“Улаан Харцага” нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага нь 1999 онд Монгол улсад энэ спортыг танилцуулах, хүүхэд залуучуудыг энэ спортоор хичээллэхэд нь туслах, тэднийг бие бялдар оюун санааны цогц хөгжилтэй иргэн болон төлөвших цаашлаад энэхүү спортыг Монгол улсад хөгжүүлэх, дэлхийн бусад олон орнуудын бейсболын тамирчидын туршлагаас судлах, бейсболын спортод сонирхолтой хүүхэд залуучуудыг тухай
н улс орнуудад уг спортоор хичээлэх боломжоор хангах, мөн олон улсын бейсболын тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах зорилготойгоор Удирдах зөвлөлийн таван гишүүн /Ц.Аюуш, Ч.Батзориг, Б.Амаглан, Б.Зоригт, Г. Жадамба/, нэг Гүйцэтгэх удирдлага /А.Ариунтөгс/, нэг багш дасгалжуулагч /А.Ариунболд/ -тайгаар байгуулагдсан Монголын анхны бейсболын клуб юм.
Манай ТББ-ын эрхэм зорилго нь бейсболын спортыг Монгол улсад хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг энэхүү спортод хайртай болгон хүмүүжүүлэх, тэгсэнээрээ улс орон нийгэмдээ бие бялдар, оюун санааны цогц хөгжилтэй шинэ иргэдийг өсгөн хүмүүжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.
Манай клуб нь анх 1999 онд 13 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн арван жилийн 23-р дунд сургуулийн спорт зааланд хичээлээ эхэлж байсан бол одоо хэдийнээ 12 жилийн түүхийг бичжээ. Энэ хугацаанд бид өөрийн хүчин чадал, мөн бейсболын спортод хайртай Монголын мянга мянган хүүхэд залуучуудын дэмжлэгтэйгээр үргэлж өсөн дээшилж ирсэн бөгөөд улс бүсийн болон олон улсын тэмцээн уралдаануудад өндөр амжилт гарган оролцсоор ирсэн.
Энэхүү спортыг шимтэн сонирхогч хүүхэд залуучуудын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр бейсболын спорт Монгол улсад хурдацтайгаар хөгжиж буй спортын төрлүүдийн нэг болоод байна.
Ийм учраас манай клуб цаашдаа дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:
Бейсболын “Улаан Харцага” клубынхээ үйл ажиллгааг өргөжүүлэн гадаадын болон дотоодын өндөр зэрэглэлтэй багш дасгалжуулагчидыг урьж ажиллуулах Монголын бейсболын үлгэр жишээ тэргүүлэх зэрэглэлийн клуб болгон хөгжүүлэх
Монгол улсад бейсболын спортыг хөгжүүлэх мэргэжлийн чадварлаг бейсболын тамирчин бэлтгэх түүний тулд тамирчидын бэлтгэл сургуулилт хийх орчин үеийн шаардлага хангасан сургалтын иж бүрэн баазыг цогцоор нь бий болгох
Олон улсын Бейсболын холбоод баг тамирчид, клуб дасгалжуулагчидтай холбоо тогтоон хамтран ажиллах ингэснээрээ Монголын бейсболын спортыг дэлхийн тавцанд гаргах, олон улсын тэмцээн уралдааныг өөрийн оронд тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг болох
Энэхүү спортыг ОУ-ын Олимпийн наадмын төрөлд багтаах, өөрийн орны тамирчидыг тухайн тэмцээн уралдаанд бэлтгэн оролцуулдаг байх
зэрэг үндсэн шаардлагуудаас үүдэн гарч буй зорилтууд юм.