31/08/2026
Манай LEAD төгсөгчдийн холбооны бахархалт гишүүдийн нэг, нийгмийн идэвхтэй дуу хоолой болсон Ж.Хулан маань “Залуу медиа энтрепренер” сургалтаа зохион байгуулах гэж байна. ✨
Медиа салбарт хуримтлуулсан 15 жилийн туршлага, мэдлэгээ залуустай хуваалцах энэхүү сургалтыг медиа салбарт ажиллаж байгаа болон өөрийн контент, сувгаа хөгжүүлэх хүсэлтэй залуус маань сонирхоорой.
Хуландаа амжилт хүсье! 👏
✨ Сүүлийн үед медиа салбарт ажиллаж буй залуус, үе тэнгийнхэн зөвлөлдөж, ярилцах зүйлс байна аа гэж хандах болжээ. Тиймээс редактор, продюсер, менежерийн зах зухаас ажиллаад 15 жил болсон туршлагаа, энд тэндээс шүүрдэж ирсэн мэдлэгтэйгээ нэгтгээд 1 өдрийн сургалтын хөтөлбөр боловсрууллаа.
🌱 Өөрийн контент, суваг, медиа брэнд бий болгохыг зорьж буй
- 1-3 жил ажиллаж байгаа
- Дуртай учраас хийж байгаа гэсэн үеэс тогтвортой бизнес болгоё гэсэн шилжилтийн үед байгаа бол таныг урьж байна.
Сургалтын агуулга:
- Та яагаад энэ медиаг хийж байна вэ? Үүнийг зах зээлд хэрхэн буулгах вэ?
– Стратеги, хэрэглэгч, ялгарал - Таны медиа хэнийг чиглэж, яагаад хэрэглэгчид ач холбогдолтой, юугаараа ялгаатай вэ?
- Орлогын загварууд юу байж болох вэ? Амжилттай жишгүүдийг хамтдаа ярилцаж, өөрийн орлогын загварыг зураглах
Дээрх асуултуудын хүрээнд хамтдаа нэг өдөр ярилцаж, ажиллахыг хүсэж байвал уг сургалтад хамрагдаарай!
👉 Сонирхож байвал энэ холбоосоор орж яг одоо бүртгүүлээрэй. Сургалт max 15 хүний суудалтай https://forms.gle/FztTt2r4rKxdjF5M7