Гэгээн Үндэс ТББ

Гэгээн Үндэс ТББ Хийж бүтээх хүсэлтэй, хүмүүст тусалъя гэсэн сэтгэл, эр?

Гэгээн Үндэс ТББ нь анх 2012 оны шинэ жилээр 1000 хүүхдэд бэлэг өгөх гэсэн гэгээн хүслээр нэгдсэн залуусын сайн дурын нэгдэл билээ. Бид тэр аян аа амжилттай зохион байгуулаад маш их урам зоригто орсон боловч, жилдээ хэдэн удаа эд материалын туслалцаа үзүүлээд хүүхдүүдийн амьдралыг мэдрэгдэхүйц өөрчилж чадахгүй гэдгээ ухаарсан юм. Тийм учраас асрамжийн газартай хамтран ажиллаж хүүхдүүдийн боловсрол

болон хүмүүжилд нөлөөлөхүйц ажил хийх гэж “Бидний хүүхдүүд” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн юм. Эдгээр хүүхдүүдийг ирээдүйд бусдын хүндлэл хайрыг хүлээсэн, мундаг хүмүүс болсон байхыг харах ямар сайхан байх болоо. Хамгийн гол нь хүнийг хайрлах өрөвдөх сэтгэлийг өөрсдөөсөө ургуулж бусдад түгээж байдаг сайн хүмүүс болох нь чухал. Хэрэв бидний энэ зорилгын багахан хэсэг нь биелбэл, тэд цаанаасаа хэчнээн олон залуусыг араасаа дагуулан, харанхуй хонгилыг гэрэлтүүлэх бол. Гагцхүү ийм нэг хэт хийсвэр ч юм шиг, гэнэн ч юм шиг мөрөөдөл л биднийг нэгтгэдэг...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэгээн Үндэс ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Гэгээн Үндэс ТББ:

Share