Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй

Directions Website Contact the organization

“Мисс Монголиа Холбоо” нь Mонгол орны гоо сайхан, үнэт зүйлсийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилах, монголын залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, харилцааны соёл, гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах зорилготой ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд тус холбооноос энэхүү зорилгынхоо хүрээнд Монголын гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж “Miss International”, “Miss Intercontinental”, “Top Model of the World” зэрэг дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцох оролцогчыг сонгон шалгаруулах эрхийг манай холбоо эзэмшдэг юм.

🇲🇳👑 MISS ASIA AWARDS ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН МИССҮҮДИЙН ГАРГАСАН АМЖИЛТ👑👏Монголын гоо бүсгүйчүүд олон улсын “Miss Asia Awards”...
15/10/2026

🇲🇳👑 MISS ASIA AWARDS ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН МИССҮҮДИЙН ГАРГАСАН АМЖИЛТ👑👏

Монголын гоо бүсгүйчүүд олон улсын “Miss Asia Awards” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, тэргүүн байр, дэд байр болон тусгай шагналууд хүртэн Монголынхоо нэрийг Азийн тайзнаа дуурсгаж ирсэн бахархам түүхтэй. 🇲🇳✨

2018 он — П. Энэрэлсүрэн
👑 Winner | Best Talent
“Miss Asia Awards 2018” тэмцээний тэргүүн байрын эзэн болж, мөн "Best Talent"буюу “Шилдэг авьяас” тусгай шагналыг хүртсэн бахархам амжилт гаргажээ. Тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан байна.
2023 он — Д. Бямбасүрэн
👑 Second Runner-Up | Best Body
“Miss Asia Awards 2023” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр болон Best Body тусгай шагнал хүртсэн байна. Тэмцээн БНСУ-ын Ёосу хотноо зохион байгуулагджээ.
2024 он — Г. Оюун-Эрдэнэ
👑 Second Runner-Up
“Miss Asia Awards 2024” тэмцээнд амжилттай оролцож, Second Runner-Up буюу гуравдугаар байр эзэлсэн бахархам амжилт гаргасан байна. Тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагджээ.
👑 2025 он — Ш. Хүслэн
“Miss Asia Awards 2025” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Second Runner-Up буюу гуравдугаар байр эзэлсэн амжилт гаргажээ.
🇲🇳 2025 он — Б. Амина
Best National Costumes Nomination
“Miss Asia Awards 2025” тэмцээний Best National Costumes буюу “Шилдэг үндэсний хувцас” номинацид шалгарч, Монголын үндэсний хувцас, өв соёлоо олон улсын тайзнаа сурталчилсан байна.
💐 Нэг зорилготой — Нэг гэр бүл!

Монголын миссүүдийн амжилт бүхэн зөвхөн хувь хүний ялалт бус, эх орныхоо өв соёл, үндэсний бахархал, гоо сайхны үнэ цэнийг дэлхийд таниулж буй нэр төрийн хэрэг билээ.

Монголынхоо нэрийг олон улсын тайзнаа өндөрт өргөж яваа нийт миссүүддээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсэн ерөөе!

#МонголынБахархал

🇲🇳👑 MISS ASIA AWARDS 2026 — МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ МИССҮҮДЭДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ! 🇰🇷✨БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуу...
14/10/2026

🇲🇳👑 MISS ASIA AWARDS 2026 — МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ МИССҮҮДЭДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ! 🇰🇷✨

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах Miss Asia Awards 2026 олон улсын гоо бүсгүйчүүдийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Мисс Анун, Мисс Аззаяа, Мисс Солонго нар оролцоход бэлэн боллоо. 🇲🇳👑

Монголын миссүүд 2018 оноос эхлэн тус тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэр хүнд, үндэсний өв соёл, гоо үзэсгэлэн, авьяас чадварыг олон улсын тавцанд сурталчилсаар ирсэн бахархам түүхтэй билээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцох нийт миссүүддээ чин сэтгэлээсээ амжилт хүсье! ❤️

🌏 Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, бахархам амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Нэг зорилготой — Нэг гэр бүл! 🇲🇳❤️👑

Хүндэтгэсэн,
Мисс Монголиа Холбоо

👑"Мисс Монголиа 2026"👑Үндэсний Ялагч, Тэргүүн Мисс ХҮСЛЭН ШИРЭНДЭВ 🇲🇳🇲🇳🇲🇳 64 дэх удаагийн "Miss International 2026" тэмц...
13/10/2026

