Явуухулан САН

Call Directions Contact the organization

Явуухулан САН Дорнын Их Яруу найрагч Бэгзийн Явуухулангийн хуудас

Явуухулан Бэгзийн



Бэгзийн Явуухулан (1929-1982) нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд мэндэлжээ. Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар морджээ. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд "Мөнгөн хазаарын чимээ", орос хэлээр хэвлэгдсэн “Лирика - (уянгын шүлэг) нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Тэрээр 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

1955 онд Би чамд хайртай шүлгээ 1957 онд Туулын урсгал шөндөө сайхансан 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ бичиж 1961 онд Мөнгөн хазаарын чимээ номоо 1964 онд 1970 онд Тэхийн зогсоол 1972 онд Вансэмбэрүү 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь - хүлэг минь шүлгээ 1978 онд Улаанбаатар шүлгүүдээ бичжээ.

1960 оны үед "Үнэн" сонинд Цагаачийг цагаа хатгаж, цагаан морийг ногоо хатгана гэсэн гарчигтай Б.Ринченг гутаан доромжилж бичсэнийг эсэргүүцэн Б.Ринченд зориулж доорхи 4 мөртийг бичжээ.

Зөвөөс болж зовсон амьдралийн чинь зам дуусч

Зөрж, хараалгасаар л яваад баатар чи орчлонг ОРХИНО

Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт

Хатан дэлхийд алдар чинь Амьдралаа эхэлнэ.

Б. Явуухулангийн уран бүтээлд хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг.

Зорин ирэх амрагаа хүлээхэд

Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ.

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана.

Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг шагшин шүлэглэсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт Монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн гэдэг. Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай билээ.

Б. Явуухуланы “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг бүтээл нь байгаль дэлхий, эх нутаг, эцэг эх, эх орноороо бахархах үзэл, хүмүүний ертөнц болоод ан амьтанг хайрлах үзэл санааг яруу найрагтаа шингээж байсныг илтгэдэг.

Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.

...Явуулын хүн дэргэд чинь ирж байг,

Яахав намайг, тэд дурсан ярьж байг,

Яруу найргийн мод, бүүвэй

Явуухулангийн мод, бүүвэй!

Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн бүтээлийн урын санд хүндтэй байрыг эзлэх бүтээл бол “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд туурвисан уг бүтээл Монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил билээ.

ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ   Яруу найрагчийн сүүлчийн үг учиртай, учигтай байдаг.       Өгүүлэх нь: Миний Монгол телевизэд ажи...
03/09/2026

ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Яруу найрагчийн сүүлчийн үг учиртай, учигтай байдаг. Өгүүлэх нь: Миний Монгол телевизэд ажиллаж байсан үе. Уран бүтээлийн үдэшлэг нэртэй нэвтрүүлэг бий болж, манай нэртэй уран бүтээлчид, ялангуяа зохиолчдыг үзэгч уншигчидтай нь уулзуулж, тэр нэвтрүүлгийг хүмүүс ихэд сонирхон үздэг байсан юм. Энэ нэвтрүүлэгт Б.Явуухулан найрагчийг хэд хэд урьсан боловч тэр нэг л “ороолоод” болж өгөхгүй байв. Бас ч гэж учир шалтгаан байсан юм билээ. Явуугийн нэр хүнд тэр үед ид өндөрөө авсан үе л дээ. Төрийн шагнал. Соёлын гавъяат зүтгэлтэн. Ардын их хурлын депатут байв. Бас түүний “Тэхийн зогсоол” болон бусад бүтээлээр нь төрийн шагналд хоёр дахь удаагаа дэвшүүлэх тухай яриа бас сонсогддог байсан юм. Мэдээж ийм үед атаа жөтөө байсан юм билээ. Москвад хэвлэгдсэн номын нь оршилд “олон нийтийн нэрт зүтгэлтэн, дорно дахины их яруу найрагч, жараад хэлээр орчуулагдсан” хэмээн бичсэн нь бас атаархагчдын нь дургүйг хүргэж байсан бололтой. Намын байгууллагын шугамаар байнга матаж, хов жив дээш нисдэг байсан гэнэлэй. Одооных шиг шар сонин гэж байхгүй, харин матаас хэмээх нууц захидлууд, намын шүүмжлэл хэмээх үг сумаар бие биенээ хорлодог үе л дээ. Ийм үед Явуу өөрийгөө өндрөөр цоллуулж, тэдний аазгайг хөдөлгөхийг хүсээгүй хэрэг. Яг үнэндээ үзэг нэгт нөхөр нь намын хурал дээр их муухай гүтгэж, тэр нь намын байгууллагад гар бичмэлээрээ хүргэгдээд эдүгээгийн шар хэвлэл шиг хэл ам дээш доош нисч байсан
үе юм.

