Архангай аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоо

Архангай аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Архангай аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоо, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

10/04/2026
25/03/2026
01/03/2026

🦽 3 САРЫН 1 — INTERNATIONAL WHEELCHAIR DAY

Тэргэнцэр бол хөдөлгөөн дэмжих хэрэгсэл төдий зүйл биш. Тэргэнцэр бол боломж.

🔹 Зорчих эрх
🔹 Боловсрол эзэмших эрх
🔹 Хөдөлмөр эрхлэх эрх
🔹 Нийгмийн амьдралд оролцох эрх
🔹 Шийдвэр гаргалтад дуу хоолойгоо хүргэх эрх

Тэргэнцэр нь олон хүний хувьд амьдралынхаа сонголтыг өөрөө хийх, нийгэмд тэгш оролцох боломжийг нээдэг.

3 сарын 1 бол тэргэнцрийн ач холбогдлыг ойлгож,
тэгш боломжийг дэмжих өдөр.


#ТэгшОролцоо
#Хүртээмж
#ЭрхийнТухайЯрья

27/02/2026

#Намайг #биш, #тогтолцоогоо #зас

Хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын “зовлон” бол хувь хүний асуудал биш.
Харин хүртээмжгүй, зохион байгуулалт муутай нийгмийн үр дагавар.

Жишээ нь:

Барилгын үүдэнд шат байна, налуу зам алга.
Тэргэнцэртэй хүн орж чадсангүй.
Асуудал тэр хүнд байна уу?
Эсвэл стандартаа мөрддөггүй тогтолцоонд уу?

Автобус хэт өндөр зогсоно.
Ахмад настан, хиймэл хөлтэй хүн сууж чадсангүй.
Тэд удаан биш.
Харин нийтийн тээвэр хүртээмжгүй байна.

Ажлын ярилцлагад ороход
“Та хийж чадах уу?” гэж эргэлзэнэ.
Гэтэл орчны зөв тохируулга хийвэл
тэр хүн ажлаа хэнээс ч дутахгүй хийж чадна.

Эмнэлгийн мэдээлэл жижиг бичгээр хананд наалттай.
Харааны бэрхшээлтэй хүн уншиж чадсангүй.
Тэр анхааралгүй биш.
Мэдээлэл нь хүртээмжгүй байна.

Сургуульд туслах үйлчилгээ алга.
Хүүхдийг “сурлага муутай” гэж үнэлнэ.
Гэтэл түүнд тохирсон дэмжлэг огт байсангүй.

Биднийг хүмүүсийг зоригтой гэж магтдаг.
Гэвч үнэндээ бид энэ системийн саадыг даван туулж ядарч амьдарч байна.

Хэрэв орчин хүртээмжтэйсэн бол зориг гаргах шаардлага багасна.
Хэрэв тогтолцоо зөв бол бид өөрийгөө батлах гэж тэмцэх ч хэрэггүй болно.

Дараагийн удаа
“Яагаад энэ хүн чадахгүй байна?” гэж асуухын оронд
“Яагаад манай орчин хүртээмжгүй байна?” гэж асууя.

Намайг биш.
Тогтолцоогоо зас

Saranchuluun Otgon
Монгол Ардын Нам
#Хүртээмж, тэгш хамруулах #бодлогын #хороо

27/02/2026
2025 оны  #Уулзалт хийсэн ажлаа дүгнэн ярилцажМөн идэвх санаачлагатай  #идэвхтэй гишүүддээ гарын бэлгээ гардууллаа.  #ТА...
31/12/2025

2025 оны #Уулзалт хийсэн ажлаа дүгнэн ярилцаж
Мөн идэвх санаачлагатай #идэвхтэй гишүүддээ гарын бэлгээ гардууллаа.
#ТАЛАРХАЛ
Манай холбооны гишүүдийг #Дэмжиж 10 хүнд Гарын бэлгээ өгсөн #Архангай #аймгийн 3 #дугаар #багийн #аймгийн #Иргэдийн #хурлын #төлөөлөгч Ж.Ариунаа танд #Баярлалаа .Ariunaa Jadambaa

16/12/2025

Facebook болон намайг таньдаг бүх хүмүүс минь бичлэгрүү маань ороод like, share хийгээд өгөөрэй.
Баярлалаа🥰

10/12/2025
10/12/2025

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Архангай аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоо:

Share