Mongolian Society of Interventional Cardiology

Call Directions Website Contact the organization

Mongolian Society of Interventional Cardiology Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Society of Interventional Cardiology, Nonprofit Organization, Ulaanbaatar.

ӨНӨӨДӨР АНХНЫ ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭН ӨДӨР1977 оны 9-р сарын 16-нд Andreas Grüntzig болон түүний баг түүхэн...
16/09/2026

ӨНӨӨДӨР АНХНЫ ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭН ӨДӨР

1977 оны 9-р сарын 16-нд Andreas Grüntzig болон түүний баг түүхэнд шинэ хуудас нээж, дэлхийн олон сая өвчтөний амьдралыг үүрд өөрчилсөн юм.

Өөрөөс нь өмнө замыг нь зассан аугаа эрдэмтэн, эмч нарын мөрөн дээр зогсон, Grüntzig-ийн дэвшүүлсэн энэхүү шинэ санаа нь анагаах ухааны цоо шинэ салбарын үндэс суурийг тавьсан.

Бараг хагас зуун жилийн өмнө титэм судасны ангиопластикаас эхэлсэн энэ хөгжил өнөөдөр судсан дотуурх эмчилгээ (интервеншнэл кардиологи) хэмээх өргөн хүрээний салбар болон өргөжиж, судалгаа, инноваци, технологийн дэвшлээр дамжуулан зүрх судасны тусламж, үйлчилгээг эрс өөрчилж байна.

Энэ салбар хөгжихийн хэрээр өнгөрсөн туршлагаасаа суралцах, мэдлэгээ хуваалцах, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: PCR Online хуудас

МАНАЙ НИЙГЭМЛЭГ ШИНЭ ГИШҮҮН ЭЛСҮҮЛЖ БАЙНА! 🤩😎🤩ТА ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. Нийгэмлэгийн гишүүнчлэлийн 1 жилийн ху...
04/08/2026

МАНАЙ НИЙГЭМЛЭГ ШИНЭ ГИШҮҮН ЭЛСҮҮЛЖ БАЙНА! 🤩😎🤩
ТА ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.
Нийгэмлэгийн гишүүнчлэлийн 1 жилийн хураамж 100к MNT.

ОДООГИЙН ГИШҮҮД МААНЬ Ч МӨН ДООРХ ЛИНКЭЭР БҮРТГҮҮЛЖ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛНЭ ҮҮ.

https://forms.gle/GzxLGahWpMLXg8rx9

СУРГАЛТЫН ЗАР:Монгол Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх CEOMETS хөтөлбөрийн ...
23/07/2026

СУРГАЛТЫН ЗАР:

Монгол Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх CEOMETS хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах "Интервеншиональ клиникийн инженер, техникчдэд зориулсан мэргэжлийн чадавх бэхжүүлэх үндэсний анхдугаар сургалт" 2026 оны 9 дүгээр сарын 7–10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Иймд дараах эрүүл мэндийн байгууллагууд тус сургалтад хамрагдах инженер болон техникчийг сонгон тодорхойлж, албан бичгээр 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дотор Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд ирүүлнэ үү.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)

АШУҮИС-ийн харьяа Япон–Монгол Эмнэлэг

Цэргийн Төв Эмнэлэг

Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)

ЭХЭМҮТ-2, 300 ортой эмнэлэг

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн Эмнэлэг (СХДНЭ)

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв (БОЭТ)

Орхон аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв

Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв

Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв

Хэнтий аймгийн Нэгдсэн Эмнэлэг

Холбоо барих:

О.Дөлгөөн

Инженер, Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)

Гар утас, Telegram: 9930 4980

И-мэйл: [email protected]

📌 П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон су...
06/07/2026

📌 П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судас дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээлээр Монгол Улсын Төрийн соёрхол хүртэхээр боллоо. Уг бүтээлийн багийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монголын Анагаах ухааны академийн гишүүн З.Лхагвасүрэн ахалсан юм.

Бүтээлийн багт Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир, мэс заслын ерөнхий зөвлөх эмч Н.Баласанжав, Судас дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, судасны мэс заслын зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна.

Энэхүү бүтээл нь зүрх, судасны бичил болон судас дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол Улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл юм.

Монгол Улсын Төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр болсон нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны эрдэм шинжилгээ, инноваци, эмнэлзүйн тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан бодит үр дүн, үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.

