Master Academy

Master Academy Англи, Хятад, Солонгос, Япон бүх түвшинд дүрэм: IELTS, TOFEL -? Олон улсын боловсролын ТББ
Non- Governmental Organization(NGO)

💚Yy- үсэг  #хэрэглээ  #дуудлага #Ангил  #хэлний   [wai] – үсэг яг л дүрсээ хувиргагч🌗 адил эгшиг гийгүүлэгчээр хоёуланга...
31/08/2022

💚Yy- үсэг #хэрэглээ #дуудлага

#Ангил #хэлний [wai] – үсэг яг л дүрсээ хувиргагч🌗 адил эгшиг гийгүүлэгчээр хоёулангаар нь хэрэглэгдэнэ.

🟩Эгшиг үсэгээр хэрэглэх:

• Үгэнд дангаар орсон байвал – fry, cry, gym, myth
• Үгсийн төгсгөлд гийгүүлэгчийн дараа орсон байвал – happy, July, baby, twenty
• Үгийн үеийн сүүлд орсон байвал: cy/cle, py/lon, ty/rant
• Үгийн үеийн дунд орсон үед: sys/tem, typ/ical, pyr/amid

🟥Гийгүүлэгч үсгээр хэрэглэх:
• Үгийн эхэнд орсон байвал- year, yellow, yes, young
• Үгийн үе тухайн үсгээр эхэлхэд – be/yond, law/yer

34  #нас  #хүрээд  #юуг  #хамгийн  #ихээр  #ухаарсан бэ? Энэ их сонин гарчигтай байгаа биз? гэхдээ үүнийг дуустал нь унш...
19/02/2022

34 #нас #хүрээд #юуг #хамгийн #ихээр #ухаарсан бэ?

Энэ их сонин гарчигтай байгаа биз? гэхдээ үүнийг дуустал нь уншаад харамсахгүйг амлаж байна.

Миний хувьд гадна сурч ирсэн шинэхэн бүтээгдэхүүн #Мастер #академиа хэдэн жилийн өмнө Канад улсын иргэн ажлын хамтрагчтайгаа нийлэн байгуулж байжээ. Хүн амьдралынхаа туршид хувьсаж, шинэчлэгдэж, өөрчлөгддөг юм байна. Үүнтэй адил Мастер академийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах болсонг анзааран энэ постыг бичиж байна.


#Америкт өвлийн хүйтэн зэврүүн сарууд үргэлжилсээр, өнөөдөр хагас сайн өдөр амардаг өдөр маань, хоол идчихээд одоо жоохон зав гараад биологийн хичээлээ унших гэж компьтерийн ард суугаад хадуурч пост бичиж сууна. За яах уу тийм ээ? Нэг ч гэсэн хүнд миний энэ цагаа гарган бичсэн туршлага маань тус болвол болох нь тэр .
👧👧👧
Юуны түрүүнд богино өөрийн #түүхээсээ хуваалций. Миний хувьд буйдхан сумын 10н жилийг сургуулийг 2000 оны эхэн үеэр сурч дүүргэсэн. Багадаа маш их ном уншдаг байсан ба түүгээр дамжуулан үйл явдлыг ургуулан төсөөлж ертөнцтэй танилцсан гэж хэлж болно.

Ямар сайндаа л үүрийн гэгээ яндангийн цоорхойгоор гэрт тусангуут ах нарынхаа уншиж буй номыг сэрэхээс нь өмнө булаалдан авч унших вий дээ. Ном их уншдаг байсан болоод тэр юм болов уу нэг л мэдэхэд маш их мөрөөдөмтгий тийм ийм хүн болно гэж төсөөлөн ном хүртэл бичин арван жилийн найзуудаа тойруулан суулгаж уншиж өгдөг байжээ.


Түүнээс хойш бараг 15 гаруй жил өнгөрсөн дэлхийн гаригийн #нөгөө #талд амьдран тухайн үед биелэх үгүй нь мэдэхгүй мөрөөдлүүдийн маань ихэнх нь биелсэн байгааг саяхан л анзаарлаа. Мэдээж 34 нас гэдэг цаг хугацаа бас их туршлага олж авах нас гэвч энэ олон жилүүдийн дараа хамгийн их ухаарсан зүйлс бол: ном их унших ёстойг, өдөр, сар, жилийн төлөвлөгөөгөө гаргах, мөрөөдөх, өөртөө зөвхөн найдах,бие дааж амьдарч сурах, бүтээлч байх, хүн таних соёлд бага ч болтугай суралцах, бүх зүйлийг оролдож үзэх, ирээдүйн мэргэжлээ сонгохдоо хобби бус хэдэн жилийн дараа бүтээгдэхүүн болоод гараад ирхэд амьдралтай байх уу гүй юу талаас нь харж сонгох ёстойг, өөрийгөө сайн таних ёстойг, эрүүл мэнддээ анхаарах, хамтрагчаа зөв сонгох ёстойг гээд маш олон зүйл суралцлаа. Гэвч хамгийн их үнэ цэнээр ойлгoсон зүйл бол “ #хэцүү” гэж хойш тавьсан бүхэн хийгээд эхлэхэд тийм ч #хэцүү- #утга шигээ биш болохыг ойлгосон явдал байлаа.

