04/05/2026
Бидний уух дуртай Кока-Кола ундааг хэрхэн үйлвэрлэдэг вэ?
Үйлдвэртэй танилцах аялал нь “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танилцуулах, хэрэглэгчдийг бүтээгдэхүүний талаарх зөв мэдээллээр хангах, бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэгдэж, тэдний гар дээр очдогийг өөрсдийн нүдээр харах боломжийг олгохоос гадна, компанийн байгаль орчинд чиглэн хийж буй үйл ажиллагаагаар дамжуулан оюутан сурагчдад экологийн боловсролыг олгох, дэмжих зорилготой хөтөлбөр билээ.
Үйлдвэртэй танилцах аялал нь нэг цагийн хугацаатайгаар дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.
1. Үйлдвэртэй танилцах аялал хариуцсан ажилтан зочдыг хүлээн авч, зааварчилгаа өгнө.
2. Үйлдвэрийн байр руу нэвтэрнэ.
3. Оффисын хоёр давхраас бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлагатай танилцана.
4. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаатай танилцана. Усны эх үүсвэрийг хамгаалахын тулд бидний ашиглалтад оруулсан Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж нь үйлдвэрээс хаягдан гарч буй усыг хэрхэн цэвэршүүлж байгаа үйл ажиллагаатай танилцахаас гадна цэвэрлэгдэн гарч ирж байгаа усанд загас хэрхэн амьдарч байгааг харах гайхалтай боломжийг тэнд бий болгосон байгаа юм.
5. Бүтээгдэхүүний амталгаа
6. Чөлөөт асуулт хариулт
7. Хүний нөөцийн менежер оюутан, сурагчдад “Ажлын байранд гарахдаа юуг анхаарах вэ” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөгөө өгөх боломжтой.
8. Бүх зочид аяллын дурсамж болон үлдэх гарын бэлэг авч, мартагдахааргүй дурсгалын зураг татуулна.
АНХААРАХ ЗҮЙЛ
• Хөтөлбөрт хамрагдах хүний насны доод хязгаар 13+ байх.
• Хөтөлбөрт хамрагдах баг 20-45 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хэрэв 45 хүнээс дээш бүрэлдэхүүнтэй хамт олон байвал хуваагдан групп болж захиалгаа өгнө үү.
• Үйлдвэртэй танилцах аялал 10 цагт эхлэх тул цагтаа хүрэлцэн ирэх
• Захиалга цуцлах болон зочдын тоо нэмэгдсэн (хасагдсан) гэх мэт өөрчлөлт оруулах тохиолдолд 8040-7874 утсаар холбогдон мэдэгдэх.
• “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэрлэлийн байранд нэвтрэхийн тулд группын ахлагч харуул хамгаалалтын ажилтанд иргэний үнэмлэхээ шалгуулан бүртгүүлэх тул бичиг баримттайгаа хүрэлцэн ирнэ үү.
• Хөтөлбөрийн турш “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэр танилцуулах ажилтны зааварчилгааны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
• Хөтөлбөрийн үеэр хөтчийн зааварчилгааны дагуу үйлдвэртэй танилцах аялалд хамрагдах.
ХЭЗЭЭ, ХААНА: 5 сарын 6 9:30 гэхэд МУИС 1-Р байрны урд
Бүртгэлийн линк: https://forms.gle/1CRECKy2G9JikbdF9
Оролцсон хүн бүр гарын бэлэгтэй.
Та бүхнийг 2026/05/06-ны өглөө 10-н цагт автобус очиж авах болно