Хяргас сум

Хяргас сум Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хяргас сум, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

Удам удамаараа Увсын бөхчүүд ...Увс аймгийн Хяргас сумын алдарт бөх Хорлоогийн Баянмөнх аваргын удмын бөх Сумын заан Мөн...
17/12/2025

Удам удамаараа Увсын бөхчүүд ...

Увс аймгийн Хяргас сумын алдарт бөх
Хорлоогийн Баянмөнх аваргын удмын бөх Сумын заан Мөнх-Отгон

Мундаг том бөх болно энэ хүү ...

Өглөөний мэнд!Хяргасын сургуулийн 100 жилийн ойн номын хэвлэлийн эх бэлтгэгдэж, хэвлэлтэд шилжихэд бэлэн боллоо. 🫶Сургуу...
09/07/2025

Өглөөний мэнд!
Хяргасын сургуулийн 100 жилийн ойн номын хэвлэлийн эх бэлтгэгдэж, хэвлэлтэд шилжихэд бэлэн боллоо. 🫶

Сургуулийн ойн ном маань "Эрдэм түгээсэн зуун жил" нэртэйгээр 1500 ширхэг хэвлэгдэнэ. Хэмжээний хувьд 2022 онд хэвлэсэн сумын 100 жилийн ойн номтой адилхан, хэвлэлтэд шилжүүлж байсан өдөр нь ижил, хуудасны тоо нь хүртэл 448 болж ижилсэж байгааг "сонин тохиолдол юм..." хэмээн ажлын хэсэг дундаа ярилцаж байна.

Ажиллаж байсан багш, ажиллагсадын дурсамжийг аль болох багтаахыг хичээсэн ч номонд оруулахаар ирүүлж амжаагүй хүн байх аваас зөвөөр ойлгож, хүлээж авахыг хүсэж байна.

Энэхүү ном нь нийт төгсөгчдийн хандив болон номыг бүтээхэд сэтгэлийн хандив өргөсөн хүмүүсийн дэмжлэгээр бүтээгдэн хэвлэгдэж байгаа бөгөөд 2022-07-07 өдрийн байдлаарх хандивлагчдын нэрсийг НОМЫН ХАНДИВЛАГЧИД буланд алдаршуулан орууллаа.🫶

Арван мянга давсан төгсөгчтэй, төгсөгчдөөс нь олон арван алдартан гавьяатан төрөн гарсан, зуун жилийн түүхтэй сургуулийн хувьд 1500 ширхэг ном гэдэг бол хаанаа ч хүрэхгүй тул цаашид номыг цахимаар унших, номын агуулга, мэдээллийг баяжуулах, засаж, сайжруулах боломжтойгоор цахим ном болгон түгээхээр зорьж байгааг дуулгая.

Номын ажлын хэсэг буюу номыг бүтээгчиддээ гүнээ талархаж байна.🫶

Та бүгдийг номын цагаан буян мөнхөд ивээх болтугай.

Хүндэтгэсэн,
НОМЫН АЖЛЫН ХЭСЭГ
https://nom.khyargas.mn

Энэ жил Увс аймгийн 100 жилийн ойн баяраас гадна Тариалан, Түргэн, Сагил, Давст, Завхан, Малчин сумдын 100, Хяргас сумын...
24/06/2025

Энэ жил Увс аймгийн 100 жилийн ойн баяраас гадна Тариалан, Түргэн, Сагил, Давст, Завхан, Малчин сумдын 100, Хяргас сумын ЕБС -100 жилийн ой тохиож байгаа.

Увс аймаг нь Монгол Улсын баруун хойд хэсэгт оршдог. Энэ аймаг нь байгалийн өвөрмөц тогтоц, соёлын баялаг өвтэй. Увс нуурын ай сав нь Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Тус аймаг 69,585 км² талбайтай бөгөөд Монголын томоохон аймгуудын нэг юм. Аймгийн төв нь Улаангом хот бөгөөд нийт 19 сумтай, 84,900 орчим хүн амтай. Увс аймагт Увс нуур, Хархираа, Түргэний уулс зэрэг үзэсгэлэнт байгаль оршдог. Энэ бүс нутагт эрс тэс уур амьсгалтай, өвөл маш хүйтэн, зун дулаахан байдаг. Соёлын хувьд халх, баяд, дөрвөд, хотон зэрэг ястнууд голлон амьдардаг. Морин хуур, уртын дуу, хөөмий зэрэг урлагийн өвийг энэ нутгийн ард түмэн уламжлан хадгалсаар ирсэн. Баруун талаараа Баян-Өлгий, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-тай тус тус хиллэдэг.

