15/10/2025
[English below]
📣Таатай мэдээ! 🇲🇳🤝🇰🇷
Баянзүрх Ротари клуб нь 10-р сарын 12–14-ний өдрүүдэд Солонгосын Жүнвон Ротари клуб (Дүүрэг 3740)-ийн ах дүү ротаричуудыг хүлээн авч, зочиллоо. Ийнхүү бид Солонгосын Ротаричуудтай хамтын ажилланы шинэ хуудсыг нээсэндээ баяртай байна.
Жүнвон Ротари Клубын дарга Чой Мин Сүнээр ахлуулсан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жүн Ки, ирэх оны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Чой Чанг Сик, дараа жилийн Нарийн бичгийн даргаар сонгогдсон Ан Жон Гүн, болон дарга асан Чой Сон Гүн нарын бүрэлдэхүүнтэй хүндэт зочдоо Баянзүрх дүүргийн Ротари клубын хамт олон халуун дотно угтан авлаа.
Манай клубын Ерөнхийлөгч Г. Сүмхүү зочиддоо Хавдрын үндэсний зөвлөлөөс санаачилан хэрэгжүүлж буй Хавдартай хүүхдийн нөхөн сэргээх төвийн барилгын төслийг танилцуулж, төслийн алсын хараа, зорилго, өнөөг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлыг газар дээр нь танилцуулав.
Бид Солонгосын ах дүү ротаричуудтайгаа нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх хамтын зорилгод нэгдэн ийнхүү урт хугацааны нөхөрлөлийн эхлэлийг тавьсандаа бид баяртай байна. 💙🌍
*-*-*
📣Exciting News! 🇲🇳🤝🇰🇷
The Bayanzurkh Rotary Club was honoured to welcome our fellow Rotarians from the Rotary Club of Jungwon, District 3740, Korea, during their visit from 12–14 October.
The delegation, led by Chairman Choi Min-sung, included Secretary-General Kim Jun-ki, President-elect Choi Chang-sik, Secretary-elect Ahn Jong-keun, and former Chairman Choi Seong-keun.
During the visit, our club, led by our Club President, Mr G. Sumkhuu, proudly introduced the groundbreaking project — the construction of the Rehabilitation Center for Children with Cancer — and shared the vision and the progress being made on-site.
We are delighted to have begun a meaningful and lasting friendship with our fellow Rotarians from Korea, united by our shared commitment to service and community. 💙🌍
Rotary Clubs of Mongolia