ГҮНЖ төв / Princess center

Call Directions Website Contact the organization

ГҮНЖ төв / Princess center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ГҮНЖ төв / Princess center, Youth Organization, #4, Apt 58, Teeverchid Street, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar.

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв ТББ

💜 2003 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй охидын эрхийг хамгаалах байгууллага

*Охидын дуу хоолой
*Утга учиртай оролцоо
*Охидын манлайлал
*Охидод ээлтэй нийгмийг бүтээхүй 💜 ГҮНЖ төв нь 2003 оноос хойш охидын эрх, дуу хоолой, утга учиртай оролцоо, манлайллыг хөгжүүлэхээр тасралтгүй, тогтвортой ажиллаж байгаа Иргэний Нийгмийн Байгууллага юм.

Бид охидын эрх зөрчигддөггүй, дуу хоолой нь чанга тод сонсогддог, оролцоо нь бодит өөрчлөлт авчирдаг охидод ээлтэй нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө ажилладаг.

🌍👧📣 Энэ жилийн Олон Улсын Охидын Өдрийг тохиолдуулан GLP Alumnus🩵 -ийн охид маань өөрсдөө санаачлаад, бүгдээрээ гар бие ...
14/10/2026

🌍👧📣 Энэ жилийн Олон Улсын Охидын Өдрийг тохиолдуулан GLP Alumnus🩵 -ийн охид маань өөрсдөө санаачлаад, бүгдээрээ гар бие зохион байгуулаад УИХ-ын чуулганы үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцангаа охидын эрхийн асуудлаар нөлөөлөл үзүүллээ.

🌟 Охидын эрхийг зөрчиж буй асуудлуудыг УИХ-ын 126 гишүүдэд таниулах, ойлгуулах зорилгоор охид маань өөрсдөө "Монголд охин байх ямар вэ?" сэдэвт мэдээллийн хуудас боловсруулж, Охидын эрхийн өдрийн бэлэг тэмдэг бүхий нил ягаан алчуурыг өөрсдийн гараар урлаж гишүүн бүрт тарааж өглөө.

Охидын маань нөлөөлөл цаашид улам хүчирхэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Санаачилсан, удирдаж зохион байгуулсан, гар бие оролцсон бүх охиддоо халуун баяр хүргэе 👏👏👏

Та нараараа бахархдаг шүү 🤩

#ОхидынӨдөр2026
#ОхидынЭрх

📣📣📣 ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА Дүфрэснэ Готьерын Сан хүүхэд, залуучуудтай ажилладаг ТББ-уудыг 2027 онд Улаанбаатар хотод хэрэгжиж...
14/10/2026

📣📣📣 ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

Дүфрэснэ Готьерын Сан хүүхэд, залуучуудтай ажилладаг ТББ-уудыг 2027 онд Улаанбаатар хотод хэрэгжиж эхлэх төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөл нь хамгийн эмзэг бүлгийн болон эрсдэлд нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудад (21 нас хүртэл) туслахад чиглэж, хүүхдийн үндсэн эрхийг дээдлэн, хүүхдийн амьдралын сайн сайханд хувь нэмэр оруулах, эрх нь зөрчигдсөн хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах, тэдэнд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ болоод хөгжүүлэх, чадавхижуулах үйл ажиллагаа явуулах, зорилгоор хэрэгжих Монголын Төрийн Бус Байгууллагуудаас ирүүлсэн төсөл байна.
✨ Төсөл нь зөвхөн Улаанбаатар хотод нэг жил хүртэлх хугацаанд хэрэгжих
✨ Төслийн төсвийг ам.доллараар тооцсон байх ба дээд хэмжээ нь 10,000 ам.доллараас хэтрэхгүй байх
✨ Төсөл хэрэгжүүлэх хугацаа нь 2027 оны 01-р сарын 01-нээс 2027 оны 12-р сарын 25-ны хооронд хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.

⏰ Төслийн саналыг 2026оны 10-р сарын 31-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна.

💻 Төслийн саналаа өргөдлийн маягтын дагуу Word Document хэлбэрээр бичиж шаардлагатай нэмэлт баримтуудыг хавсарган зөвхөн [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ.

❗Төслийн санал илгээх хүсэлтэй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Монголын ТББ-ууд төслийн Өргөдлийн маягт болоод холбогдох мэдээллийг дараах QR кодоор эсвэл https://me-l.co/13x51cpn линкээр орж хүлээн авна уу!

