03/06/2026
ХҮҮХДИЙГ САХИН ХАМГААЛАГЧ БҮЖИНЛХАМ БУРХАН
БҮЖИНЛХАМ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ:
Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү
Жо Рүлү Рагмо Машани Завала
Лхамо Яа Дүр Дий Яарүма Занза
Төвдөөр Бүжинлхам гэж нэрлэх бурхан нь үр хүүхэд хайрлагч, нялхсыг тэтгэгч лхам бөгөөд “Хөвүүн асрагч эх” гэсэн монгол утгатай.
Бүжинлхам нь цагаан лагшинтай, хоёр мэлмийтэй, баруун мутартаа нялхасыг тэтгэж, өвчин бүгдийг нь амирлуулах, өвчин адаас зайлуулах, тэтгэх тэжээх гэсэн бэлгэдэлт рашаан дүүрэн бумба барьсан эрэгтэй хүүхэдтэй.
Нас, цог учрал, шид бүтээлийг хоцроолгүй аривдуулахын гуу сан болсон бумбыг барьсан, зүүн мутартаа эдийн тэнгэр болоод эд эдлэлийн гуу сангийн хурыг буулгахын бэлгэдэлт зэндмэнь эрдэнэ барьсан эмэгтэй хүүхэд суулгасан.
Баруун сугандаа бидний юу л хүсэж байна тэр бүгдийн горилыг хангах бэлгэдэлт морин хулгана, тулам барьсан байдалтай, хоёр хөлний чимэг нь арга билгийг хослон барилдуулсан төмөр чөдрөөр чимэглэсэн, баруун чихэндээ мам, эм мангас буюу нялхасыг айлгаж цочоодог адууд байдаг.
Тэр бүгдийг сүрээр дарахын шинж бүхий алтан арслан дүүлсэн, зүүн чихэндээ цогнойн дүүлсэн байдалтай, тэр нь уур хилэнг хоцроолгүй хоосон чанарын агаарт арилгах хувийг агуулсан могойгоор чимсэн, чихнийхээ хувь хэсэгт бурхан бүгдэд өргөл хүндлэлийг зохиохын шинж агуулгатай алтан хонх зүүсэн, хүйсэндээ зовлонгийн далай бүгдийг ширгээх, хатаахын шинж бэлгэдэлт нар ургасан байдалтай, толгойн оройгоос нь нисваанисын гурван хороо, мунхагийн харанхуйг арилгах бэлгэдэлт саран ургасан байдалтай, мэлмий нь энэ бурхан маань амирлангуй бурхан, мөн бага зэргийн хилэнтэй.
Энэ дүр байдал нь арван зүгийг болгоож, гурван ертөнцийн амьтан бүгдийг сахин хамгаалж, манаж байх бэлгэдэлт бага зэрэг улаандуу эргэлдсэн байдалтай, хоёр хөхнөөс нь бурхан бүгдийг тэжээн тэтгэж амирлуулж байх бэлгэдэлт рашааны сүү үргэлжид буусан байдалтайгаар дүрслэгдсэн байна.
БҮЖИНЛХАМ БУРХАНЫ МАГТААЛ
Олон тэнгэрийг гартуулан ялагч
Олон тэнгэрийн хүүхдийн үүдийг нээгч
Йогозарын таалалаар нялхасыг дэгжүүлэгч эх
Бүжинлхам дор мөргөмүй
Сансар нирвааны хотол чуулганыг
Хоцроолгүй хайрлан соёрхогч
Гурван сансарыг эрхэндээ болгоогч
Рэмади охин тэнгэр
Сансарын илт өндрийн хүслэнт чандмань эрдэнэ
Хамаг сансар дахины
Цог төгөлдөр охин тэнгэрийг би магтмуй
Амаглан хоосон ялгалгүй номын биеийн огторгуйд
Алимад нүүр, мутар, бэлгэсийн туурвил үгүй атал
Дөрвөн зүйл үйлсийн амьтны тусд зохиохоор
Дүрст биеийн солонго тунаруулагчийг магтмуй
Тангараг төгссөний үр удмыг
Сахин тэтгэгч сүлдэн охин тэнгэр
Тансаг цаст уулын жавхланг булаагч
Лагшин дороо торго,эрдэнэсийн чимэгт
Сайн хумх,чандамань эрдэнэ, тэнгэрийн хүүхэд барьсан
Ганц эх, Үр хайрлагч охин тэнгэрийг магтмуй
БҮЖИНЛХАМ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ:
Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү
Жо Рүлү Рагмо Машани Завала
Лхамо Яа Дүр Дий Яарүма Занза