Хувийн дээд боловсролын байгууллагуудын холбоо ТББ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хувийн дээд боловсролын байгууллагуудын холбоо ТББ

Хувийн дээд боловсролын байгууллагуудын холбоо ТББ Association of Private Higher Education Institutions' of Mongolia

Эрхэм үүсгэн байгуулагч, хүндэт захирлууд, идэвхит гишүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!Гишүүддээ зориулан Чөлөөт уул...
16/03/2026

Эрхэм үүсгэн байгуулагч, хүндэт захирлууд, идэвхит гишүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Гишүүддээ зориулан Чөлөөт уулзалт арга хэмжээ "Network Day" 2026/03/27 -ны өдөр Мхаб-д зохион байгуулах гэж байна. Нэгэн оройг хамтдаа стэйк идэж, дарс шимж, хоёр хүндэт сургагч багш нарын лекц сонсож, суралцаж, хөгжилдөн өнгөрүүлэх болсон тул, гишүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ОРОЛЦОО бас дахин ОРОЛЦОО!

Холбооны ажлын алба



#хидс

EDU expo 2026 Тун удахгүй..
23/02/2026

EDU expo 2026
Тун удахгүй..

ДЭВЖИХ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ТББ / DEVELOPMENT EXPO NGO

09/01/2026

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” А/575 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн 1.7-д “Энэхүү дүрмийн 2.9-д заасан шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад байгууллагын эрдэмтдийн хүсэлтийг жил бүрийн 1 дүгээр сард нээлттэй, цахим хэлбэрээр хүлээн авч, Шинжлэх ухаан, технологийн сангийн мэдээллийн системд бүртгэнэ.” гэж заасны дагуу https://zuvlul.stf.gov.mn/ холбоосоор 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд бүртгэл хийгдэнэ.

Иймд дүрмийн шаардлага хангасан эрдэмтэд шинээр бүртгүүлэхээс гадна Боловсролын сайдын 2025 оны “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/91 дүгээр тушаалын бүрэлдэхүүнд багтсан зөвлөлийн гишүүд өөрт хамаарах мэдээллээ шинэчлэн оруулах боломжтойг уламжилж байна.

ХИДС холбоо НҮТББ-ын энэ хичээлийн жилийн бүх гишүүдийн хурал болж ирц 70 хувь, оролцоо 100 хувь байж санал зөвлөмж, ажл...
06/11/2025

ХИДС холбоо НҮТББ-ын энэ хичээлийн жилийн бүх гишүүдийн хурал болж ирц 70 хувь, оролцоо 100 хувь байж санал зөвлөмж, ажлын төлөвлөгөө, цаашдын хамтын ажиллагааны уялдаа холбоо, нийгэмд үйлчлэх тустай ажлын талаар зөвлөлдлөө.

Хувийн их дээд сургуулиуд бол манай улсын боловсролын салбарын хангалтын 50 гаруй хувийг эзэлдэг. Энэ нь өөрөөр хэлбэл ийм хэмжээний боловсон хүчнийг бэлтгэж төрийн ачааллыг үүрэлцэж буй юм.

Цаашид боловсролын салбарын сайн судлаач багш нарыг дэмжих, мэргэжилдээ эзэн болон төгс байгаа оюутан залуустаа шинэ боломжуудыг бий болгох тал дээр хамтран зүтгэж, нэг эв санаатайгаар залуусын хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцэх тухай мөн ярилцаж тодорхой хэдэн чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөлөө.

Боловсролын яамнаас гаргасан бодлого чиглэлийн дагуу өөрсдийн саналыг нэгтгэж мөн хүргүүллээ. Үүнийг албажуулж яманд илгээхээр болов.

МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа 49 их дээд сургууль байгаа бөгөөд бүгд ХИДС- холбоонд гишүүнчлэлтэй байдаг.

2025.11.06

Жил бүр МЗЭХ-оос "ХҮРЭЛТОГООТ" ЭШХурал ЭЗХЯ, ШУТСан, ШУА-ийн дэмжлэгтэйгээр уламжлал болгон зохион байгуулсаар залуу суд...
10/10/2025

Жил бүр МЗЭХ-оос "ХҮРЭЛТОГООТ" ЭШХурал ЭЗХЯ, ШУТСан, ШУА-ийн дэмжлэгтэйгээр уламжлал болгон зохион байгуулсаар залуу судлаач бидний хүсэн хүлээдэг ээлжит нэгэн арга хэмжээ болсон билээ. "Хүрэлтогоот-2025" ЭШХ 2025.11.08-нд уламжлалт ёсоороо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хуралдаан 7 үндсэн салбарын хүрээнд зохион байгуулагддаг. Үүнд: Анагаах; Байгалийн ухаан; Биологи - Хөдөө аж ахуй; Газарзүй, Геологи; Нийгмийн ухаан; Технологи, Инноваци; Эдийн засаг, Бизнес салбар хуралдаан багтдаг.
Бүтээлийг 2025.10.15 хүртэл хүлээн авах бөгөөд 1-р шатны шалгаруулалт ерөнхий редакторын шалгуураар орно. 2-р шатны шалгаруулалт Салбар бүрийн мэргэжлийн шүүгчдийн шалгуураар шүүгдсэнээр 2025.11.01 гэхэд таньд @-р мэдэгдэх болно. 3-р шатны шалгаруулалт буюу эцсийн шалгаруулалтанд 7 салбар хуралдаанаар салбар бүрийн мэргэжлийн шүүгч нарын өмнө Өөрийн бүтээлийг илтгэх хэлбэрээр илтгэн танилцуулна. Эцсийн шалгаруулалтын хуралдаан 2025.11.08-ны өдөр ШУА-ийн байран дээр зохион байгуулагдах гэж байна.
Шалгарсан бүтээлүүд ISSN бүртгэлтэй "Journal of Khureltogoot" сэтгүүлд хэвлэгдэнэ.

Хэн оролцох: Залуу эрдэмтэн судлаачид (

07/10/2025
18/09/2025

🛎️Дээд боловсрол олгож байгаа байгууллага, сургуулиуд холбооноос хүргэх мэдээлэл авахгүй байгаа бол холбогдож тогтмол мэдээлэл хүлээж авах имэйл хаягаа шинэчлэн өгнө үү.

Address

13th Floor, City Tower, Sukhbaatar District
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хувийн дээд боловсролын байгууллагуудын холбоо ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share