Мэдээж энэ жагсаалтад маань үүнийг ойлгохоос урьд нь шинжлэх ухааны хичээлүүд багтдаг байсан юм шүү одоо харин энэ хэцүү гэж бодож байсан зүйлс маань өдөр тутам хийдэг, суралцдаг зүйлс болсон байна. Үүнийгээ та бүхэндээ болон Мастер Академидаа шинжлэх ухааны хичээл сургалт нэмэх болсоноо дуулгахад таатай байна 🥰

 #Хичээл 1 Англи хэлний цагаан толгой буюу    Энэхүү хэсэгт Англи хэлний суурь ойлголт: цагаан толгой, үсгийн ангилал, д...
25/01/2022

#Хичээл 1

Англи хэлний цагаан толгой буюу

Энэхүү хэсэгт Англи хэлний суурь ойлголт: цагаан толгой, үсгийн ангилал, дүрэм үзэх болно. Суралцагч та нэг бүрчлсэн дэс дараатай, зөв судалсанаар дараагийн бүлэг хичээлд бэлтгэгдэнэ.
Англи хэлний цагаан толгой нь Латин " " буюу Грек цагаан толгойн " ", " " гэсэн үгсийн нийлэмжээс гаралтай 26-н том, жижиг үсэгнээс бүрдэнэ.

• Том үсгийг - ,caps, upper case г.м
• Жижиг үсгийг- , lower case гэж тус тус нэрлэнэ.

Үсэг бүрийн хэлбэр дүрс өөр байх ба түүнийг гэж нэрэлэх ба тогтсон дараалалтай байх ба " " гэнэ. Тус дараалалаар ОУ-н утасны лавлах, толь бичиг бусад дэс дарааллийг тэмдгэнэ.

• – A, b, s E, f
• order- a, b, c, d, e, f

Дэлхий дээр Хятад, Спайн хэлний дараа 3т ордог хамгийн түгээмэл хэл юм.

2005 оны байдлаар 2 тэрбум хүн #үндсэн хэлээр, хоёр дахин илүү хүмүүс #хоёрдогч хэлээр судалж, суралцаж бусадтай ойлголцож байна.

Орчин үед, хүмүүсийн дунд #Америк Англи хэл, #Британы Англи хэл гэх ойлголт бий болсон. Учир нь тус хэлээр тус дэлхийн хоёр том гүрэний ард иргэд үндсэн хэлээр ярих ба өөр өөрийн гэсэн аялаг, дүрмийн хувьд бага зэрэг хоорондоо ялгаатай учир ийнхүү ялган нэрэлдэг.

Түүхийн хүрээнд Британы Англи хэлийг боловсролын хэл буюу академик, харин Америк Англи хэлийг хялбаршуулсан эх авсан гэж үздэгээрээ өөр юм.

Мөн түгээмэл хоорондоо ялгарах гол онцлог нь: дуудлага, үгсийн хэрэглээ, цагаан толгойн Zz-үсгийн дуудлагаараа өөр юм. Тухайлбал:

• : Z – Zed(зээт), flat, lorry, university, holiday

• : Z- Zee (зий), apartment, truck, college, vacation

• #Эгшигийн дараа орсон r – #үсгийг Америкийн Англи хэлэнд #уншидаг, харин #Британы Англи хэлэнд #уншидаггүй – hard, car, market

• Зарим нэгэн үсгийн #төгсгөл өөр: - , - , -

Англи хэлний цагаан толгой нь 5н #эгшиг үсэг, 21 #гийгүүлэгч үсэгтэй.

Y- үсэг зарим тохиолдол #эгшиг #үсэгээр илэрхийлэх ба - - гэж нэрэлдэг.

🎃🎃🎃   #СҮНСНИЙ  #БАЯР  #БУЮУ “ ”🎃🎃🎃АНУ-д жил бүр аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ий баяр тэмдэглэдэг. “ ”-ий баяр о...
26/10/2021

🎃🎃🎃 #СҮНСНИЙ #БАЯР #БУЮУ “ ”🎃🎃🎃

АНУ-д жил бүр аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ий баяр тэмдэглэдэг. “ ”-ий баяр ойртож байгаатай холбогдуулан дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Энэхүү баярын үүсэл гарвал нь 2000 гаруй жилийн өмнөөс эртний Кельтүүдийн үеийн “ ” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.

