\

Call Directions Contact the organization

Түгээмэл Хөгжил \"Universal Progress" MILC\ -Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төв
- Independent Living Center of Mongolia

-Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төв
- Independent Living Center in Mongolia

Биднийг дэмжиж алс холын Америк орноос хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн шаардлагатай байдаг туслах хэрэглэгдэхүүн илгээс...
24/09/2026

Биднийг дэмжиж алс холын Америк орноос хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн шаардлагатай байдаг туслах хэрэглэгдэхүүн илгээсэн Тимотей Яанг, Чулуунчимэг Шүрчулуун Яанг, тэдний гэр бүл, Кэлли Колович, холбож өгсөн Тэгш Нийгэм Холбоо, тээвэрлэсэн Бид Монгол Каргоны хамт олон та бүхэнд гүнээ талархал илэрхийлье. Та бүгдийн сэтгэлийн дэм олон хүнд урам зориг, итгэл найдвар өгсөн гэдэгт итгэлтэй байна, хүлээн авсан хүмүүс маань баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе. Tegsh Niigem NGO /Equal Society/ Тэгш Нийгэм Холбоо Timothy Young Chuluunchimeg Shurchuluu Young bidmongol.mn

🌱 ХУВИЙН ТУСЛАХ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ /2026.09.19/Өнгөрсөн амралтын өдрүүдэд Түгээмэл Хөгжил төвийн оффист хувийн тусл...
22/09/2026

🌱 ХУВИЙН ТУСЛАХ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ /2026.09.19/

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Түгээмэл Хөгжил төвийн оффист хувийн туслах ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтаар хууль, эрх зүй, бие даан амьдрах эрх, хувийн туслах ажилтны эрх, үүрэг зэрэг сэдвээр онолын мэдлэгээс гадна практик дадлага хийж, сурсан зүйлээ бодитоор туршиж үзлээ.

Тэр дундаа олон нийтийн газраар өөрсдийн биеэр дадлага хийж, хүртээмжтэй орчин, хувийн туслахын өдөр тутмын ажил үүргийг бодитоор мэдэрсэн нь сургалтын нэгэн сонирхолтой хэсэг байлаа. 😊

Ингээд хувийн туслах ажилтнаар бэлтгэгдэн, сургалтаа амжилттай дүүргэсэн нийт оюутан залуусдаа баяр хүргэе. 🎉

#ТүгээмэлХөгжилТөв
#ХувийнТуслахАжилтан
#БиеДаанАмьдрах
#Хүртээмж

Ажил гэдэг зөвхөн ширээний ард суух биш.🤗Хуралдаж, ярилцаж, санаа бодлоо хуваалцаж, хамтдаа шийдэл хайна. Заримдаа гал т...
27/08/2026

Ажил гэдэг зөвхөн ширээний ард суух биш.🤗
Хуралдаж, ярилцаж, санаа бодлоо хуваалцаж, хамтдаа шийдэл хайна. Заримдаа гал тогоондоо хоол хийж, заримдаа гадаа тухтайхан ярилцана.
Ингээд л бидний нэг өдөр ажил, инээд, яриа, хамтын оролцоогоор өнгөрдөг. ☕️🍲🌿

Төслийн мэдээ Бие даан амьдрах төвүүдийн чадавхийг бэхжүүлэх 2-р сургалт эхэллээ.Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж...
19/08/2026

Төслийн мэдээ

Бие даан амьдрах төвүүдийн чадавхийг бэхжүүлэх 2-р сургалт эхэллээ.
Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол дахь бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар нуугдмал байдалтай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах нь” төслийн хүрээнд, «Түгээмэл Хөгжил» Бие даан амьдрах төвөөс зохион байгуулж буй “Бие даан амьдрах төвүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт-2” 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Сургалтад 7 аймаг болон Улаанбаатар хотын нийт 36 оролцогч хамрагдлаа. Энэ удаагийн сургалтын хөтөлбөр бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх, байгууллагын тогтвортой байдлыг дэмжих, үйлчилгээ үзүүлэгчийн менежментийг дэмжих зорилго, агуулгаар боловсруулагдсан. Тухайлбал:
- ТББ-н менежмент
- оффисын үйл ажиллагаанд AI ашиглах нь
- Байгууллагын тогтвортой байдал
- Бизнес загвар, санхүүгийн менежмент
- Хувийн туслах үйлчилгээ, зохицуулагчийн албаны үйл ажиллагаа
- Бие даан амьдрах хөтөлбөр (ILP) боловсруулах нь зэрэг илүү практик хичээлүүд багтлаа.
Сургалтын төгсгөлд оролцогчид Түгээмэл Хөгжил төвийн үйл ажиллагааг биечлэн үзэж, танилцах, дараагийн хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх юм.

