15/08/2026
МОНГОЛЫН МИСС ДЭЛХИЙД — ТӨРӨЛХ НУТАГТАА
Miss & Mister Deaf Mongolia-ийн мисс Дашдоогийн Оюунболор нь Тайланд улсад 2025 оны 11 сарын 5–9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss & Mister Supreme Deaf international 2025” Олон улсын нөхөрлөлийн арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, эх орныхоо соёл урлаг, уламжлалт өвийг сурталчлан “Winner 2025” цомын эзэн болсон.
Мөн Чех улсад 2026 оны 7 сарын 20–29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss & Mister Deaf World, Europe & Global 2026” Олон улсын тэмцээний финалд 7 дугаар сарын 25-ны өдөр Болор цом, 1-р байрны титмийн мисс болж, “Miss Deaf World 2026” хэмээх эрхэм алдрыг хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
Ийнхүү “Miss Deaf World 2026” мисс Д.Оюунболор 2026 оны 8 сарын 15-нд төрөлх Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ГУРВАН ТҮМЭН адууны баяр наадмын нээлтэд уригдан оролцож, сумын удирдлага, зон олныхоо хүндэтгэлийг хүлээн, өргөмжлөл, мөнгөн шагналаар мялаалгалаа.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нийт зон олондоо баяр наадмын мэнд хүргэе!
Сум орныхоо хөгжил, нэр хүндийн төлөө ажиллаж буй Засаг дарга С.Чулууншагай, ЗДТГ-ын дарга С.Баянжаргал болон хамт олонд нь талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан Д.Оюунболорын энэхүү бахдам амжилтын ард үргэлж дэмжиж, түшиж ирсэн гэр бүлд нь талархал илэрхийлье.
https://www.facebook.com/story.php?story_fbid=3225961770929429&id=100063487849504&mibextid=wwXIfr
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
Баян-Өндөр сумын Нутгийн удирдлага /Өвөрхангай/
Сэтгүүлч Т.Мөнхтөр
Өвөрхангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар