14/01/2025
🎉GER COUNSELING албан ёсоор нээгдлээ.
Та гадаадын шилдэг их сургуулиудад тэнцсэн, туршлагатай залуусаас ганцаарчилсан зөвлөгөө, чиглүүлэг аван өргөдлөө маш үр дүнтэйгээр бэлдэхийг хүсч байна уу?
Тийм бол дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад тэнцэн, суралцаж байгаа залуучуудаас мэдэхгүй чадахгүй зүйлсээ асуун, өөрийн өргөдлийг ганцаарчлан шалгуулан зөвлөгөө авах боломжтой нэгдсэн систем Монголд анх удаа гарч ирж байна.
Та бүхэн өөрийн уулзмаар байгаа counselor, эсвэл мэдэхгүй зүйл дээр чинь хамгийн сайн тулж ажиллан зөвлөгөө өгч чадах counselor-уудаас өөрөө сонгон, боломжтой цагуудаас ЗАХИАЛАГА үүсгэн 30 минутын онлайн уулзалт товлох юм.
ЯГ ОДОО ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ЦАГАА ЗАХИАЛААРАЙ!
🔹GER Community гэж юу вэ?
GER Community нь өргөдлийн процессын талаар сонирхож байгаа бүх хүмүүст нээлттэй бөгөөд та манай community-д нэгдсэнээр ижил хүсэл сонирхолтой, эерэг хүрээлэлд нэгдэж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой ашгийн бус бүлгэм юм.
🔸GER Team гэж юу вэ?
GER team нь гадаадад суралцахаар сонирхож байгаа болон өргөдлөө явуулах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа сурагчдад, ялангуяа улсын сургуулийн сурагчдад чиглэсэн бүлгэмийн удирдах баг юм. Гадаадад өргөдлөө явуулж мөн багшилж байсан туршлагатай, чадвартай гишүүдээр багаа бүрдүүлэхийг зорьдог.
The Ticket To Tomorrow🚀