Төрийн эрхэм дээд шагналаар шагнагдах бүтээлийн багийнхандаа халуун баяр хүргэж, шагналаа ёслол төгөлдөр хүртэхийн ерөөл өргөн, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

📌УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХЛЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ХҮРТЭХЭЭР БОЛЛОО

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээлээр Монгол Улсын Төрийн соёрхол хүртэхээр боллоо. Уг бүтээлийн багийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монголын Анагаах ухааны академийн гишүүн, УГТЭ-ийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахласан юм.

Бүтээлийн багт Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн шагналт, Академич, УГТЭ-ийн Мэс заслын Ерөнхий зөвлөх Н.Баасанжав, Монгол улсын Мэс заслын Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, УГТЭ-ийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, Монгол улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Зүрхний мэс засалч, УГТЭ-ийн зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна.

Энэхүү бүтээл нь зүрх, судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол Улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Монгол Улсын Төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр болсон нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны эрдэм шинжилгээ, инноваци, эмнэлзүйн тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан бодит үр дүн, үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.

Төрийн эрхэм дээд шагналаар шагнагдах бүтээлийн багийнхандаа халуун баяр хүргэж, шагналаа ёслол төгөлдөр хүртэхийн ерөөл өргөн, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Бүгд Найрамдах Солонгос Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг зүрхний ангиографийн олон улсын "K-Imaging" 2...
17/06/2026

Бүгд Найрамдах Солонгос Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг зүрхний ангиографийн олон улсын "K-Imaging" 20 дугаар эрдэм шинжилгээний хуралд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн Зүрх, судас судлалын тасгийн хамт олон болон Монголын Зүрх Судсан Дотуурх Мэс Заслын Эмч Нарын Нийгэмлэгийн төлөөлөгчид амжилттай оролцлоо.
​Түүнчлэн энэ жилийн хурлын нэгэн онцлог үйл явдал нь "K-Imaging" хурлын түүхэнд анх удаа Монголын Зүрх Судсан Дотуурх Мэс Заслын Эмч Нарын Нийгэмлэгтэй хамтарсан бүтэн хуралдаан (KIMA AP Joint Session)-ыг тусгайлан зохион байгуулсан явдал байв. Тус хуралдааны үеэр манай эмч, мэргэжилтнүүд зүрх, судасны интервенционоль оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс хуваалцаж, дараах 4 аман илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. Үүнд:
• ​Б. Батболд (Зүрх, судас судлалын тасгийн их эмч) — "IVUS-Guided PCI in Complex Lesion Case"
• ​Г. Өсөхбаяр (Зүрх, судас судлалын тасгийн их эмч) — "NIRS-Guided PCI in ACS Prone Case"
• ​Б. Ууганбаяр (УХТЭ -н Дүрс оношилгооны тасгийн их эмч) — "Diagnostic Performance of CCTA Stenosis Compared with QFR"
• ​Г. Есүй (Зүрх судас судлалын олгох эмч) — "Type II Kounis Syndrome Presenting With Recurrent Coronary Vasospasm After PCI"
​Илтгэл хэлэлцүүлсэн эмч нараас гадна манай төлөөлөгчид салбар хуралдаануудад модератор болон панелистийн үүргийг хүлээж, Монгол Улсын зүрх судасны салбарын хөгжлийг олон улсад амжилттай танилцууллаа.

Second State Central Hospital/ Optimal IVUS+Nirs and QFR guided PCI / 35 настай эрэгтэй DS: Acute MI CAG : LAD ostial st...
08/03/2026

Second State Central Hospital/ Optimal IVUS+Nirs and QFR guided PCI /
35 настай эрэгтэй
DS: Acute MI
CAG : LAD ostial stenosis. QFR 0,57
/IVUS+NIRS , QFR / зэргээр титэм судсаны товруунд бүтцийн болон физиологийн үнэлгээ хийх нь стент сонголт болон ажилбарын гүйцэтгэлийг оновчтой болголоо.

23/01/2026
12/12/2025

УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн зүрх, судас, судсан дотуурх мэс заслын их эмч Л.Бямбацогт Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу эмч" шагнал хүртлээ👏👏

https://www.arslan.mn/politics/president/666745.shtml

23/10/2025

Address

Ulaanbaatar
16081

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699740888

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Society of Interventional Cardiology posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Society of Interventional Cardiology:

Shortcuts

Share