📍Улаанбаатраас Увс аймгийн сумдууд хүртэлх зай:

Улаанбаатар- Баруунтуруун 1,224 км
Улаанбаатар- Бөхмөрөн 1,591 км
Улаанбаатар- Давст 1,552 км
Улаанбаатар- Завхан 1,345 км
Улаанбаатар- Зүүнговь 1,280 км
Улаанбаатар- Зүүнхангай 1,092 км
Улаанбаатар- Малчин 1,325 км
Улаанбаатар- Наранбулаг 1,297 км
Улаанбаатар- Өлгий 1,361 км
Улаанбаатар- Өмнөговь 1,387 км
Улаанбаатар- Өндөрхангай 1,130 км
Улаанбаатар- Сагил 1,478 км
Улаанбаатар- Тариалан 1,447 км
Улаанбаатар- Түргэн 1,453 км
Улаанбаатар- Тэс 1,349 км
Улаанбаатар- Ховд 1,455 км
Улаанбаатар- Хяргас 1,229 км
Улаанбаатар- Цагаанхайрхан 1,190 км
Улаанбаатар- Улаангом 1,417 км

Увс аймгийн сум хоорондын зай:

Баруунтуруун- Улаангом 193 км
Баруунтуруун- Цагаанхайрхан 33 км
Баруунтуруун- Хяргас 61 км
Баруунтуруун- Ховд 370 км
Баруунтуруун- Тэс 125 км
Баруунтуруун- Түргэн 229 км
Баруунтуруун- Тариалан 223 км
Баруунтуруун- Сагил 254 км
Баруунтуруун- Өндөрхангай 93 км
Баруунтуруун- Өмнөговь 302 км
Баруунтуруун- Өлгий 306 км
Баруунтуруун- Наранбулаг 158 км
Баруунтуруун- Малчин 101 км
Баруунтуруун- Зүүнхангай 167 км
Баруунтуруун- Зүүнговь 56 км
Баруунтуруун- Завхан 187 км
Баруунтуруун- Давст 328 км
Баруунтуруун- Бөхмөрөн 367 км

Бөхмөрөн- Улаангом 174 км
Бөхмөрөн- Цагаанхайрхан 400 км
Бөхмөрөн- Хяргас 337 км
Бөхмөрөн- Ховд 95 км
Бөхмөрөн- Тэс 329 км
Бөхмөрөн- Түргэн 146 км
Бөхмөрөн- Тариалан 204 км
Бөхмөрөн- Сагил 161 км
Бөхмөрөн- Өндөрхангай 460 км
Бөхмөрөн- Өмнөговь 163 км
Бөхмөрөн- Өлгий 189 км
Бөхмөрөн- Наранбулаг 256 км
Бөхмөрөн- Малчин 273 км
Бөхмөрөн- Зүүнхангай 531 км
Бөхмөрөн- Зүүнговь 313 км
Бөхмөрөн- Завхан 272 км
Бөхмөрөн- Давст 235 км

Давст- Улаангом 135 км
Давст- Цагаанхайрхан 361 км
Давст- Хяргас 298 км
Давст- Ховд 312 км
Давст- Тэс 290 км
Давст- Түргэн 107 км
Давст- Тариалан 165 км
Давст- Сагил 79 км
Давст- Өндөрхангай 421 км
Давст- Өмнөговь 244 км
Давст- Өлгий 248 км
Давст- Наранбулаг 217 км
Давст- Малчин 234 км
Давст- Зүүнхангай 492 км
Давст- Зүүнговь 274 км
Давст- Завхан 296 км

Завхан- Улаангом 161 км
Завхан- Цагаанхайрхан 387 км
Завхан- Хяргас 163 км
Завхан- Ховд 177 км
Завхан- Тэс 316 км
Завхан- Түргэн 197 км
Завхан- Тариалан 158 км
Завхан- Сагил 222 км
Завхан- Өндөрхангай 229 км
Завхан- Өмнөговь 109 км
Завхан- Өлгий 83 км
Завхан- Наранбулаг 79 км
Завхан- Малчин 260 км
Завха - Зүүнхангай 306 км
Завха - Зүүнговь 215 км

Зүүнговь- Улаангом 139 км
Зүүнговь- Цагаанхайрхан 89 км
Зүүнговь- Хяргас 52 км
Зүүнговь- Ховд 316 км
Зүүнговь- Тэс 69 км
Зүүнговь- Түргэн 175 км
Зүүнговь- Тариалан 169 км
Зүүнгов - Сагил 200 км
Зүүнговь- Өндөрхангай 149 км
Зүүнговь- Өмнөговь 248 км
Зүүнговь- Өлгий 252 км
Зүүнговь- Наранбулаг 167 км
Зүүнговь- Малчин 47 км
Зүүнговь- Зүүнхангай 223 км