Улмаар X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь ’en буюу “ Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэх нь ч бий.

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.

Харин Шотландад залуу эрчүүд цав цагаан баг зүүгээд бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ.

“Halloween”-ий баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдгээ болгодог аж.
Энэ үеэр Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр үеийн маягаар засан чимэглэж, дээр нь маш олон лаа асааж тавьсан айлуудыг хаанаас ч харж болно.

Мөн дэнлүү хийж, чимэглэсэн том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай.

“Halloween”-ий баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийнэ.

Энэ өдрийг улс орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хэдэн тоглоом, зан үйл байдаг. Тухайлбал, залуус багт наадмын үдэшлэг зохиож, айл өрх, албан газрууд үүдэн дээрээ засч чимэглэсэн хулуун дэнлүү тавьж, гэр орон, гудам талбайгаа аймшгийн маягаар чимэглэж, нар жаргасны дараа хүүхэд багачууд нийлэн хөршүүдээсээ чихэр гуйж, гэр бүлээрээ аймшгийн кино үзэж өнгөрүүлдэг заншилтай.

“ ’Lantern” буюу #хулуундэнлүү🎃🎃🎃

Эртнээс уламжилж ирсэн гол уламжлалуудын нэг бол “Jack O’Lantern” буюу хулуун дэнлүүнүүд юм. Хулуун дэнлүүний түүх, уг гарвал нь яг тодорхой бус ч 1660-аад оны үеэс Англид хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Мөн Ирландаас үүссэн гэх нь ч бий.

Анхлан манжингаар хийдэг байсан нь хожим хулуу болж өөрчлөгдсөн байна. Эдгээр хулуун дэнлүү нь буг чөтгөрийн муу илчийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хэдэнтээ хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрбээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ.

“Halloween”-ий баярын #багт #наадам

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Хүүхнүүдийн хувьд эртнээс уламжилж ирсэн гол хувцас нь шүүр унасан шулмасын хувцаслалт, харь гаригийн амьтан, киноны муу талын баатрууд, муур эмэгтэй, мөн уламжлалт сүнс сүг, зомби, эр, эм ялгаагүй хүн чоно, цус сорогч, гоблинууд, араг яс, аалз, элдэв дүр төрхтэй мангас, харь гаригийн амьтныг дуурайн хувцасладаг.

#Хуурах уу, #дайлах уу?

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гээд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр, шулмасын дүрд хувирсан хүүхдүүд гартаа уут бариад хөрш зэргэлдээх айлуудаараа хэснэ. Тэд хаалга онгойнгуут уутныхаа амыг нээж “Trick or treat” буюу “хуурах уу, дайлах уу” гэж хэлдэг. Ингэхэд гэрийн эзэн уутанд нь амттан юм уу, цаасанд боосон чулуу хийнэ. Энэ заншил нь хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдэлтэй.

“Halloween” ба #мухар #сүсэг

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.

Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаална гэж үздэг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна.

🔴 #Мастер #Академи🎃🎃🎃

 #БОЛОВСРОЛ  #ПОДКАСТ🎧 Нью Йорк -т яг одоо оройн 10:04🌖 минут болж байна. Гадаа бороо ороод байшингийн дээвэр ДЭЭР намар...
26/10/2021

#БОЛОВСРОЛ #ПОДКАСТ🎧

Нью Йорк -т яг одоо оройн 10:04🌖 минут болж байна. Гадаа бороо ороод байшингийн дээвэр ДЭЭР намар оройн хүйтэн борооны тор тор гэж ширхэг нь хүртэл тоолж болмоор дуугарах чимээтэй хамт сэтгэл дүүрэн галтай шинэхэн эхэлж буй салбар "EDUCATION PODCAST"-н талаар та бүхэндээ танилцуулан бичиж сууна!

Ажлаа хийж байхдаа, гадуур явж байхдаа сонсдог ганц “зүйл” бол ПОДКАСТ!

Хэзээд ч хэрэгтэй мэдээллээ авах боломжтой #ЭРДМИЙН #ТҮЛХҮҮР🔐гэж би хувьдаа боддог.

Мэдэхгүй зүйлээ үүгээр дамжуулан суралцах, дуудлагаа сайжруулах гээд ашиг тус нь маш их.

АНУ-д ирээд хамгийн их бодсон зүйл бол МОНГОЛ🇲🇳 хүүхэд бүрд Америк хүүхдүүдэд олдох энэ боломж нээлттэй байсан бол гэж ...

Түүнээс хойш мөрөөдлөөс илүү өөрөөсөө хийж өгч чадах зүйлээрээ туслах нь миний энэ үргэлжилсэн бодлын бодит эхлэл гэж бодон Англи хэл зааж эхэлсэн (үнэгүй). Энэ арга тоотой хэдэн хүнд хүрэх ч хамрах хүрээ нь хязгаарлагдмал учир " #ШИЙДЭЛ" ном📒 болон энэхүү шинэ ажлаараа та бүхэнтэйгээ өдөр бүр өглөө орой бүх цагт цаашлаад амралт, сургууль, ажил дээр тань хамт байхаар боллоо.

