Тод Дөрвөлжин

Call Directions Website Contact the organization

Тод Дөрвөлжин Тод дөрвөлжин хамсал

Тод Дөрвөлжин хуудас нь Ойрад-монгол, Монгол туургатны түүх соёл, өв уламжлалыг судлах, залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх, тэдний судалгааны ажил, бүтээл туурвилыг нийтэд түгээх, олонд таниулах зорилгоор ажиллаж байна.

“ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН АСУУДЛУУД – 2026”ЗАЛУУ СУДЛААЧДЫН ОЛОН УЛСЫН XVIII ХУРАЛ-дТаныг хүрэлцэн ирж, судалгааны бү...
21/09/2026

“ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН АСУУДЛУУД – 2026”

ЗАЛУУ СУДЛААЧДЫН ОЛОН УЛСЫН XVIII ХУРАЛ-д

Таныг хүрэлцэн ирж, судалгааны бүтээлээрээ оролцохыг хүндэтгэн урьж байна.

Тус хурлаар Ойрад монголын түүх, соёл, угсаатны зүй, хэл бичиг, аман зохиол, зан заншил, уламжлалт мэдлэг, түүх, соёлын өвийн судалгаа зэрэг чиглэлээр хийгдсэн шинэ судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцэнэ.

Хуралд оролцогчид илтгэлээ 2026 оны 11 дүгээр сарын 4-14 хүртэл цахим шуудангаар илгээнэ. Эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, Бямба гарагт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэхүү хурлаар дамжуулан Ойрад монголчуудын түүх, соёлын талаарх судалгааны шинэ үр дүнг харилцан хэлэлцэж, эх сурвалж, арга зүй, судалгааны чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна.

Та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж, судалгааны үр дүн, үзэл санаа, бүтээлээ хуваалцан, Ойрад монголын түүх, соёлын судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсье.

Хүндэтгэсэн,

Залуу судлаачдын “Тод Дөрвөлжин” ТББ
Ойрад Монгол Судлалын Хүрээлэн ТББ
“Тод Номын Гэрэл Төв” ТББ

Холбоо барих утас: 8811-8869
Цахим шуудан: [email protected]

“Өв соёлоо судалж — ирээдүйг хамтдаа бүтээе.”

ЦОРОС НОЁДЫН НАМТРЫН СУДАЛГАА (Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл).Эмхэтгэж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, Б...
30/08/2025

ЦОРОС НОЁДЫН НАМТРЫН СУДАЛГАА (Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл).

Эмхэтгэж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, Б.Батхүү.
- Цувралын редактор Б.Түвшинтөгс
- Ботийн редактор Н.Гантулга.

Тус бүтээлд 2024 оны 08 сарын 05 нд Увс аймгийн Улаангом хотноо хуралдсан Галдан бошогт хааны мэндэлсний 380, Далай хан Түмэндэлгэржавын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Цорос ноёдын намтрын судалгаа” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцсэн илтгэлүүд болон Цоросын үүсэл гаралд холбогдох өгүүллийг эмхэтгэн хэвлүүлжээ.

Номын нээлт
28/08/2025

Номын нээлт

Та бүхнийг “Ойрад монголын түүх, соёлын судалгаа” залуу судлаачдын эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Болох газар: Гл...
28/11/2024

Та бүхнийг “Ойрад монголын түүх, соёлын судалгаа” залуу судлаачдын эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

Болох газар: Глобал удирдагч их сургуулийн 1-р байр, 901 тоот өрөө

Хугацаа: 2024.11.29-ны өдрийн 15:00 цагт

Түүх соёл, хэл бичиг судлалын ТОД ДӨРВӨЛЖИН ТББ-аас 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮ...
05/11/2024

Түүх соёл, хэл бичиг судлалын ТОД ДӨРВӨЛЖИН ТББ-аас 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН АСУУДЛУУД- 2024 олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

14/09/2024
“Тод дөрвөлжин” ТББ -ын шинэ тэргүүн сонгогдлоо.Өмнөх тэргүүн Ү.Мөнхдагва(Ph.D) даргаар ажиллах хугацаандаа хийсэн ажлын...
27/02/2024

“Тод дөрвөлжин” ТББ -ын шинэ тэргүүн сонгогдлоо.