Зүүнхангай- Улаангом 357 км
Зүүнхангай- Цагаанхайрхан 134 км
Зүүнхангай- Хяргас 173 км
Зүүнхангай- Ховд 416 км
Зүүнхангай- Тэс 292 км
Зүүнхангай- Түргэн 393 км
Зүүнхангай- Тариалан 387 км
Зүүнхангай- Сагил 418 км
Зүүнхангай- Өндөрхангай 74 км
Зүүнхангай- Өмнөговь 348 км
Зүүнхангай- Өлгий 322 км
Зүүнхангай- Наранбулаг 258 км
Зүүнхангай- Малчин 268 км

Малчин- Улаангом 99 км
Малчин- Цагаанхайрхан 107 км
Малчин- Хяргас 77 км
Малчин- Ховд 276 км
Малчин- Тэс 116 км
Малчин- Түргэн 135 км
Малчин- Тариалан 129 км
Малчин- Сагил 160 км
Малчин- Өндөрхангай 194 км
Малчин- Өмнөговь 208 км
Малчин- Өлгий 212 км
Малчин- Наранбулаг 181 км

Наранбулаг- Улаангом 82 км
Наранбулаг- Цагаанхайрхан 136 км
Наранбулаг- Хяргас 115 км
Наранбулаг- Ховд 158 км
Наранбулаг- Тэс 237 км
Наранбулаг- Түргэн 118 км
Наранбулаг- Тариалан 81 км
Наранбулаг- Сагил 143 км
Наранбулаг- Өндөрхангай 181 км
Наранбулаг- Өмнөговь 90 км
Наранбулаг- Өлгий 64 км

Өлгий- Улаангом 113 км
Өлгий- Цагаанхайрхан 339 км
Өлгий- Хяргас 179 км
Өлгий- Ховд 94 км
Өлгий- Тэс 286 км
Өлгий- Түргэн 149 км
Өлгий- Тариалан 91 км
Өлгий- Сагил 174 км
Өлгий- Өндөрхангай 399 км
Өлгий- Өмнөговь 26 км

Өмнөговь- Улаангом 109 км
Өмнөговь- Цагаанхайрхан 335 км
Өмнөговь- Хяргас 205 км
Өмнөговь- Ховд 68 км
Өмнөговь- Тэс 264 км
Өмнөговь- Түргэн 145 км
Өмнөговь- Тариалан 84 км
Өмнөговь- Сагил 170 км
Өмнөговь- Өндөрхангай 395 км

Өндөрхангай- Улаангом 286 км
Өндөрхангай- Цагаанхайрхан 60 км
Өндөрхангай- Хяргас 99 км
Өндөрхангай- Ховд 463 км
Өндөрхангай- Тэс 264 км
Өндөрхангай- Түргэн 218 км
Өндөрхангай- Тариалан 322 км
Өндөрхангай- Сагил 316 км

Сагил- Улаангом 61 км
Сагил- Цагаанхайрхан 287 км
Сагил- Хяргас 224 км
Сагил- Ховд 238 км
Сагил- Тэс 216 км
Сагил- Түргэн 33 км
Сагил- Тариалан 91 км

Тариалан- Улаангом 30 км
Тариалан- Цагаанхайрхан 256 км
Тариалан- Хяргас 193 км
Тариалан- Ховд 152 км
Тариалан- Тэс 185 км
Тариалан- Түргэн 66 км

Түргэн- Улаангом 36 км
Түргэн- Цагаанхайрхан 262 км
Түргэн- Хяргас 199 км
Түргэн- Ховд 213 км
Түргэн- Тэс 191 км

Тэс- Улаангом 155 км
Тэс- Цагаанхайрхан 158 км
Тэс- Хяргас 121 км
Тэс- Ховд 332 км

Ховд- Улаангом 177 км
Ховд- Цагаанхайрхан 403 км
Ховд- Хяргас 273 км

Хяргас- Улаангом 163 км
Хяргас- Цагаанхайрхан 39 км

Цагаанхайрхан- Улаангом 226 км

🟣35 жилийн дараа төрсөн нутагтаа уулзсан найзуудГэрэлтэй насны минь сахиусан тэнгэрүүд Гэзэгнийхээ үзүүрт эрвээхэй дэрвэ...
23/06/2025

🟣35 жилийн дараа төрсөн нутагтаа уулзсан найзууд

Гэрэлтэй насны минь сахиусан тэнгэрүүд
Гэзэгнийхээ үзүүрт эрвээхэй дэрвэгэнүүлсэн гоёмсгууд
Хонгорхон зүстэй арван зургаахан насны минь андууд
Хос ангирын жигүүр шиг хөтлөлцөж дэгдсэн найзууд минь

🇲🇳Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Шинжлэх ухааны доктор Хорлоогийн БАЯНМӨНХ МУБИС-ийн "ХҮНДЭТ ДОКТОР" бо...
28/05/2025

🇲🇳Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Шинжлэх ухааны доктор Хорлоогийн БАЯНМӨНХ МУБИС-ийн "ХҮНДЭТ ДОКТОР" боллоо.