Бүх бахархалт, гайхалтай охиддоо ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР-ийн мэнд хүргэе 🌍👧📣👏 GLP Alumnus🩵 BusinessGirls ThePomegranatePo...
11/10/2026

Бүх бахархалт, гайхалтай охиддоо ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР-ийн мэнд хүргэе 🌍👧📣👏

GLP Alumnus🩵
BusinessGirls
ThePomegranatePod
proud_girls_0fficial
Healthy Girls Mongolia 💓
Misheel's Bakery

🤯 Өнөөдөр Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр. 🌍👧📣 Харин маргааш Олон Улсын Охидын Өдөр. Хайртай энхрий охидынхоо сэтгэ...
10/10/2026

🤯 Өнөөдөр Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр.

🌍👧📣 Харин маргааш Олон Улсын Охидын Өдөр.

Хайртай энхрий охидынхоо сэтгэцийн эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ зөвлөмжийг илгээгээрэй 💖

#ОхидынӨдөр2026
#ОхидынЭрх



Охидын өдрөөр үзэх кинонуудыг санал болгож байна. #ОхидынӨдөр #ОхидынЭрх
10/10/2026

Охидын өдрөөр үзэх кинонуудыг санал болгож байна.
#ОхидынӨдөр
#ОхидынЭрх

10/10/2026

🌍👧📣 Энэ жилийн Олон Улсын Охидын Өдрийг тохиолдуулан GLP Alumnus🩵 -ны төгсөгч охид маань УИХ-ын гишүүн Х. Баасанжаргалын урилгаар УИХ-ын чуулганы үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцлаа.

Охидын маань хүсэлтийг хүлээн авсан Khurelbaatar Baasanjargal гишүүндээ маш их баярлалаа🙏🤩

#ОхидынӨдөр2026
#ОхидынЭрх

Та хамгийн сүүлд хэзээ охинтойгоо тайван сууж, сэтгэлээ нээж ярилцсан бэ?Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээж...
08/10/2026

Та хамгийн сүүлд хэзээ охинтойгоо тайван сууж, сэтгэлээ нээж ярилцсан бэ?

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээж, охидод зориулсан тусгай бялуу чимэглэлийн эвентээ зарлаж байна🌸

Энэ бол зүгээр нэг бялуу чимэглэх сургалт биш. Харин хамтдаа бүтээл хийж 🎂, инээж хөөрч 😊, өдөр тутмын завгүй хэмнэлээс түр холдон нэгэндээ цаг гаргах боломж юм.

Бялуу чимэглэх бүх үйл ажиллагааг бид чиглүүлэн явуулах тул өмнө нь хийж үзсэн эсэх огт хамаарахгүй. ✨

📅 Хэзээ?
10-р сарын 10, 11-нд

🕐 Цаг:
13:00–15:00 цагийн хооронд

📍 Хаяг: Багшийн дээдийн урд, Өргөө амаржих газрын зүүн талд 58-р байр,
урд талын зүүнээсээ 3 дахь хаалга "BusinessGirls Haus"

🎟️ Тасалбар:
👩‍👧 Ээж + 1 охин — 80,000₮
👩‍👧‍👧 Ээж + 2 охин — 120,000₮

⚠️ Суудал хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.

Хамтдаа амттай дурсамж бүтээцгээе🥰

Охидын өдрүүд хөвгүүд юу хийж болох вэ? Найз хөвгүүдийгээ Josh хийгээрэй.  #ОхидынӨдөр  #ОхидынЭрх
08/10/2026

Охидын өдрүүд хөвгүүд юу хийж болох вэ?
Найз хөвгүүдийгээ Josh хийгээрэй.
#ОхидынӨдөр
#ОхидынЭрх

10 сарын 11-ны өдөр ОУ-ын "Охидын өдөр" билээ. Энэ өдөр та охинтойгоо юу хийх гэж байна. 🎉Манай охидын зүгээс хамтдаа хи...
07/10/2026

10 сарын 11-ны өдөр ОУ-ын "Охидын өдөр" билээ.
Энэ өдөр та охинтойгоо юу хийх гэж байна.
🎉Манай охидын зүгээс хамтдаа хийж болох энгийн санаануудыг өгч байна.
🌟Охид маань ээж, аавыгаа мэншион хийгээрэй.
#ОхидынӨдөр
#ОхидынЭрх

Address

#4, Apt 58, Teeverchid Street, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97696110110

Alerts

Be the first to know and let us send you an email when ГҮНЖ төв / Princess center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ГҮНЖ төв / Princess center:

Shortcuts

Share