21/03/2026
ГАЖ УРСГАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖҮҮД БА МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КУЛЬТУУД
Христийн шашны сүм цуглаан гэдэг ч, Библийн жинхэнэ сургаалд нийцдэггүй буруу урсгалын сүмүүд ихэвчлэн дараах нийтлэг шинжтэй байдаг:
1️⃣Есүс Христийн тухай буруу ойлголт
▪️Тэд Есүсийн бурхан чанар, болон хүмүүн чанарыг үгүйсгэж, Түүнийг зүгээр нэг эш үзүүлэгч, тэнгэр элч байсан зэргээр өөрөөр тодорхойлдог.
▪️Ариун гурвал, аврал, загалмайн үхэл, амилал зэрэг итгэлийн гол ойлголтыг өөрөөр тайлбарладаг.
2️⃣Библээс гаднах нэмэлт илчлэлт, эрх мэдэл
▪️“Бурхан манай удирдагчид шинэ илчлэлт өгсөн” гэх зэргээг шинэ эш үзүүлэгч, шинэ судар, шинэ сургаал, шинэ илчлэл нэмж заадаг.
▪️Тэдний удирдагчийн үг нь Библиэс дээгүүр байр суурьтай болдог.
3️⃣Зөвхөн өөрсдийгөө л үнэн, онцгой гэх сургаал
▪️“Бусад сүм цуглаан бүгд буруу, зөвхөн бид бол жинхэнэ итгэлтэй” гэж сургадаг.
▪️Өөр сүм чуулган, итгэгчдийг “аврагдаагүй”, “хууртагдсан” гэж үздэг.
4️⃣Хэт хяналт, дарамт, манипуляц
▪️Гишүүдийн итгэл үнэмшил, хувийн амьдрал, харилцаа, мөнгө, амьдралын шийдвэрийг хатуу хянадаг.
▪️Цуглаанаа орхиж явахыг хориглож, айлган сүрдүүлж, алив хэлбэрээр шийтгэдэг.
5️⃣Үйлсээр аврагдах сургаал
▪️Аврал бол Есүст итгэх итгэлээр бус, харин “манай бүлгийн дүрмийг сахих, сайн үйл хийх, хураамж төлөх”-өөр аврагдах эсэх хамаардаг гэдэг.
▪️Авралын сайнмэдээний оронд өөрсөддөө үнэнч байх, гүйцэтгэлийг чухалчилдаг.
6️⃣Бусад итгэгчдээс тусгаарлах
▪️Өөр сүм цуглаан, итгэгчдийн нөхөрлөлд оролцох, өөрсдийн бус ном, номлол уншиж судлахыг хориглож, гишүүддээ “бусад бол хортой нөлөөтэй” гэж итгүүлдэг.
▪️Гишүүдээ хаалттай сэтгэлгээний системд байлгахын тулд тэдний хэл яриа, ойлголтуудыг нь дахин тодорхойлж зааж өгдөг.
🔹 Гаж урсгал эсэхийг ялгах 4 энгийн асуулт
1. Тэд Есүсийг хэн гэж үздэг вэ?
2. Аврал юунаар ирдэг гэж заадаг вэ — итгэл үү, үйлс үү?
3. Эцсийн эрх мэдэл нь хаана байна — Библи юу, хүн үү?
4. Цуглаанаас гарахад дарамт, айдас үүсдэг үү?
⚠️ МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАЖ УРСГАЛЫН СҮМҮҮД БА ТЭДНИЙ БУРУУ СУРГААЛУУД ❌
❌ Еховагийн гэрчүүд (Jehovah’s Witnesses)
✖️Есүсийг Бурхан бус, бүтээгдсэн буюу Михаил тэнгэр элч гэж үздэг.
✖️Ариун Сүнсийг Бурханы хүч төдий зүйл гэж заадаг; аврал нь итгэл дээр нэмж, байгууллагадаа үнэнч байдлаар шийдэгдэнэ гэж итгэдэг.
❌ Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормон, LDS)
✖️“Бурхан нэгэн цагт хүн байсан, хүн ч бурхан болж чадна” гэх бурханлаг болж хувьсах сургаал заадаг.
✖️Есүсийг Бурханы цор ганц бус, “түүний анхны хүү” гэж үздэг бөгөөд Библи дээр нэмэлт “Мормоны ном” гэдэг илчлэл гаргаж ирсэн.
❌ Эв нэгдлийн сүм (Unification Church / Мүүний хөдөлгөөн)
✖️Үүсгэн байгуулагч Мүн Сон Мён өөрийгөө “шинэ Христ”, Есүсийн үйлсийг дуусгагч гэж тунхагласан.
✖️“Бурханы хаанчлалыг байгуулах гэрлэлт”-ийг чухалд тавьж, олон нийтийг хамарсан гэрлэлтийг авралын зам болгон сурталчилдаг.
❌ Шинэ тэнгэр газар - Шин Чон Жи (Shincheonji Church)
✖️Удирдагч Ли Ман Хи өөрийгөө “амьд Есүс”, Библи дэх “амьд илчлэлт” гэж тунхагладаг.
✖️Гишүүдийг хуурч элсүүлэх, бусад сүмийн итгэгчдийг нууцаар урвуулан элсүүлэх, гэр бүлээс нь тусгаарлах зэргээр хянадаг.
❌ “Ээж Бурханы” сүм (World Mission Society Church of God)
✖️Солонгос эмэгтэй Жан Гил Жа-г “амьд эх Бурхан”, харин нас барсан нөхрийг нь “Эцэг бурхан” гэж итгэдэг.
✖️Есүсийн дахин ирэлт нь аль хэдийн болсон гэж зааж, эмэгтэй бурханд мөргөдөг Библийн эсрэг сургаал.
❌ Манмин сүм (Manmin Central Church)
✖️Үүсгэн байгуулагч Ли Жэ Рог өөрийгөө “ариун хүн”, “ор нүгэлгүй хүн” гэж зарласан.
✖️Эдгэрэл, гайхамшгийг хэтрүүлэн хэрэглэж, хүмүүсийг эмнэлэгт үзүүлэх, эрүүл шүүмжит сэтгэлгээнээс татгалзахыг заадаг.
Болон эдгээрээс гадна
✖️Төгс Хүчит Бурханы Чуулган
✖️Шинэ үе хөдөлгөөн (New Age)
✖️Авралын урсгал
✖️Сарангсү (Sarangjeil болон хамааралтай хөдөлгөөнүүд)
Зэрэг олон тооны гаж урсгалууд Монголд нэвтэрсэн, зарим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр гаж урсгалууд нь хүний эрх, сэтгэлзүйн дарамт, гэр бүл салалт, амиа хорлолт, хүчээр гэр бүл болгох, хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, санхүүгийн луйвар, нийгмээс тусгаарлах зэргээр хууль зөрчиж, нийгэмд нэн аюултай бүлэглэлүүд юм. Эдгээрийн олонхи нь бусад улс оронд хүлээн зөвшөөрдөггүй, хориглодог.
✅ЖИЧ: дээрх буруу номлолын нийтлэг шинж, гаж буруу онол сургаалууд нь Библийн үнэнийг суурь болгодог, шинэчлэгдсэн (Reformed) протестант, эвангелийн сүм чуулганаас тусдаа юм. Протестант сургаалыг маш товчоор илэрхийлбэл:
- sola scriptura (зөвхөн Библи),
- solus Christus (зөвхөн Христ),
- sola fide (зөвхөн итгэл),
- sola gratia (зөвхөн нигүүсэл),
- soli Deo gloria (зөвхөн Бурханы алдар) юм.