FARO Foundation Mongolia

FARO Foundation Mongolia Advancing digital literacy, online safety and more.

Claude AI туршилтын үеэр 3 компанийн системд нэвтэрчээ.Хиймэл оюун илүү ухаалаг болохын хэрээр аюулгүй байдлын эрсдэл да...
03/08/2026

Claude AI туршилтын үеэр 3 компанийн системд нэвтэрчээ.

Хиймэл оюун илүү ухаалаг болохын хэрээр аюулгүй байдлын эрсдэл даган нэмэгдэж байна. OpenAI-ийн агент дур мэдэн халдлага үйлдсэн дуулиан намжаагүй байтал, тэдний гол өрсөлдөгч Anthropic компани мөн л ноцтой мэдэгдэл хийлээ.

Юу болсон бэ?

Anthropic туршилтын үеэр хиймэл оюунд интернэт орох эрх өгөөгүй ч, түншүүдийнх нь алдаанаас болж, нээлттэй сүлжээнд холбогдсон байна.

Claude Opus 4.7 загварт "туг булаах" буюу нууцлагдсан мэдээлэл олох даалгавар өгөхөд зохиомол байгууллагын нэр нь бодит компанитай давхацжээ.

Улмаар сул нууц үг зэрэг энгийн аргуудыг ашиглан тухайн компанийн мэдээллийн сан болон дэд бүтцэд нэвтэрсэн байна. Хиймэл оюун үүнийгээ зүгээр л "туршилтын нэг хэсэг" гэж эндүүрч өөрийгөө зөвтгөжээ.

Шинжээчид "Хиймэл оюун ухаалаг болохын хэрээр худлаа ярих, хуурах арга барил нь улам нарийсах" эрсдэлтэй бөгөөд хөгжүүлэгчид хяналтад байлгахад улам хэцүү болж байна. Илрээгүй, нууцалсан өөр хичнээн ийм тохиолдол байгааг бид таашгүй гэж үзэж байгаа юм.

Таван жилийн дараа ихэнхи хүмүүс өөрийн гэсэн хиймэл оюунт туслахтай болж магадгүйMeta-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерб...
30/07/2026

Таван жилийн дараа ихэнхи хүмүүс өөрийн гэсэн хиймэл оюунт туслахтай болж магадгүй

Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг саяхан хөрөнгө оруулагчидтай хийсэн хурлынхаа үеэр нэгэн зоримог таамаглал дэвшүүллээ. Лхагва гарагт хөрөнгө оруулагчидтай хийсэн улирлын санхүүгийн тайлан танилцуулах хурлын үеэр:

"Таван жилийн дараа гээд бодъё. Таны зорилгыг бүрэн ойлгож, таны өмнөөс долоо хоногийн 24 цагийн турш таны анхаарал хандуулдаг бүхий л салбарт зорилгод тань хүрэхийн тулд ажилладаг хувийн хиймэл оюунт туслахтай болоогүй тэрбум тэрбум хүн байна гэдэг бол бараг л боломжгүй зүйл" хэмээн хэлжээ.

Түүнчлэн, хүмүүс эдгээр туслахуудыг санхүү, эрүүл мэнд, хүмүүс хоорондын харилцаа болон өрхийн хэрэгцээнд удирдан ашиглах бүрэн боломжтойг тэрээр онцлов. "Бид бүгд олон төрлийн хиймэл оюунт туслахуудтай харилцдаг ирээдүй рүү шилжиж байгаа энэ үед WhatsApp болон манай бусад мессежийн платформууд улам бүр чухал болно" хэмээгээд, WhatsApp хэдийнэ хэрэглэгчдийн Meta AI-тай харилцах гол платформ болсныг дурджээ.

Meta одоо Техаст 14 тэрбум ам.долларын өртөгтэй дата төв барихаар BlackRock-той хамтарч байгаа бөгөөд ирээдүйд энгийн хэрэглэгчид төдийгүй бизнесийн байгууллагуудыг хиймэл оюунт туслахаас хамааралтай болно гэдэгт Зукерберг бүрэн итгэлтэй байна.

