14/09/2024
Хүүхдээ бид нийгмийн сөрөг харилцаанаас хамгаалж чадах уу? Мэдээж чадна. Харилцааны эрүүл дархлааг суулгах хэрэгтэй.
Хөгжлийн бүхийл үеийг маш сайн давж, ярилцаж, хайрлаж, эелдэг найрсаг, зөв харилцааг үлгэрлэж өсгөөд нийгэмд хүүхдээ гаргахдаа аав ээжүүд дараах зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. Сайн муу хүүхэд, хүн гэж байхгүй бөгөөд зөв, буруу харилцаатай,өөрийгөө мэддэггүй ойлгох боломжгүй өссөн хүүхдүүд хүмүүс л байдаг. Байнга энэ талаар хэлэхгүй ч хүүхэдтэйгээ энэ сэдвээр заавал ярилцах хэрэгтэй.4-11 нас хүртэл нь ярилцах.
2. Бүх хүүхдийн өссөн орчин өөр хэдий ч хүүхэд бүрт сайн зан чанар байдаг учраас түүнийг нь заавал найзууддаа хэлж байгаарай. Бусдад урам өгдөг хүүхэд багаар ажиллах чадвартай болдог.
3. Өөрийн мэддэг, сурсан зүйлээ бусадтай хуваалцаж байх. Мэдээж бүх хүүхэд үүнийг сонсож хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй.
4. Хүүхдүүдийг онцгүй муухай үг хэлж, өөрийн биед нь халдсан үед заавал насанд хүрсэн хүмүүст хэлж, өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг маш сайн хэлж байх. Нууж огт болохгүй шүү...
5. Заримдаа үнэхээр санал нийлэхгүй хэцүү санагдсан харилцааг чимээгүй орхиж болдог шүү.
6. Найзууддаа таалагдах гэж мөнгө болон тоглоомоо таалагдаагүй өөрт нь тухгүй байсан ч хуваалцах хэрэггүй.
7. Заримдаа найзууд томчууд өөр зүйлд анхаарлаа хандуулсан үедээ бидний ярьсан, хийсэн зүйлсийг анхаарахгүй өнгөрөөх тохиолдол байдаг. Хэтэрхий эмзэг хандах хэрэггүй.
8. Гадаад дүр төрх, хувцас хэрэглэл, зан чанараар нь хэнийг ч гоочилж болохгүй бөгөөд сул дорой нэгнийг хамгаалж байх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө аюулд орууж хэрхэвч болохгүй.
9. Бусдад төвөг удахгүй байх нь чухал. Шийдэж чадах асуудлаа өөрөө шийдэж сурах. Энэ нь сургуулийн бага ангид орсны дараа биеэ даах том алхам болох болно.
10. Шинэ чадвар, шинэ орчинд орохдоо ажиглаж харах нь хамгийн чухал.
11. Хүүхэд бүрт гэнэтийн уур, муухай ааш байдаг. Хүүхэд учраас.
12. Бүх хүүхэд, бүх хүн алдаа гаргадаг учраас
уучилж сурах хэрэгтэй. Уучиллаа гээд ахин найзлах, ахиад дотно харилцаатай байна гэсэн үг биш шүү.
Сэтгэл зүйч Б.Алтанзаяа