Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн цогц институт

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн цогц институт

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн цогц институт Welcome to the Institute for the Development of People with Disabilities.

ХБИ-д хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, дэмжин ажиллаж буй ОУ-ын туршлагаас судалж, Монголдоо тохирохыг нь хэрэгжүүлэх...
19/12/2025

ХБИ-д хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, дэмжин ажиллаж буй ОУ-ын туршлагаас судалж, Монголдоо тохирохыг нь хэрэгжүүлэх нь чухал.
Хамгийн гол нь тэдний чадамжид нь таарсан, хийж чадах ажлыг тэд маш чадварлаж хийж гүйцэтгэдэг 🥰
Жишээ нь : 🇯🇵 Японд алдартай балны үйлдвэрийн балыг угсрах, автомашины угаалга хийх, дахин боловсруулах үйлдвэрт ангилан ялгалт хийх, цаас дахин боловсруулах, зурсан зургаараа өөрийн брэндийг бүтээх зэрэг ажлуудыг тэд хийж байна.
🥰 Супер биш гэж үү 🤗

Японд зохион байгуулагдсан ОУ-ын бага хурал болон дадлага сургалтанд Монгол талаа төлөөлөн оролцсон шүдний эмнэлэгийн нэ...
12/12/2025

Японд зохион байгуулагдсан ОУ-ын бага хурал болон дадлага сургалтанд Монгол талаа төлөөлөн оролцсон шүдний эмнэлэгийн нэг Naradent эмнэлэг нь Аутизмтай хүүхдийн шүдний эмчилгээг олон жил хийж байгаа туршлагатай гэдгээрээ онцлог 💖

Бид цаашид эдгээр эмнэлэгтэй ХБИ-ийн амны
хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна 🤗

Манай эмнэлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо‼️
✅Бүх төрлийн шүдний эмчилгээ, оношлогоо
✅Хүүхдийн шүдний эмчилгээ
✅Шүд цайруулалт
✅Гажиг заслын эмчилгээ
✅Имплант
✅Бүрээс, Hollywood smile
Цаг авах утас: 76112742
Хаяг: ХУД, 120 мянгат, Шилэн Хаан банкны хойд талд КН хотхон, 6Д байр

Дэлхийн шүдний эмчилгээний салбарын хөгжлөөс Монгол эмч нар суралцлаа 🥰 🇯🇵Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан “A...
11/12/2025

Дэлхийн шүдний эмчилгээний салбарын хөгжлөөс Монгол эмч нар суралцлаа 🥰

🇯🇵Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан “AI хиймэл оюун ухааны ирээдүйн шүдний эмчилгээний хувьсал” олон улсын бага хуралд Монгол эмч нараа оролцуулах ажлыг Мирай шүдний эмнэлэгтэй хамтран зохион байгуулж, дэлхийн орчин үеийн эмчилгээний арга барилаас суралцаж, туршлага судлах дадлага сургалтыг 12/04-12/09 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа 🤗

Энэхүү сургалтанд Монгол талаас дараах шүдний эмнэлэгийн төлөөлөгч нар оролцож, дэлхийн хөгжлөөс суралцлаа 🥰
MIRAI шүдний эмнэлэг
Urban Smile Dental Clinic
Цагаан хясаа шүдний эмнэлэг/tsagaan hyasaa dental clinic
Naradent
KHASH dental clinic- Хаш шүдний эмнэлэг

Эмч нар маань сурсан зүйлсээ өөрсдийн эмнэлэгийн үйлчилгээнд нэвтрүүлж, дэлхийн түвшинд дүйцэхүйц шилдэг чанартай үйлчилгээг Монголынхоо үйлчлүүлэгчдэд санал болгож ажиллана гэдэгт итгэлтэй байна 🤗

Та бүхэн Шүдний эмнэлэгээр үйлчлүүлэхдээ эдгээр эмнэлгийг сонгон үйлчлүүлээрэй 🤗

Тэд бүгд Дэлхийд шүдний салбарын хөгжлөөр тэргүүлэгч Швед болон Япон, Солонгос улсын шилдэг туршлагаас суралцсан юм ❣️

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх зорилгоор дараах сургалтын зохион ...
27/10/2025

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх зорилгоор дараах сургалтын зохион байгуулагдах гэж байгаа тул хамрагдахыг урьж байна.

Сургалтыг:
Хүний эрхийн активист, зөвлөх багш Болороо Буянжаргал
Тус институтын тэргүүн, багш Uyanga
нар удирдан явуулна.