Өмнөх тэргүүн Ү.Мөнхдагва(Ph.D) даргаар ажиллах хугацаандаа хийсэн ажлынхаа тайланг тавьж, шинэ сонгогдсон тэргүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Г.Эрхэмбаяртаа ажлын амжилт хүсье👏👏

"Жангар" туулийн соёлын хэвшил, уламжлал. Уб., 2023. Б-5, 260 х.Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, цувралын ред. Б.Түвшинтө...
03/02/2024

"Жангар" туулийн соёлын хэвшил, уламжлал. Уб., 2023. Б-5, 260 х.

Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, цувралын ред. Б.Түвшинтөгс, ботийн ред Бу.Мөнхөө, Монгол кирилл эхийг харгуулсан Т.Шинэзориг

Ланжуугийн Баруун Хойтын Үндэсний Их сургуулийн профессор, докторантын жолоодогч багш, хэл бичгийн ухааны доктор Даржаагийн Батын бичсэн "Жангар" тууль, түүний соёлын хэвшил, уламжлал, "Жангар" тууль дахь уламжлалт хэмжүүрийн нэгж, дуу чимээ, үйл хөдлөл хийгээд өнгө зүс, тоо, зэр зэвсэг, хүчтэн амьтны дүрслэлийн судалгаа болон Жангар судлалын онол арга зүйн асуудлыг хөндөн судалсан бүтээл юм.

Марал Томпиев, Мурат Уали. Казахстан: Хил хязгаараа олж авсан эрин үе. Уб., 2023. Б-5.Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, ор...
22/01/2024

Марал Томпиев, Мурат Уали. Казахстан: Хил хязгаараа олж авсан эрин үе. Уб., 2023. Б-5.

Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, орчуулсан С.Бямбаа, хянан тохиолдуулсан Н.Наранжаргал, М.Хүрлээ.

Казахстаны судлаач Марал Томпиев, Мурат Уали нарын 2015 онд хэвлүүлсэн бүтээлийг түүх соёл, хэл бичиг судлалын "Тод номын гэрэл төв" ТББ-аас орчуулан хүргэж байна. Тус бүтээлд хасагууд болон Зүүнгарын хооронд олонтоо болсон зэвсэгт тулгаралт, тулалдаануудын зорилго, цар хүрээ, чухам хэн нь ямар учир шалтгааны улмаас хэнийхээ газар нутаг, амьдрал, эрх чөлөөнд халдаж байсан тухай өгүүлжээ.

Марал Томпиев, Мурат Уали. Казахстан: Хил хязгаараа олж авсан эрин үе. Уб., 2023. Б-5.Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, ор...
22/01/2024

Марал Томпиев, Мурат Уали. Казахстан: Хил хязгаараа олж авсан эрин үе. Уб., 2023. Б-5.

Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар, орчуулсан С.Бямбаа, хянан тохиолдуулсан Н.Наранжаргал, М.Хүрлээ.
Казахстаны судлаач Марал Томпиев, Мурат Уали нарын 2015 онд хэвлүүлсэн бүтээлийг түүх соёл, хэл бичиг судлалын "Тод номын гэрэл төв" ТББ-аас орчуулан хүргэж байна. Тус бүтээлд Хасаг-Зүүнгарын хооронд олонтоо болсон зэвсэгт тулгаралт, тулалдаануудын зорилго, цар хүрээ, чухам хэн нь ямар учир шалтгааны улмаас хэнийхээ газар нутаг, амьдрал, эрх чөлөөнд халдаж байсан тухай өгүүлжээ.

Address

Ulaanbaatar

Telephone

+97688991186

Alerts

Be the first to know and let us send you an email when Тод Дөрвөлжин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Тод Дөрвөлжин:

Shortcuts

Share