08/07/2024
ЭМГЭНЭЛ
Бидний хайрт анд, найз, сайн хүү, сэтгүүлч, багш, Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн 2017 оны төгсөгч Эрдэнэбат-Очирын ГАНХУЯГ маань өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө зуурдаар таалал төгсөж гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.
Анд минь Зориг сангийн Төгсөгчдийн дунд эрч хүч дүүрэн, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй, нөхөрсөг зантай, болгоно бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлч, найдвартай хамтрагч, найз, дугуйтай Хуяагаа гэдгээрээ хэн бүхэнд танигдсан билээ.
Тэрээр 2019-2021 оны хооронд Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан ба өнөөдрийн бидний мэдэх Төгсөгчдийн холбоо, EFP Community-г бүтээлцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Түүний хийж бүтээсэн бүх зүйлс, манлайлал, инээмсэглэл нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
2024.07.08
Зориг сангийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийн үе үеийн нийт төгсөгчид