Бие даан амьдрах төвүүдийн чадавх бэхжих нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, нийгмийн оролцоог илүү бодитоор хангах үндэс юм. 🤝🤝👍👍

The 2nd Training on Strengthening the Capacity of Independent Living Centers has begun
Within the framework of the project "“From invisibility of persons with disabilities to their empowerment through strengthening Mongolian Network of Independent Living Centres” funded by the European Union, the "Independent Living Center Capacity Strengthening Training-2," organized by the "Tugeemel Khugjil" Independent Living Center, is taking place from August 17 to 20, 2026. The training brings together a total of 36 participants from 7 provinces (aimags) and Ulaanbaatar city.
This training's program has been developed with the goal and content of strengthening the network of independent living centers, supporting organizational sustainability, and supporting the service provider management. In particular, it includes more practical sessions such as using AI in NGO management and office operations, organizational sustainability — business models and financial management, personal assistance services and coordinator operations, and developing an Independent Living Program (ILP).
At the end of the training, participants will visit and get acquainted with the operations of the Tugeemel Khugjil center in person and discuss their plan for future cooperation.
Strengthening the capacity of independent living centers is the foundation for more effectively ensuring the rights and social participation of persons with disabilities.
EU Delegation to Mongolia

Шинэ 7 хоногийн мэнд 🤗СОР-17-той холбоотойгоор бие даан амьдрах төвүүдийн 2-р цугларалт хотоос гадуур зохион байгуулагда...
17/08/2026

Шинэ 7 хоногийн мэнд 🤗
СОР-17-той холбоотойгоор бие даан амьдрах төвүүдийн 2-р цугларалт хотоос гадуур зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан нэг баг маань сургалтын үйл ажиллагааг хариуцан оролцож байгаа бол, нөгөө баг маань оффис дээрээ байгууллагын өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.🤝🫶

Бид хаана, ямар үүрэгтэй ажиллаж байгаагаас үл хамааран нэг зорилгын төлөө хамтдаа урагшилсаар байна. 👍🙂

ТАЛАРХАЛЮуны өмнө бидний ажлыг алс холоос дэмжиж урам хайрлаж байдаг Тимотей доо баярлалаа. 👏🫶🤝❤️Сүүлийн  2 жил гаран ма...
14/08/2026

ТАЛАРХАЛ

Юуны өмнө бидний ажлыг алс холоос дэмжиж урам хайрлаж байдаг Тимотей доо баярлалаа. 👏🫶🤝❤️

Сүүлийн 2 жил гаран манай байгууллага болон гишүүдэд маань туслах хэрэгсэл болон эрүүл мэндийн хэрэгслүүд илгээснийг бид нэн хэрэгцээтэй байсан хүмүүстэй холбогдон тарааж өгөх ажилдаа ороод явж байна. Удахгүй бид ямар хүмүүсд өгсөн талаараа мэдээллээ болноо.
Үргэлж биднийг гээд халуун сэтгэлээр дэмжиж байгаа Тимотей болон түүний Гэр Бүл найзууд, туслаж дэмжсэн бүх хүмүүст нь маш их баярлалаа.
Timothy Young
Chuluunchimeg Shurchuluu Young
Tegsh Niigem NGO /Equal Society/ Тэгш Нийгэм Холбоо
bidmongol.mn

14/08/2026

Бие даан амьдрах хөтөлбөрт оролцох сүүлийн 5 хүний бүртгэлийг аваад дуусахнээ... Энэхүү төсөл маань дахин хэрэгжихгүй учраас манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань амжиж бүртгүүлээд сонирхолтой, адал явдалтай өдрүүдийг хамтдаа өнгөрүүлцгээе..☺️☺️☺️

14 хоногийн аялал дууслаа, гэхдээ дурсамж үлдлээ 🌱Өнөөдөр манай байгууллагад 14 хоногийн турш сайн дурын ажил хийж, бидэ...
13/08/2026

14 хоногийн аялал дууслаа, гэхдээ дурсамж үлдлээ 🌱

Өнөөдөр манай байгууллагад 14 хоногийн турш сайн дурын ажил хийж, бидэнтэй хамт байсан Миллитэйгээ үдэж өглөө. 🤗🫶

Милли маань цагаан хоолтон учраас хамтдаа цагаан хоол хийж, Монголд өнгөрүүлсэн хөгжилтэй, дурсамжтай мөчүүдээ хуваалцан, инээд хөөрөөр дүүрэн сайхан өдрийг өнгөрүүллээ. 😊

Анх зочин болж ирсэн Милли маань 14 хоногийн дараа бидний нэг хэсэг мэт дотно болж, сайхан дурсамж үлдээгээд буцаж байна.🤗

Баярлалаа Милли 💚 Холын зам туулж, манай байгууллагыг сонгон ирж, бидэнтэй энэ хугацааг хамт өнгөрүүлсэнд.
Монголд дахин ирэхдээ манай хаалгыг заавал тогшоорой! 🇲🇳

📢 Манай байгууллагын сайн дурын ажилтныг танилцуулж байна. 🤝👏👏👏Бид Английн Вөрвикийн Их Сургуулийн (University of Warwic...
04/08/2026

📢 Манай байгууллагын сайн дурын ажилтныг танилцуулж байна. 🤝👏👏👏

Бид Английн Вөрвикийн Их Сургуулийн (University of Warwick) Улс төрийн ангийн оюутан Милли (Melissa May Lenk)-ийг байгууллагадаа урьж, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд сайн дурын ажилтнаар хамтран ажиллах болсондоо баяртай байна.🤗

Милли нь "Гадаадын Хөтөлбөр Монголд" ТББ (Projects Abroad Mongolia)-ийн сайн дурын хөтөлбөрөөр дамжин манай байгууллагад ажиллах бөгөөд энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, бие даан амьдрах үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх юм.

Манай хамт олны нэг хэсэг болж буй Миллид амжилт хүсэж, Монгол дахь өдрүүд нь үнэ цэнтэй, сайхан дурсамжаар дүүрэн байхыг хүсье. 🫶

Address

2 Khoroo, Building 58, Bayangol District
Ulaanbaatar
16050

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97676015800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Түгээмэл Хөгжил \"Universal Progress" MILC\ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Түгээмэл Хөгжил \"Universal Progress" MILC\:

Shortcuts

Share