Бүртгэлийн утас: 9923-0748

Доорх бүртгэлийн анкетийг бөглөж бүртгүүлэх боломжтой 🤗

https://docs.google.com/forms/d/1DL7Pl5lwAumcyT04A-fGmCvItG1R_U4SomsC-zuqufQ/edit

🇯🇵Япон дахь дадлага сургалт амжилттай эхэллээ✨Япон туршлагаас суралцаж, ХБИ халамж үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаат...
11/06/2025

🇯🇵Япон дахь дадлага сургалт амжилттай эхэллээ✨

Япон туршлагаас суралцаж, ХБИ халамж үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна 👍👍👍 

Халамжийн хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа явуулдаг халамжийн төвүүд нь Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс гэрээт ажлыг хүлээн авч, ХБИ-ийг сургаж дадлагажуулан, хувь хүний чадамж, бэрхшээлийн онцлогт нь тохируулж ажил хөдөлмөр эрхлэх боломжоор ханган, дэмжиж ажилладаг нь маш сайхан санагдлаа 🤗

🇯🇵 Япон ХБИ-ийн халамж үйлчилгээний тогтолцооны хүрээнд тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн онцлог болон хүндрэлийн зэрэгт...
06/06/2025

🇯🇵 Япон ХБИ-ийн халамж үйлчилгээний тогтолцооны хүрээнд тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн онцлог болон хүндрэлийн зэрэгт нь тааруулж ЧАДАХ зүйлээр нь хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн оролцоог нь хангадаг.
Түүний нэг жишээ нь цаас дахин боловсруулж, төрөл бүрийн дурсгалын зүйл, дугтай зэргийг хийлгэн худалдаалах үйл ажиллагаа юм.

6-р сарын 9-ний өдрөөс эхлэх дадлага сургалтын хүрээнд бид энэ болон үүнтэй ижил төстэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдтэй танилцаж, бодитоор үзэж туршлага судлах болно.

🇲🇳 Манай сургалтанд хамрагдсан гишүүд цаас дахин боловсруулах энэхүү арга барилыг Монголдоо амжилттай хэрэгжүүлж, оюуны хөгжлийн бэрхштээлтэй залуус маш сайн цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг дуулгахад таатай байна 🥰

Манай сургалтын багийнхан 6-р сарын 9-ний өдрөөс эхлэн Япон дахь дадлага сургалтаа эхлүүлж, Япон улсын ХБИ халамж үйлчил...
05/06/2025

Манай сургалтын багийнхан 6-р сарын 9-ний өдрөөс эхлэн Япон дахь дадлага сургалтаа эхлүүлж, Япон улсын ХБИ халамж үйлчилгээний арвин туршлагыг бодитоор үзэж судална 👍👍

Хотууд хооронд энэ вагонд суугаад л амсхийх завгүй явж өгнө дөө 🤗

Жил бүр 🇯🇵 Япон улсын ХБИ-ийн халамжийн тогтолцоо, боловсрол, хөдөлмөрт бэлтгэх арга туршлагаас суралцдаг дадлага сургал...
04/06/2025

Жил бүр 🇯🇵 Япон улсын ХБИ-ийн халамжийн тогтолцоо, боловсрол, хөдөлмөрт бэлтгэх арга туршлагаас суралцдаг дадлага сургалтын 2025 оны ээлжит сургалт эхлэхэд бэлтгэл ажил бүгд хангагдаж дууслаа 🤗

Бид энэ удаад Канагава муж, Токио хотын халамжийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, сэргээн засах төвүүдтэй танилцаж, их зүйлийг суралцахаар төлөвлөж байна 🤩

Зураг: 2024 онд Токио хотын Шинжүкү дүүргийн ХБИ-ийн халамжийн төвтэй танилцаж буй сургалтын багийн гишүүд 🤗

Харилцан ойлголцож 🤗Хамтдаа алхъя 👧🏻👦🏻👩‍🦰👱‍♂️🧓👴🏼уриан дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бид Монгол улсын Хөгжлийн бэрхшээлт...
10/04/2024

Харилцан ойлголцож 🤗
Хамтдаа алхъя 👧🏻👦🏻👩‍🦰👱‍♂️🧓👴🏼
уриан дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бид Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй халамж үйлчилгээний тогтолцоог сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө Япон улсын арвин их туршлагаас суралцаж, оновчтой сайн дадал туршлагыг Монголдоо нэвтрүүлэхээр зорин ажилладаг 🤗

10/04/2024

MNB- Өглөө Хөтөлбөр: Иргэн бүр хөгжихөд суурь чадамжид нь таарсан системтэй арга зүй чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч хөгжих бүрэн боломжтой.

Address

Ulaanbaatar

Telephone

+97699230748

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн цогц институт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн цогц институт:

Share