02/05/2025

“ДӨНӨН ХӨХ ГРУПП” ХХК
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн ТҮРҮҮ БӨХИЙН ШАГНАЛД LEXUS-600 ХАНДИВЛАНА.
БАЯРЛАЛАА👏👏👏

Увс аймгийн Хяргас сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ой 2025.07.21-22 өдрүүдэд болох гэж байна. Та бүхнийг хүндэтгэн урьж б...
07/04/2025

Увс аймгийн Хяргас сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ой 2025.07.21-22 өдрүүдэд болох гэж байна. Та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Б. Мөнгөнтулга шүлэг.
#Удахгүй шинэ уран бүтээлээр уулзацгаая.

ХЯРГАСЫН СУРГУУЛЬ

I. Аавын олон хөвгүүдийг
Амьдралын далайд хөтөлсөн
Ачит багш нарын өглөгөөр
Алтан номын үсэгтэй нь танилцуулсан

Ээжийн олон охидын
Эрдмийн мэлмийг гийгүүлсэн
Оюутан болоод амьдралд тэмүүлэх
Оч гэрлийг зүрхэнд нь асаасан

Дахилт
Тэнгэрт мандах нар болсон
Тэргүүлэгч эрдмийн зулай сургууль
Дэлхийд суутай хүмүүнээр овоглосон
Дээдлэх шүтээн миний сургууль
Хяргасын сургууль, бидний сургууль

II. Хуучин төвийн сууриндаа
Хуучдын түүхийг бүтээсэн
Номт мэргэдийн эрдмийг
Нөхөрлөлийн дуундаа амьдруулсан

Шинэ төвийн өдрүүдэд
Шимтэн номд суралцсан
Шинэ зууны дууллыг
Шигтгэж оюундаа мөнхөлсөн

Дахилт
Тэнгэрт мандах нар болсон
Тэргүүлэгч эрдмийн зулай сургууль
Дэлхийд суутай хүмүүнээр овоглосон
Дээдлэх шүтээн миний сургууль
Хяргасын сургууль, бидний сургууль

III. Төв азийн цээжнээ
Туульч Парчинаар овоглосон
Түмэнд нэртэй мэргэдийг
Түүхийн дэвжээнд тодруулсан

Зуун жилийн түүхэндээ
Мянганы түүчээг өртөөлсөн
Зуурдхан тохиох амьдралдаа
Мөнхийн дурсамжаа үлдээсэн

Дахилт
Тэнгэрт мандах нар болсон
Тэргүүлэгч эрдмийн зулай сургууль
Дэлхийд суутай хүмүүнээр овоглосон
Дээдлэх шүтээн миний сургууль
Хяргасын сургууль, бидний сургууль

31/03/2025
💯🇲🇳ХЯРГАС НУТГААС БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ ТӨРЖЭЭ     ✅Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаал...
28/02/2025

💯🇲🇳ХЯРГАС НУТГААС БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ ТӨРЖЭЭ

✅Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргаар 16 жил тасралтгүй ажилласан Мөнхөө овогтой Анхбаяр танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ” цол тэмдгээр шагнуулсанд халуун баяр хүргэе.

📍Хяргас сум, Бугат баг МУГМ, БНМАУ-ын аварга малчин Д. ЛҮНДЭН аваргын буурь.
23/02/2025

📍Хяргас сум, Бугат баг
МУГМ, БНМАУ-ын аварга малчин Д. ЛҮНДЭН аваргын буурь.

Хяргас сумын тамирчин⛷️ Г. Мөнх-Очир 13-14 насны тэших техникээр 5км-ын зайд алтан🥇медаль⛷️Х.Энхжин 17-18 насны тэших те...
18/02/2025

Хяргас сумын тамирчин⛷️ Г. Мөнх-Очир 13-14 насны тэших техникээр 5км-ын зайд алтан🥇медаль⛷️Х.Энхжин 17-18 насны тэших техникээр уралдах 10 км-ын зайд мөнгөн 🥈медаль тус, тус хүртлээ.

Спортын өндөр амжилт хүсье👏👏👏🇲🇳

— in Эрдэнэт Хот.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Хяргас сум posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share