👑"Мисс Монголиа 2026"👑
Үндэсний Ялагч, Тэргүүн Мисс ХҮСЛЭН ШИРЭНДЭВ 🇲🇳🇲🇳🇲🇳

64 дэх удаагийн "Miss International 2026" тэмцээн нь Япон улсын Токио хотноо 11-р сарын 11-25 нд зохион байгуулагдана.
Тэрээр Монголын өвөрмөц түүх, ёс заншил, ард түмнийхээ үнэ цэнийг дэлхийн тайзнаа түгээн, улс үндэстнүүдийн найрамдал, соёлын харилцааг бэхжүүлэх эрхэм зорилготой🌏🇲🇳 Тэргүүн Мисс Хүслэн Төгс амжилт хүсье🇲🇳👑🇲🇳



13/10/2026

Монгол хүн болж төрсөндөө бахархан талархаж, өв соёл , эх түүх ээ өвлүүлэх нь уран бүтээлч бидний үүрэг билээ🇲🇳🇲🇳🇲🇳

МУГЖ Л.Баттулга & МУСТА М.Дорждэрэм бид хамтдаа нэгэн гайхалтай төсөл эхлүүлэхэд бэлэн боллоо🎬🎬🎬

Хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй гэдгийг баяртайгаар дуулгая🥰🥰🥰
Шинэ жилийн хамгийн гэгээлэг, сэтгэл догдлом кино контент болно🎄🥂🍾🎂☃️🎁💝

Та бүхний Монгол хүний төлөө гэсэн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг бид энэхүү баярын хөтөлбөрөөр дамжуулан Монгол орон даяар 3 сая үзэгч, дэлхий даяар суугаа Монголчууддаа цахим сувгуудаар үнэ төлбөргүй цацаж хүргэх болно🇲🇳🌎🎬👏👏👏

Сүпер маркетинг гэж юу болохыг мэдрүүлье🥂
📲 99103108 , 98103108 🎁🎁🎁

Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй
Dorjderem Munkhnasan Bayanaa Sun

11/10/2026

👑Miss Global 2026👑
New Winner is Thailand🇹🇭
1st runner-up: USA🇺🇸
2nd runner-up: Puerto Rico🇵🇷
3rd runner-up: Philippines🇵🇭
4th runner-up: Myanmar🇲🇲

Congratulations to all the ladies!!!


Road to "Miss Global 2026" Final Day Miss B.Azzaya 🇲🇳🇲🇳🇲🇳Proud of you🔥🔊💜
11/10/2026

Road to "Miss Global 2026" Final Day Miss B.Azzaya 🇲🇳🇲🇳🇲🇳
Proud of you🔥🔊💜

🇲🇳 Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөсөн Мисс Аззаяадаа чин сэтгэлийн баяр хүргэж, бахархаж байна👑❤️“Miss Gl...
11/10/2026

🇲🇳 Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөсөн Мисс Аззаяадаа чин сэтгэлийн баяр хүргэж, бахархаж байна👑❤️

“Miss Global 2026” дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 71 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй Мисс Б.Аззаяа маань авьяас чадвараараа шилдэг 5 үзүүлбэрийн нэгт шалгарч, үндэсний монгол бүжгээрээ эх орныхоо өв соёл, урлагийн гайхамшгийг дэлхийд сурталчилсан нь бахархам амжилт байлаа. 🇲🇳👏

Залуу насны эрч хүч, үзэсгэлэн гоо, өөртөө итгэлтэй байдлаараа олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж, урьдчилсан шалгаруулалтын үе шатуудад амжилттай оролцсон Аззаяадаа халуун баяр хүргэе!

Олон улсын тайзнаа хамгийн залуу оролцогчдын нэгээр оролцож, олон фэн, дэмжигчдийн хайр хүндэтгэлийг хүлээж яваа чамаараа Монголын ард түмэн бахархаж байна. ❤️✨
Үндэсний өв соёлоо эрхэмлэн, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ Монгол бүсгүйн үнэ цэнийг дэлхийд харуулж яваарай. Өнөөдрийн амжилт чинь маргаашийн илүү том ялалтын эхлэл байг 🇲🇳👑❤️

МОНГОЛЫН БАХАРХАЛ — МИСС Б.АЗЗАЯА!

"Miss Global 2026"👑Final Day & Coronation Night🤩
11/10/2026

"Miss Global 2026"👑Final Day & Coronation Night🤩

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй:

Shortcuts

Share