ЗЭВ залуусын холбоо

Directions

ЗЭВ залуусын холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЗЭВ залуусын холбоо, Non-Governmental Organization (NGO), Партизаны гудамж, Ulaanbaatar.

Зэв ТББ нь хүүхэд залууст үндэсний үнэт зүйл 🌟, эх оронч үзэл 🇲🇳, бүтээлч сэтгэлгээ 💡, эв нэгдлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг төр , нийгмийн 🤝түншлэлд тулгуурлан хөгжүүлэх зорилготой, ашгийн бус, төрийн бус, нийтэд үйлчилдэг байгууллага юм.

Хилчин дайчдадаа Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, Хилчдийн өдрийн мэнд ...
17/09/2026

Хилчин дайчдадаа Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, Хилчдийн өдрийн мэнд хүргэе.

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний ...
17/09/2026

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойг тохиолдуулан түүний улс төр, нийгмийн үйл ажиллагаа, Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтын түүхэн үеийг эргэн санах, судалгаа шинжилгээний бүтээл, баримт материалыг олон нийтэд хүргэх цуврал арга хэмжээ зохион байгуулж байна.

Ю.Цэдэнбалын удирдсан үеийн Монголын түүхтэй холбоотойгоор тухайн үеийн хот байгуулалт, үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, зам тээвэр зэрэг салбарын хөгжлийг судлаачид онцлон авч үздэг. Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, 40, 50 мянгатын хороолол, Дархан, Эрдэнэт зэрэг аж үйлдвэрийн хотуудын хөгжил, төмөр зам, иргэний агаарын тээвэр, шинжлэх ухааны байгууллагуудын үүсэл зэрэг нь энэ үеийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүхтэй холбоотой чухал үйл явдлууд юм.

Мөн 1961 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь Монголын гадаад харилцааны түүхэнд чухал үйл явдал болсон юм.

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний намтар, үйл ажиллагаа болон тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг баримт, судалгаанд тулгуурлан олон нийтэд таниулах ажлууд үргэлжилж байна. Ойн хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоотой ярилцлага, нэвтрүүлэг, нийтлэл болон бусад арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ

🎖️ ЭРЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР: 2026 БА 2027 ОНД2027 оноос тэтгэвэрт гарахын тулд заавал 60 нас хүрэх үү?Үгүй...
16/09/2026

🎖️ ЭРЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР: 2026 БА 2027 ОНД

2027 оноос тэтгэвэрт гарахын тулд заавал 60 нас хүрэх үү?

Үгүй. 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үндсэн нөхцөл хэвээр байна.

Үндсэн нөхцөл2026 онд2027 ондАлба хаасан хугацаа25-аас доошгүй жил25-аас доошгүй жилНасНас харгалзахгүйНас харгалзахгүй

Энэ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамаарах алба хаагчид үйлчилнэ. Эх сурвалж: Хуулийн 4, 8 дугаар зүйл

✅ 25 ЖИЛ ХҮРЭЭГҮЙ БОЛ

10-аас доошгүй жил алба хаасан бөгөөд:

• Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;
• Биеийн эрүүл мэндээр;
• Алба хаах нас хэтэрч

чөлөөлөгдсөн бол алба хаах насны хязгаарт хүрээд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг шалгана. Энэ шаардлага мөн хэвээр.

10 жил алба хаасан төдийд шууд тэтгэвэр тогтоолгохгүй. Чөлөөлөгдсөн үндэслэл, насны хязгаар давхар хамаарна. Эх сурвалж: Хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг

📅 2027.01.01-НЭЭС ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГЖИХ ВЭ?

① Суурь тэтгэвэр

Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч төрсөн ондоо харгалзах өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн үед суурь тэтгэвэр авах зохицуулалт хэрэгжинэ.

Энэ насыг цэргийн тэтгэвэр анх тогтоолгох нөхцөлтэй андуурч болохгүй.

② Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа бол

Хөдөлмөрийн болон хуульд заасан бусад гэрээгээр ажиллаж байгаа эрэгтэй тэтгэвэр авагч 60 нас хүртлээ хуульд заасан даатгалын төрлүүдэд албан журмаар даатгуулна.

60 нас хүрсэн бол тэтгэврийн даатгалд даатгуулахгүй. Энэ нь бүх төрлийн шимтгэлээс чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Эх сурвалж: 2026.07.02-ны нэмэлт, өөрчлөлт — 8 дугаар зүйлийн 4, 5; 9 дүгээр зүйлийн 8, 9 дэх хэсэг

⚠️ Байлдааны нисгэгч зэрэг тусгай нөхцөлтэй алба хаагчдын хугацааны шаардлага тусдаа.

#ЦэргийнТэтгэвэр #ТэтгэврийнНөхцөл #НийгмийнДаатгал

16/09/2026
15/09/2026

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХҮҮХДҮҮДИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУРАХЫГ ЗАХИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа.

Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ.

Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо.

Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.
#ЗЭВ24 #ШуурхайМэдээ #ОнцлохМэдээ #Монгол

15/09/2026

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГЭМ, ЦЭРГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МАРШАЛ ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

15/09/2026
Монгол түмний бахархалт аварга эргэн ирлээ.. 👏🏻🇲🇳🔥
13/09/2026

Монгол түмний бахархалт аварга эргэн ирлээ.. 👏🏻🇲🇳🔥

Улс төрийн хэлмэгдэгчдийг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах Хэлмэгдэгчдийн хөшөөт дур...
10/09/2026

Улс төрийн хэлмэгдэгчдийг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах Хэлмэгдэгчдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

09/09/2026

Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд Хуягт танкийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 83 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Түүхийн хуудас сөхвөл Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1943 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 68 тоот тушаалаар Монголын Ардын Хувьсгалт цэргийн “Тусгай танкийн рот” нэртэйгээр байлдааны салбар байгуулагдаж, хуягт танкийн цэргийн дайчин замнал, түүхийн эхлэл тавигдсан билээ.

Эх сурвалж Дуулга студи

Address

Партизаны гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЗЭВ залуусын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share