Магадгүй #миний туршлага, хүргэх гэж буй мэдээллээр дамжуулан мянга мянган 🇲🇳МОНГОЛ хүүхэд эх орны хилээс цааш тив дэлхийгээс суралцах, аялах, амьдрах, гайхамшиг бүтээх боломжийг өөртөө бий болгоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна🙏

#Би #Сумын #хүн
- Сумаасаа аймаг ороод
Сумаан би жижиг юм гэж бодлоо
- Аймгаасаа гараад хот орлоо
Аймгаан би бага юм гэж ойлголоо
- МОНГОЛоосоо би хил давж үзлээ
Монгол улсаа дэлхийн тивийн нэгэн улс гэдгийг ухаарлаа.... би яг л ийм байсан.

Хүн боловсрох бүрдээ өөрийнхөө юу ч мэддэггүй ойлгодог гэж үнэн, өнөөдөр ч би суралцагч хэвээрээ л байна...

Та хэдэн настай байх нь хамаагүй гэвч насан туршийн #СУРАЛЦАГЧ юм шүү!

Дугаар бүрд шинэ сэдвээр ярилцах тул та ч бас санал бодлоо чөлөөтэй хуваалцах, таны мэдээллийн шинэ цонх нээгдэж буйг ийнхүү дуулгаж байгаадаа баяртай байна!

Тун удахгүй 🔴МАСТЕР АКАДЕМИ-н шинэхэн салбар "БОЛОВСРОЛ ПОДКАСТ"- р уулзацгаая!

🇺🇸АНУ-с таныг хүндэтгэсэн: С.Сэнгэдоо (Sarah)👩‍🦰

01/07/2021

Welcome to online class-boarding students!

to all of you who received an acceptance letter from the Master Academy Admission Department.

The master academy aims to spread education for the Mongolian young generation.
We are attached below here new incoming classes schedules. Students' success is our priority.
If you need to know more about these classes, please feel free to contact us. Therefore, we would like to help you to succeed on this new journey.

Master ENGLISH COURSE - 4 levels, and our program is divided into two classes :

Сlass schedule for two levels:

· а week - two classes (45 minutes)

· Monday to Wednesday- 19:00- 19:50 pm (A2+B1class)

· Tuesday to Thursday - 9:00 am to 9:45 am (B2+C1 class)

30/06/2021

#Мастер #академийн #шинэ #элсэгчдийн #уулзалт 🙌
7 сарын 1нд 19:00-19:50 pm Zoom meeting ID: 769 8950 6668Pass code: yx87te

 #Мастер  #Академийн Англи хэлний "  #Зуны сургалт👩‍🏫"-д хамрагдах гэж буй танд баяр хүргье. Цахимаар бүртгүүлсэн,  боло...
21/06/2021

#Мастер #Академийн Англи хэлний " #Зуны сургалт👩‍🏫"-д хамрагдах гэж буй танд баяр хүргье. Цахимаар бүртгүүлсэн, болон цахим уулзалтанд хамрагдсан бүх гишүүд #бүртгэлийн формыг 6-р сарын 28-с өмнө бөглөж ирүүлнэ үү.🤝

Мастер Академийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй танд баяр хүргэе! Та манай сургалтад хамрагдсанаар Англи хэлний бүх төвшинд суралцаж өөрийгөө илэрхийлэх цааш....

Сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан мэдээ дуулгахад таатай байна. Мастер Академийн үүсгэн байгуулагч ОУ-н доктор Крист...
20/06/2021

Сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан мэдээ дуулгахад таатай байна. Мастер Академийн үүсгэн байгуулагч ОУ-н доктор Кристофер Колес болон Малайз улсад бакалавр зэрэг, АНУ-д эрүүл мэндийн чиглэлээр сурж ажиллаж буй Англи хэл, сэтгүүл зүйн багш С.Сэнгэдоо нараар удирдуулсан "АНГЛИ ХЭЛНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ" сургалтандаа бүртгэх онлайн цахим уулзалт өнөөдөр 10-11:30-цагийн хооронд болно. Та бүхэн цахим уулзалтад хамрагдаж хүссэн асуултаа авч зуны үнэгүй сургалтандаа бүртгүүлээрэй.
Meeting Id on zoom: 5680039917
pas-code: 162387
Доорх линк дарж орж орно:
https://us04web.zoom.us/j/5680039917?pwd=bEVrc05iOGNpdzE2eXloeGxCRE5Zdz09

Address

Ulaanbaatar
16060

Telephone

+18609344544

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Master Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Master Academy:

Share