2026 оны 7-р сарын онцлох үйл явдлууд:Монголчууд бид Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхтэй зэрэгцэн дэлхий да...
20/07/2026

2026 оны 7-р сарын онцлох үйл явдлууд:

Монголчууд бид Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхтэй зэрэгцэн дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хураангуйлан хүргэе.

Спортын ертөнц: Хойд Америкт зохион байгуулагдсан 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг Аргентиныг буулган авч, эрэгтэй, эмэгтэй дэлхийн аварга цолыг нэгэн зэрэг эзэмшсэн анхны улс боллоо.

Хиймэл оюуны шинэ эрин: Салбарын чиг хандлага өөрчлөгдөж, OpenAI (GPT-5.6), Meta (Muse Spark 1.1), Anthropic (Claude 5) зэрэг тэргүүлэгч компаниуд илүү хямд өртөгтэй, өндөр хүчин чадал бүхий шинэ загваруудаа танилцууллаа. Хиймэл оюуны зохицуулалт болон дата төвийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрч байна.

Шинжлэх ухаан, эрүүл мэндийн ололт: Физикчид гэрлийн тусламжтайгаар лабораторийн нөхцөлд "бяцхан хар нүх" үүсгэсэн бол, эрүүл мэндийн салбарт кофены хэрэглээ нь эсийг хамгаалж, эрүүл өтлөлтөд хэрхэн эерэгээр нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоолоо.

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ар...
10/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын мэндийг дэвшүүлье!

Та бүхэн сайхан наадаарай.

[English Below]Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүү...
01/07/2026

[English Below]

Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсад хүртээмжтэй цахим шилжилтийг ахиулах, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэхэд чухал ахиц гаргалаа.

Хоёр жил хагасын хугацаанд хэрэгжсэн уг төсөл 65 гаруй ИНБ болон тэдгээрийн ажилтнуудад зайлшгүй шаардлагатай цахим ур чадварыг олгож, хөдөө орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, малчид, залуучууд зэрэг зорилтот бүлгүүдэд илүү үр дүнтэй хүрч ажилласан юм.

Төслийн тухай нийтлэлийг холбоос дээр дарж, уншина уу.

www.gogo.mn/r/17w32w



The European Union-funded "Digital Inclusion through CSO Empowerment" (DICE) project has been successfully implemented, making significant progress in advancing an inclusive digital transformation and strengthening civil society participation in Mongolia.

Executed over a period of two and a half years, the project has equipped over 65 Civil Society Organizations (CSOs) and their staff with essential digital skills. This has enabled them to more effectively reach and serve target demographics, including rural residents, women, persons with disabilities, the elderly, herders, and youth.

Please click the link to read the article about the project.

EU Delegation to Mongolia
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
People in Need - PIN Mongolia

Монгол Улсын Засгийн Газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Иргэд төрийн цахим нэгдсэн сис...

Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) ...
01/07/2026

Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийн хэрэгжилтийн тухай нийтлэлтэй танилцаарай.

Монгол Улсын Засгийн Газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Иргэд төрийн цахим нэгдсэн сис...

[English Below]Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүү...
01/07/2026

[English Below]

Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсад хүртээмжтэй цахим шилжилтийг ахиулах, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэхэд чухал ахиц гаргалаа.

Хоёр жил хагасын хугацаанд хэрэгжсэн уг төсөл 65 гаруй ИНБ болон тэдгээрийн ажилтнуудад зайлшгүй шаардлагатай цахим ур чадварыг олгож, хөдөө орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, малчид, залуучууд зэрэг зорилтот бүлгүүдэд илүү үр дүнтэй хүрч ажилласан юм.



The European Union-funded "Digital Inclusion through CSO Empowerment" (DICE) project has been successfully implemented, making significant progress in advancing an inclusive digital transformation and strengthening civil society participation in Mongolia.

Executed over a period of two and a half years, the project has equipped over 65 Civil Society Organizations (CSOs) and their staff with essential digital skills. This has enabled them to more effectively reach and serve target demographics, including rural residents, women, persons with disabilities, the elderly, herders, and youth.

EU Delegation to Mongolia
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
People in Need - PIN Mongolia

Монгол Улсын Засгийн Газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Иргэд төрийн цахим нэгдсэн сис...

