Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ

Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ Ажаа Гэгээний үндэслэн байгуулсан Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв нь нийгэмд үйлчилдэг ашгийн бус ТББ юм. http://www.bikhanzi.com

“Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ нь 2011 оны 05 сарын 17-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Хөх Нуураас тодорсон Монгол Гэгээнтэн Ажиа Ренбүүчий багшын санаачилгаар байгуулагдсан нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус Төрийн Бус Байгууллага юм.
Манай ТББ-ын эрхэм зорилго нь:
Монголын ард түмэндээ энэрэл, нигүүлсэхүйн их үйлсийг түгээн дэлгэрүүлж, оюун билгийн ашид амар амгаланг цогц

лоон, бурханы ариун гэгээн гэрлийг хүн бүрт хүртээх юм.
Дээрх зорилгын хүрээнд гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
1. Боловсрол шашин соёл
2. Эмнэлэг тусламж үйлчилгээ
3. Хүмүүнлэг буяны
2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн 12 хороо Биокомбинат, Сүхбаатар дүүрэг 10 хорооны ард иргэд, сүсэгтэн олондоо зориулж “Номын Төв”-ийг нээсэн бөгөөд тус төв сүсэгтэн олонд Бурханы номын утга учирыг таниулж, ач тусийг хүртэхийн тухайд ном хурдаг. Мөн зарим үед уламжлалт болон европ анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд ирж ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвөлгөө өгч эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойртуулан тусладаг.
Монголын бурхан шашны сүм хийдүүдэд номын өглөг авшиг хүрээхээс гадна одоогоор хорин сая орчим төгрөгийн хандив тусламж үзүүлээд байна.
Монголын ард түмэнг өвчин зовлонгүй, ган зудгүй, сайн сайхан байлгахын тухайд “Алтан ганжуур”, “Улаан юм” судруудыг үсэг тоолон уншуулж хурах хурал номын чуулганыг зохион байгуулсан.
Тус номын төв нь хүн бүрт нээлттэй бөгөөд, бусаддаа өөрийн мэдлэг чадвараасаа хуваалцах хүсэлтэй хүмүүс үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй байдаг. Одоогоор тус номын төвийн байранд уран хатгамал, гар урлал зэргийн үйлдвэрлэл, сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.
Өнгөрсөн онд амьдралын бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд, нэн ядуу айл өрхөд зориулан монгол гэр болон мөнгө төгрөг хандивласан бөгөөд, тухайн монгол гэрийг хүлээлгэн өгөхдөө үнэхээрийн хэцүү байгаа, зайлшгүй амьдрах орон байр хэрэгцээтэй байгаа тэрхүү айл өрхийг олж, сонгож өгсөн нь нүдээ олсон үйл явдал байсан. Мөн олон хүмүүст эмчилгээний зардал болон бусад олон буяны үйл ажиллагааг хийсээр байгаа билээ.
Мөн энэ оноос Ажиа Гэгээнтний санаачилсанаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвийн хажууд Монголын ирээдүй хойч үе болсон мянга мянган хүүхэд залуусын нэгээхэн хэсэг, хүнд өвчинд шаналж буй цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан Цусны эмгэг, Хавдрын эмнэлэгийг Ажиа Гэгээнтэн болон бусад энэрэнгүй сэтгэлт олон хүмүүсийн хандиваар бүтээн босгож байгаа билээ.
Эмнэлэгийн иж бүрэн тоноглол, орчин үеийн стандартад нийцсэн аппарат, тоног төхөөрөмжтэй тус цусны эмгэг, хавдрын эмнэлгийг 2013 онд ЭХЭМНТ –д хүлээлгэн өгөх зорилт тавин шаргуу ажиллаж байна.
Цаашид бидний хамт олон Монголын ард иргэд, хүүхэд залуусын оюуны боловсрол, тэдний ирээдүйн төлөө ихээхэн зүйл хийхээр төлөвлөж байгаа. Бидний энэ үйл ажиллагаа нь Монголын олон олон сайхан сэтгэлт буяны садан, өглөгийн эздийн хандив тусламжтайгаар улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна. https://bikhanzi.blogspot.com/

30/05/2026
29/05/2026
29/05/2026
Ажиа гэгээний шавь Пэрэнлэйн багшаа санагалзан Гүмбумаас бичсэн шүлэгАливаа үйл хэрэгт хүчин зүтгэсээр байж, эцэс сүүлчи...
29/05/2026

Ажиа гэгээний шавь Пэрэнлэйн багшаа санагалзан Гүмбумаас бичсэн шүлэг

Аливаа үйл хэрэгт хүчин зүтгэсээр байж, эцэс сүүлчийн үр дүнд нь хүрмэгц баярлахаасаа илүү гуниг төрөх тохиолдол танд учирч байсан уу? Амаржсан эхчүүдэд заримдаа мэдрэгддэг хам шинж гэх. Нэг их том ажлын ард гарахаар нэг их сайхан сэтгэл амрах нь ч бий, нэг хэсэг хийцгүйрч, зорилгогүй оргих нь ч байдаг л бололтой.

Ном бүтээх, орчуулах ч бас л нэг төрлийн “хүүхэд” хүлээх, өлгийдөхтэй төстэй ч үйл мэт. Сар жилээр суусан болоод ч тэр үү, өдөр бүр гэртээ харихдаа өнөөхөө барина даа хэмээн бодсоор ирдэг байсандаа ч тэр үү, бүр дасал болчиж.

Ном дуусах дөхөөд иртэл яарахаасаа илүү харин ч Ажиа гэгээнийг үргэлжлүүлээд л ингээд хуучлаад байгаасай, битгий дуусаасай хэмээн бодох болж билээ.

Хамгийн сүүлд Гүмбумаас авралт гэгээн багшаа санасан Пэрэнлэй шавийнх нь шүлгийг орчуулаад, цэг хатгахдаа сэтгэл бүр ч гэгэлзсэн сэн:

Ажиа гэгээнтэн минь
Өнөөдөр Гүмбумд шуурга шуурч байна
Өнгийн дарцгууд хийсэн унаж байна
Алтан дээвэрт хийдийг цас дарж байна
Аврал хүссэн шавь нар тань жиндэн даарч байна

Ажиа гэгээнтэн минь
Зандан модод навчсаа гүвэн уйлах юм
Залуу халуун зүрхнээ цус хурах юм
Таван ухааны сургууль тань эзгүйрээд байх юм
Таныгаа санасан шавь нар тань нулимсаа арчих юм аа...

Via Мягмар Саруул-Эрдэнэ

Address

Ulaanbaatar
99717236

Alerts

Be the first to know and let us send you an email when Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ:

Share