-Намайг магтаж ер болохгүй шүү. Энэ бол зохиолч уншигчдын л уулзалт байх юм шүү гэж хичээнгүйлэн захиад 1982.2.13-нд телевизийн бичлэгт хүрэлцэн ирсэн юм. Уг нэвтрүүлгийг телевизийн авьяаслаг сэтгүүлч Батын Дорж хариуцаж, долоо хоногийн дараа буюу 2-р сарын 20-нд дэлгэцнээ гаргахаар сонинд зарласан байлаа. Уулзалт маш сайхан боллоо. Уншигчид нь найрагчаас олон сонирхолтой асуулт асууж найрагч маань өөрийн алдарт “Би хаана төрөө вэ” шүлгээ уулзалтын магнайд уншиж, уншигчдынхаа олон асуултад тов тодорхой хариулсан юм. Мөн “Өвлийн агаар”, “Хөрөг”, “Гэргий”, “Москва” зэрэг шүлгээ өөрөө уншиж, “Тэхийн зогсоол”-ыг Ш.Гүрбазар уншсан юм. “Хар ус нуурын шагшуурга”, “Дуу минь дуу минь” дуунуудыг Зангад гуай, Түмэндэмбэрэл гуай хоёр дуулж, энэ удаагийн үдэшлэг маш сайхан, урт тэнүүн уур амьсгалтай болж байлаа. Хөтлөгч:
- Явуухулан гуай, манай уншигчид хамгийн сүүлд асууж байгаа нэг асуултыг би танд дамжуулъя. Танд мянган уншигч захиа ирүүлж амьдралд хэрэгтэй нэгэн сайхан үг хэлнэ үү? гэж хүсвэл та юу гэж захих вэ? гэж асуухад, найрагч маань. Энэ хэцүү асуулт л даа. Гэхдээ ганцхан үгээр хариулж болно гээд хэлсэн нь:

-Хатуужилтай бай. Хатуужил бол хүний хамгийн сайхан, дээд зэргийн чанар юм. Зөвлөлтийн ард түмэн дэлхийн II дайнд хорин сая хүнээ алдаад дайныг ганцхан хатуужилаар л туулж гарсан. Зөвлөлтийн ард түмэнд хайртай байгаарай. Хүн гэдэг хатуужлыг л сурах хэрэгтэй. Хүнд баяр баясгалан тааралдана. Зовлон гуниг тааралдана. Энэ бүхэнд хатуужил хэрэгтэй. Ерөөсөө ялахад хатуужил хэрэгтэй...

Яруу найрагч өөрийн хайртай уншигчидтайгаа уулзсан халуун дотно уулзалтын төгсгөлд энэ үгийг хэлжээ. Уншигч олондоо захисан сүүлчийн үг нь энэ буюу... Ялахад хатуужил хэрэгтэй.
Телевизийн бичлэг хийснээс дөрөв хоногийн дараа. Утас дуугарлаа. Автал Ш.Сүрэнжав гуай байна.
-За дүү минь сэтгэлээ бариарай. Чамд нэг золгүй мэдээ дуулгая. Явуу багш нас барчихлаа... Би энэ үгийг зүүд байх гэж бодохыг хичээлээ. Чухам яаж очсоноо санадаггүй юм, нэг л мэдсэн Ш.Сүрэнжав ах, О.Дашбалбар бид гурав Сү ахын буйдан дээр зэрэгцээд уйлж сууснаа санадаг юм. Бид Явуугийнд очлоо. Адъяа эгч болсон явдлыг ярьж байна... Хамгийн сүүлд татаад дутуу орхисон янжуурыг нь хүртэл чүдэнзний хайрцаганд хийгээд харуулж байна. Номын өрөө нь яг л өнөө янзаараа. Бичгийн машин дээр нь найман мөр шүлэг харагдана. Анатолий Софроновын шүлгийн эхний найман мөрийг орчуулж дуусаад бичгийн ширээнээсээ босоод явтал...яруу найрагчийн зүрх хөндүүрлэсэн бололтой. Түрүүлгээ харан, амьсгал хураасан байжээ. Яруу найрагчийн бичгийн ширээнээ юу гэсэн мөрүүд үлдсэн вэ?
“Үрэгдэгсэд, үлдэгсэдийн аль алинд нь
Өрөө төлөх цаг заавал надад ирнэ.
Өр өр... Энэ өр, улайрсан бух шиг
Урдуур минь хэрэн ирж заавал нэмэгдэнэ.
Хэдэн арван жил хуримтлагдсан энэ өр
Хэрэг нэхэх данс тооцоогүй ч гэсэн
Оюун санааг минь зовоож байгаа болохоор
Орноос минь улирах цаг төлж чадахгүй!...
Энэ юу гэсэн үг вэ? Нэхэн бодоцгооё. Яруу найрагчийн сүүлчийн үгс хамгийн үнэнийг онож хэлдэг. Тэр л ёсоор Явуу үгээ хэлжээ. Яагаад найрагч зүрхээ хөндүүрлэн байхад энэ бадгийг сонгож орчуулсан юм болоо?!
Явуугийн нас барсан мэдээ Монголыг төдийгүй дэлхийг цочоолоо...Ах дүү Монголоос гашуун гунигт мэдээ ирлээ. Монголын үндэсний утга зохиолд төдийгүй, орчин үеийн бүх дорно дахины утга зохиолд арилшгүй мөрөө үлдээсэн гарамгай авьяастны зүрх зогслоо... Зөвлөлтийн “Огонёк” хэмэх алдартай сэтгүүл 1982.2.19-ний дугаартаа ингэж бичжээ.
Явуугийн уран бүтээлийн дотнын анд Оросын авьяас билигт яруу найрагч Римма Казакова
“Амарлингуй тэнгэрээс гуниглан ширтэгч
Анд найз Явуухулан минь ээ!
Хорвоо чамайг хэзээ ч мартахгүй
Ховлож муулж хэн ч хүлцэхгүй
Эрсэдсэн цэрэг шиг нартаас хальсан
Эрхэм сайн анд минь ээ!
Эргэн тойрныг гүдэсхэн зангаараа
Эмгэнэж юундаа ширтэнэ вэ?
Харуулын албаа орхиогүй
Цэрэг эр шиг эрсдлээ чи.
Хан хорвоогийн энэрэлгүй тавиланг
Цэрвэн тойрч болдог биш дээ...”
Д.Нямсүрэн 1982.2.21-ний өдөр Дарьгангаас АН-2 онгоцоор нисэж явахдаа бичсэн нулимстай захиандаа “...Тэр минь нас нөгчлөө гэж үү дээ... Даанч үгүй баймаар даа... Яаж болох юм бэ? Яаж болох юм! Тэр чинь Явуухулан шүү дээ, Явуухулан!!! хэмээн бичээд бороон дусал шиг нулимс нь хөх бэхэн дээр үүл мэт нүүсэн байж билээ.