MILEE аппликейшний нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Удахгүй MILEE апплик...
26/06/2026

MILEE аппликейшний нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Удахгүй MILEE аппликейшнд шинэ сургалтууд нэмэгдэх тул хамт байгаарай! 💜

Thank you to everyone who joined us at the MILEE app launch event. New courses will be available on the MILEE app soon, so stay tuned! 💜

Аппликейшн татах холбоос | App Link: https://bit.ly/milee-app

Өнгөрсөн долоо хоногт технологийн салбарт юу болов?Өнгөрч буй долоо хоногт хиймэл оюун, хөрөнгийн зах зээл болон цахим а...
15/06/2026

Өнгөрсөн долоо хоногт технологийн салбарт юу болов?

Өнгөрч буй долоо хоногт хиймэл оюун, хөрөнгийн зах зээл болон цахим аюулгүй байдлын салбарт томоохон үйл явдлууд ар араасаа хөвөрлөө. Та бүхэнд онцлох мэдээллүүдийн тоймлон хүргэе.

🤖 Хиймэл оюун ба геополитик: Meta компани Хятадын Manus AI-ийг 2 тэрбум доллароор худалдан авах хэлэлцээрээ цуцаллаа. Мөн Anthropic компани АНУ-ын засгийн газрын шаардлагын дагуу шинэ загварууддаа гадаадын иргэдийг хандахыг хориглосон нь Энэтхэг зэрэг томоохон зах зээлүүдэд эргэлзээ үүсгээд байна.

🚀 SpaceX-ийн түүхэн рекорд: Хөрөнгийн зах зээл дээр (IPO) 75 тэрбум доллар босгож түүхэн дээд амжилт тогтоолоо. Энэхүү үнэлгээ нь Илон Маскийг дэлхийн анхны их наядын хөрөнгөтөн болгоход ойртуулав.

📵 Сошиал медиагийн хориг: Их Британийн засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нийгмийн сүлжээний платформуудыг бүрэн хориглох шийдвэр танилцуулахаар зэхэж байна.

🏭 Жефф Безосын шинэ амбиц: Тэрээр биет ертөнцийн инженерийн дизайн, үйлдвэрлэлийг автоматжуулах зорилготой "Prometheus" стартапдаа 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт татлаа. Түүний үзэж буйгаар AI хүмүүсийн ажлыг булаах бус, харин ч бүтээмжийг өсгөж "хөдөлмөрийн хомсдол"-д хүргэх гэнэ.

🛡 Цахим аюулгүй байдлын дохио: Өмнөд Солонгосын хүн амын 2/3-ийнх нь мэдээллийг алдсан Coupang компани 400 сая доллароор торгуулж, нөгөө талд Google компани хиймэл оюун ашиглан сая сая долларын луйвар хийдэг Хятадын бүлэглэлийг шүүхэд өглөө. Үүнтэй зэрэгцээд OpenAI компани ч АНУ-ын прокуроруудын шалгалтад өртөөд байна.

The American Chamber of Commerce in Mongolia (АмЧам Монгол)-аас зохион байгуулсан “Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 2...
09/06/2026

The American Chamber of Commerce in Mongolia (АмЧам Монгол)-аас зохион байгуулсан “Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой” арга хэмжээнд “Фаро Фаундэйшн” ТББ амжилттай оролцлоо. Манай асарт хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаа болон Milee платформын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан та бүхэндээ баярлалаа.

Milee платформын албан ёсны нээлт тун удахгүй болох тул та бүхэн манай хуудсыг дагаж, мэдээллийг цаг алдалгүй аваарай.

Faro Foundation successfully participated in the American Chamber of Commerce in Mongolia (AmCham Mongolia)'s “America Days: 250 Years of Freedom” event. Thank you to everyone who visited our booth to learn more about our organization, our work, and the Milee platform.

The official public launch of the Milee platform is coming soon, so stay tuned and follow our page for the latest updates.

Address

Khan-Uul District, 15th Khoroo, Chinggis Avenue, Regis Place, 13th Floor, 1306 Ulaanbaatar
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97670007222

Alerts

Be the first to know and let us send you an email when FARO Foundation Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to FARO Foundation Mongolia:

Shortcuts

Share