10/03/2025
Гүйлсэн булчирхайгаа хайрлан тордоорой 🙏
Үүнийг яагаад бичиж байна вэ гэхээр хүүхдийнхээ гүйлсэн булчирхайг үрэвсүүлчхээд аргаа барж, “Хэн нэгэн надад өмнө нь хэлээд сэрэмжлүүлсэн ч болоосой” гэж яваа хүний бусад хүмүүс ч үүнийг үнэхээр мэдээсэй, хүүхдийнхээ, өөрийнхөө ч гүйлсэн булчирхайгаа хайрлан тордож байгаасай гэж хүсэв.
Хүүхэн хэлний хоёр талыг гүйлсэн булчирхай гэж нэрлэдгийг ч мэддэггүй явлаа. Хоолойгоо ойр, ойр өвтгөөд, зөв бас бүрэн эмчлэхгүй явсаар байгаад энэ булчирхайг үрэвсүүлчихдэг юм байна. За ингээд энэ булчирхай үрэвссэнээр хоолойн өвдөлт энгийн биш болж эхэлнэ. Хүчтэй антибиотик ууна, халуурахаа болино, зовуургүй болно. Гэтэл 14 хоноод дахиад л хоолой улайж, идээлнэ, дахиад л халуурна. Эмч дахиад л антибиотик бичиж өгнө. Хөөрхий нөгөө булчирхай маань улайж, хавдсаар байгаад томорчихдог. Ингээд барагтай л буцаад жижгэрэхээ больчихдог юм байна. (хоолойны ангина гэж ч нэрэлдэг юм билээ)
Ер нь хоолой өвдөхөд олон шалтгаан бий. Түүний нэг нь стрептококк байж болно. Энэ халдварын тухай өнгөрсөн хавар “Японд махчин вирус тархжээ” гээд л баахан бужигнаагүй юу, хэдүүлээ. За хоолойд энэ халдвар байгаа бол эртхэн эмчилж авахгүй л бол аюултай. Зүрхний олдмол гажиг үүсгэнэ, зүрхний хавхалгыг гэмтээдэг гэнэ. Бас үе гэмтээнэ, судасны хана гэмтээнэ (судсаар цус шүүрнэ гэсэн үг). Ер нь бол хоолойны ангина үе мөчиндөө орсон гээд л ярьдаг даа. Хэрэв стрептококкоос болж хоолой чинь өвдөж, үрэвссэн бол үе мөчөөр тогтохгүй, зүрхний олдмол гажиг үүсгэх аюултай юм билээ шүү. Тэгээд л “Хэрэх” гэдэг өвчний талаар тууштай ярих болсон юм билээ. За тэгээд дэлгэрэнгүйг, эмчийн зөвлөгөөг эндээс уншиж болно.
Манай хүүхдийн хоолой үе, үе өвддөг байлаа. Өвдөхөөрөө халуурна. Эм өгөөд л зовуурыг нь намдаачихна. Бараг айл бүрд л ийм асуудал тулгарч, энэ мэтээр эмчилж байсан, э...