15/05/2026
💖˜”*°•"ХОСЫН 100 ХАРИЛЦАН ЯРИА" картан тоглоом•°*”˜
Хосуудын ойр дотно байдал, харилцааг бэхжүүлэхэд зориулав.
🌱ТАНИЛЦУУЛГА
Хосуудын харилцааг баяжуулсан, утга учиртай 100 асуултаар дамжуулан хайртай хүнээ шинээр таньж мэдэх баяр баяслыг дахин мэдрээрэй. Энэхүү карт нь үнэт зүйлс, мөн чанар, харилцаа, итгэл үнэмшил, бэлгийн амьдрал болон дотно харилцаа бүхий түвшин бүрийн асуултуудаас бүрдсэн хосын харилцаан дахь итгэлцэл, ойр дотно байдлыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн болно.
Карт нь 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
💘100 асуулт
💘22 биеэр хүрч ярилцах даалгавар
💘10 бататгах даалгавар
💙Хөх өнгийн карт- итгэл үнэмшил, үнэт зүйлтэй холбоотой асуултууд (хүсэл мөрөөдөл, зорилго, өнгөрсөн ба ирээдүй, үнэ цэнэ)
🩵Номин цэнхэр өнгийн карт- хувь хүний мөн чанартай холбоотой асуултууд (гэр бүл, найз нөхөрлөл, хувь хүний үзэл бодол, онцлог)
🧡Улбар шар өнгийн карт- харилцаатай холбоотой асуултууд (зөрчил маргаан, хамтдаа бүтээсэн дурсамж, болзоо, ойлголцол)
❤️Улаан өнгийн карт- бэлгийн амьдрал, ойр дотно байдалтай холбоотой асуултууд (с**с, ойр дотно байдал, гүнзгий холбоо, романтик харилцаа, хайр халамж энхрийлэл)
✅ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бид өдөр тутамд хайртай хүнтэйгээ байнга ярилцдаг ч ихэнх тохиолдолд хамгийн чухал, утга учиртай зүйлсийн талаар барагтаа ярьдаггүй.
Карт дээрх асуултууд нь:
🪄Хайр, халамжийг дахин сэргээх
🪄Ойр дотно байдлыг бэхжүүлэх
🪄Сайхан дурсамжаа эргэн санах
🪄Ирээдүйгээ хамтдаа төсөөлөх
🪄Зарим эмзэг, шийдэгдээгүй асуудлыг тайвнаар ярилцах боломжийг олгоно.
🌟 ХЭЗЭЭ АШИГЛАХ ВЭ?
Болзооны үеэр
Амралтаар
Оройн хоолны үеэр
Зүгээр л хамтдаа чанартай цаг өнгөрөөх үед
📣ТОГЛОХ ЗААВАР:
Хэд хэдэн аргаар тоглох боломжтой. Үүнд:
1️⃣Ээлжлэн сугалах
Картуудыг холиод, ширээн дээр доош харуулж байрлуулна. Дараа нь ээлжлэн картыг сугалж, карт дээрх аль нэг асуултад илэн далангүй хариулж хуваалцаарай.
Хэрэв “Биеэр хүрч ярилцах даалгавар” болон “Бататгах даалгавар” гарч ирвэл тэдгээрийг заавал хамтдаа хийхээ бүү мартаарай.
2️⃣Картны өнгөний дарааллаар тоглох
Үүнийг 2 төрлөөр тоголж болно:
👉Эхлээд хоёулаа өнгө тус бүрийн картуудаас нэг нэгийг сугалаад, дараа нь ээлжлэн өнгийнхөө дагуу сугалсан асуултуудад хариулна.
👉Аль нэг өнгийн бүх картыг доош харуулж тавиад, ээлжлэн сугалж асуултуудад хариулна.
3️⃣Санамсаргүй байдлаар сонгох
Нэг нь бүх картыг холиод, тэндээсээ хэд хэдэн картыг дэлгэн тавина. Нөгөөх нь тухайн дэлгээстэй картуудаас сонгон хариулна.
4️⃣Бүтээлчээр хариулах (үйлдлээр, зургаар, бичгээр)
Хариултаа заавал үгээр хэлэх шаардлагагүйгээр үйлдлээрээ таалгах, цаасан дээр зурж илэрхийлэх эсвэл бичиж хариулах боломжтой. Бичсэн эсвэл зурсан хариултуудаа жижиг хайрцагт хадгалвал та хоёрт дурсамжтай байх болно.
5️⃣Ирээдүйн өөрсдийн зүгээс хариулах!
Та хоёр өөрсдийгөө 5 эсвэл 10 жилийн дараа гэж бодоод хариулбал одоогийнхоос хэр өөрөөр хариулах байсан бол?
Эдгээрээс гадна та хоёр өөрсдийн хүссэн аргаар тоглоомоо сонирхолтой болгох боломжтой.
Картны үнэ: 29,000₮
Манай оффисоос болон хүргэлтээр авах боломжтой! (Тун удахгүй номын дэлгүүрүүдээр худалдаалагдана)
💕Бие биеэ гэх хайраа үргэлж сэргээж амьд, халуун хэвээр нь хадгалаарай.💘
📞Холбогдох утас: 88834343