29/12/2025
💡 Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжицгөөе!
📌 ПОСТ №2
— Соронзон санамжийн аргаар зүтгүүрийн аль эд ангийг, яаж оношилдог вэ?
🔹 Соронзон санамжийн арга нь цахилгаан зүтгүүрийн хамгийн их ачаалал авдаг, эвдрэл үүсэх эрсдэлтэй эд ангиудын стресс-хүчдэл төвлөрсөн бүсийг эвдрэл үүсэхээс өмнө илрүүлэхэд зориулагдсан оношилгооны арга юм.
👉 Энэ нь энгийн үл эвдэх сорилтын арга биш, зүтгүүрийн найдварт ажиллагаанд шууд нөлөөлдөг инженерийн оношилгоо юм.
📌 Яагаад зүтгүүрийн эд анги дээр соронзон санамжийн аргыг онцгой ач холбогдолтой вэ?
Судалгаагаар тогтоогдсон нэг чухал зүйл бий:
🔻 Зүтгүүрийн эд ангиудын эвдрэл:
• гэнэт,
• ихэнхдээ ядаргааны шинжтэй,
• урьдчилан харагдах ан цав, нүхгүйгээр үүсдэг.
📌 Учир нь:
механик стресс хамгийн их төвлөрдөг бүсүүд стресс төвлөрсөн бүсүүдийг нь ан цав үүсэхээс олон жилийн өмнө бий болдог.
👉 Соронзон санамжийн арга нь яг энэ стресс төвлөрсөн бүсүүдийг илрүүлдэг.
📌 Соронзон санамжийн аргаар оношилдог зүтгүүрийн гол эд ангиуд Дубовын аргачлалд дараах цахилгаан зүтгүүрийн хүч дамжуулах зангилаанууд багтдаг:
🔹 Хөтлөгч гол (Drive shaft)
▪️ Мушгих момент
▪️ Нугаралтын ачаалал
▪️ Чичиргээ
➡ Эдгээрийн нөлөөгөөр шүдлэг шилжилтийн хэсэгт стресс хуримтлагддаг
🔹 Шүдлэг холбоос (Spline joint)
▪️ Хүч дамжуулах үеийн хамгийн эмзэг бүс
▪️ Ядаргааны ан цав эндээс эхлэх нь түгээмэл
🔹 Гол-шилжилтийн шилжилтийн бүсүүд
▪️ Геометрийн огцом өөрчлөлттэй
▪️ Стрессийн концентраци хамгийн өндөр
📌 Эдгээр хэсгүүдийг гаднаас соронзжуулахгүйгээр,
металл өөрийн “соронзон санамж”-аар нь илрүүлдэг.
📌 Соронзон санамжийн аргын инженерийн үндсэн зарчим (энгийнээр)
1️⃣ Зүтгүүр хөдөлж байх үед:
• мушгих,
• сунгах,
• шахах,
• чичиргээний ачааллууд үйлчилнэ
2️⃣ Эд ангийн дотор:
• дислокацийн тогтвортой гулсалтын зурвас үүснэ
• энэ нь стресс төвлөрлийн эхлэл
3️⃣ Үүний үр дүнд:
• металл дотор өөрийн соронзон алдагдлын орон үүснэ
4️⃣ Соронзон санамжийн арга нь:
👉 энэ соронзон орны огцом өөрчлөлт, тэмдгийн солигдолтыг хэмжиж
👉 SCZ бүсийг илрүүлдэг
📌 Хамгийн чухал давуу тал
✔ Гаднаас соронзжуулах шаардлагагүй
✔ Эд анги задлах, боловсруулах хэрэггүй
✔ Аль хэсэг аюултайг урьдчилан мэдэх боломжтой
✔ Засвар, солих шийдвэрийг бодит хэмжилтэд тулгуурлан гаргана
📌 Судалгаагаар: SCZ бүсэд илэрсэн өндөр градиент нь ирээдүйн ан цав, эвдрэлийн байршилтай 100% уялдаатай болох нь батлагдсан байдаг
📌 Яагаад энэ нь төмөр замын аюулгүй байдалд чухал вэ?
🚆 Зүтгүүрийн хүч дамжуулах эд анги гэмтэх нь:
• галт тэрэг саатах,
• их засварын зардал нэмэгдэх,
• ослын эрсдэл үүсэх шалтгаан болдог
👉 Соронзон санамжийн аргыг ашигласнаар:
🔹 Урьдчилсан засвар хийх
🔹 Найдварт ажиллагааг нэмэгдүүлэх
🔹 Ашиглалтын бодит нөөцийг тодорхойлох
🔹 Гэнэтийн эвдрэлийг бууруулах боломжтой
📌 Эх сурвалж
Dubov A.A. Металл-соронзон санамжийн аргыг ашиглан цахилгаан зүтгүүрийн хүч дамжуулах зангилаануудыг оношлох аргачлал. “Ажлын машинууд ба тээврийн хэрэгслийн оношилгоо” XII бага хурлын эмхэтгэл, DIAGNOSTYKA №33, Польш.
📩 Сонирхсон инженер, судлаачид мессежээр холбогдоорой.
Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжицгөөе!
📌
📌
👍 Like · Share · Comment