18/06/2026
ТоС Холбооны гишүүн ТЭСО Группийн Тогтвортой хөгжлийн тайлантай танилцаарай
📍Тэд хүнсний үйлдвэрлэлийн салбарт чанар, инновац, тогтвортой хөгжлийг хослуулсан онцлогтой ТЭСО Фүүдс Парк цогцолборын хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээгээ 2 дахин бууруулснаар үйлдвэрлэлийн бүтээмж, эрчим хүчний үр ашиг, тогтвортой өсөлтийн бодит үр дүнг харуулжээ.
🔗Дэлгэрэнгүй тайлан: https://tinyurl.com/ynccekpj
TESO Group
🌿 ТЭСО Групп 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулж байна
ТЭСО Групп нь зөвхөн санхүүгийн өсөлтөөр бус, байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд бодит үнэ цэн бүтээж, тогтвортой хөгжлийн зорилтуудаа үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.
2025 онд бид байгаль орчны нөлөөллийг бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг хэвшүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүллээ.
🌱 Тогтвортой үйлдвэрлэлийн шинэ жишиг ТЭСО Фүүдс Парк цогцолборын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 2 дахин буурсан нь үйлдвэрлэлийн бүтээмж, эрчим хүчний үр ашиг, тогтвортой өсөлтийн бодит үр дүнг харуулж байна.
Мөн бид хоногт 1000 м³ хүртэлх хүчин чадалтай урьдчилан цэвэрлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь үйлдвэрийн хаягдал усны менежментийг сайжруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах стратегийн чухал хөрөнгө оруулалт юм.
Хамтын үнэ цэнээр бүтсэн “Тогтвортой хөгжлийн тайлан 2025”-тай дараах холбоосоор танилцана уу. https://tinyurl.com/ynccekpj
#Хамтынүнэцэн #Тогтвортойхөгжил