Тэр цаг одоотой адилгүй. Телевиз, мэдээллийн хэрэгсэл намд харьяалалтай. 1982.2.20-нд нэвтрүүлэхээр зарлагдсан Явуугийн уулзалтыг яг сүүлчийн өдөр нь гэгээн дүр, саруул дуу хоолойгоор нь үзэгч уншигчдад нь хүргэх хувь дутсан юм. Яг тэр үед явсан бол монголын ард түмний сэтгэлд яруу найрагчийн сүүлчийн үгс, сүүлчийн гэгээн дүр нь их юм хэлэх байсан юм. Намын төв хороо үүнээс ихэд болгоомжлон нэвтрүүлгийг хорьсон доо.
Оросын найрагч нөхөд нь хамгийн анх “дорно дахины их найрагч” хэмээх үгийг Явуугийн нэрийн өмнө бичиж, дараа нь манайхан болгоомжтойгоор зугуухан энэ үгийг хэрэглэх болсон нь гашуун боловч сургамжит үнэн юм даа.
Мөнөөх телевизийн нэвтрүүлгийг Явуугийн нас нөгчсөний дуулиан намжиж, хүмүүсийн зүрхний хөндүүрийг илааршин мартагнуулж байгаад жил гаруйн дараа дэлгэцнээ гаргахыг зөвшөөрсөн юм. Ингэж гаргахдаа нэвтрүүлгийн эхэнд дэлгэцний чинадаас
“Шүлэг минь хүлэг минь, чи бид хоёрт
Дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн нэвтрүүлэгчийн дуу хоолойгоор тодоос тод уншиж сонордуулсан нь их найрагчийнхаа гэрээсийг ард түмэнд нь зарлан тунхаглах гэсэн уран бүтээлчдийн санаа бодлын илрэл болсон юм. Явуу тэгэхэд өөрөө нэвтрүүлэгчээр энэ шүлгээ далдаас уншуулахаар санал болгосон нь учиртай байжээ. Уншигчийнхаа сүүлчийн асуултад хатуужилтай байхыг яагаад захиж, яагаад оюун санааны өр төлөөсний тухай найман мөрийг орчуулж, яагаад “шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхий дэвжээ хэрэгтэй” хэмээх шүлгээ далдаас уншихийг хүссэн юм болоо? Яруу найрагчийн сүүлчийн үг “учиртай” ажгуу.

Г.Мэнд-Ооёо 2009.03.14
"ГОЛ УС ТУНГАЛАГШИХ ЦАГ" 237- р тал

"Мөнгөн хазаарын чимээ" Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө. Анхны наадам учир ...
10/05/2026

"Мөнгөн хазаарын чимээ" Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө. Анхны наадам учир алдсан оносон зүйлс байгаад хүлцэл өчье. Улам сайн чамбайруулж ирэх жилийн наадмаар уулзацгаая.

10/05/2026
10/05/2026

Address

Lucky Center
Ulaanbaatar
70021

Telephone

+97691118954

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Явуухулан САН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Явуухулан САН:

Shortcuts

Share