25/09/2025
Мэргэжлээ сонгох тийм хэцүү биш 😇
Ямар мэргэжлийг сонгон суралцахаа шийдэж ядан буй ахлах ангийнхан, мөн суралцаж буй мэргэжилдээ сэтгэл хангалуун биш байгаа оюутнууд, хийж байгаа ажилдаа түүртэн суугаа залууст яг одоо энэ цаг мөч хэцүү санагдаж байгаа. Хүн бүр амьдралынхаа явцад ийм цаг үетэй тулгардаг.
Ойлгомжгүй нөхцөл байдал, олон санаа бодол хүнийг ядрааж туйлдуулдаг. Төгс сонголт гэж хэзээ ч байхгүй учраас битгий их санаагаа чилээгээрэй. Мэргэжлээ сонгох алхамаа хийхдээ дараах зөвлөмжүүдээс санаа авч, хэрэгжүүлээд үзээрэй.
1. Өөрт ойр санагддаг, сонирхдог зүйлсээ анзаарах, боломж байвал туршиж үзэхийг оролдоорой. Хүн хийж үзэхээс нааш юмыг бүрэн ойлгож, мэдрэх боломжгүй шүү дээ.
2. Эрхэмлэдэг зүйлс нь юу вэ, юунд дуртай бас дургүй вэ гэдгээ анзаараарай. Сонирхож буй ажил мэргэжлүүдийнхээ талаар судлахдаа өөрийнхөө зан чанар, үнэт зүйлст хэр нийцэх талаар бодож үзээрэй.
3 Мөн өөрт байгаа боломжуудаа харгалзан үзэх /мөнгө санхүү, орчин нөхцөл гэх мэт/ нь чухал.
Өөртөө хамгийн ихээр итгэж найдан, өөрийгөө сайн сонсоорой. Одоогийн нөхцөл байдалдаа тохирсон хамгийн зөв шийдвэрийг гаргаж чадна гэдэгт итгэж байна.