Sodon Muruudul

Call Directions Contact the organization

Sodon Muruudul Өсвөр насны хүүхдүүдийн зөв төлөвшил хөгжил, хүсэл тэмүүллийн төлөө...

18/08/2026

🌍💚 Хоёр жилийн өмнөх нэгэн бяцхан дуу хоолой…
“Эх дэлхийгээ хайрлая” хэмээн уриалж байсан Нарансолонго охины тус бичлэгийг COP17 болж буй энэ цаг үед эргэн хуваалцаж байна.

18/08/2026

Sodon Muruudul ТББ нь Сэтгэлзүйч У.Номуунтай хамтран Содон Мөрөөдлийн гишүүд болон өсвөр насныханд зориулсан сэтгэлзүйн зөвлөгөөний цувралыг хүргэж эхэллээ. 💙
Өдөр тутмын амьдралд тулгардаг сэтгэлзүйн асуудлуудыг хэрхэн зөвөөр даван туулах, өөрийгөө ойлгох, өөртөө итгэх, эрүүл харилцааг бий болгох талаар мэргэжлийн зөвлөгөөг хамтдаа сонсоцгооё.

🎥 Цуврал зөвлөгөөг алдалгүй үзээрэй.
🤝 Өөрт хэрэгтэй гэж бодвол найздаа ч бас хуваалцаарай.

#СэтгэлЗүй #ӨсвөрНас #ӨөрийгөөХайрла #СэтгэлзүйнЗөвлөгөө

05/08/2026

Өглөөгөө хэрхэн эхлүүлнэ, тэр чигээрээ өдөр чинь үргэлжилдэг. ☀️

🥐 Өглөөний хоолоо идээрэй.
☕ Дуртай кофе эсвэл халуун ундаагаараа эрч хүчээ цэнэглээрэй.

Содон мөрөөдөлчүүд ээ, өөртөө анхаарал тавих нь амжилтын хамгийн эхний алхам. Өнөөдрийг өөрөөсөө эхлүүлье! 💛

#СодонМөрөөдөл #СодонМөрөөдөлчүүд #ӨглөөгөөЗөвЭхэлье

10/06/2026
Дэлхийг тэр чигт нь өөрчилж чадахгүй ч, дэргэдэх орчноо өнгөлөг болгож хайр түгээх хүч бидэнд бий…🌱Сайн сайхныг бүтээлцс...
08/06/2026

Дэлхийг тэр чигт нь өөрчилж чадахгүй ч, дэргэдэх орчноо өнгөлөг болгож хайр түгээх хүч бидэнд бий…🌱

Сайн сайхныг бүтээлцсэн содон өдрүүдийн дурсамж💫🧸

07/06/2026

Дэлхийг бүхэлд нь сайхан болгож чадах хүч хэнд ч байхгүй шүү дээ. Гэхдээ хэсэгхэн ч болов газрыг чадах зүйлээрээ нэгдээд, хүн бүр хичээвэл бид хамтдаа гэгээлэг нийгмийг бүтээж чадна." ✨

"Содон мөрөөдөл" ТББ-ын гишүүн М.Хүслэн :
"Дүү нарынхаа амьдрах орчны нэгээхэн хэсгийг ч болов ийнхүү өнгөлөг, гоё болгож өгч байгаадаа маш их баяртай байна. Энэ гудамжаар алхаж яваа хүмүүс, хүүхдүүд хараад л сэтгэл нь баясаж, инээмсэглэл тодроосой гэж хүсэж байна. Тэр л хамгийн сайхан шүү дээ." 🤍

07/06/2026

"Гэрэлт ирээдүйг хамтдаа" уриатай Gonchigsumlaa Foundation болон "Өнөөдрөөс сайхан маргаашийг хамтдаа" уриатай Sodon Muruudul" ТББ хамтран хэрэгжүүлсэн билээ. 🤝✨

Gonchigsumlaa Foundation"-ы Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Цэнджав:
"Манай сан 2026 онд 'Улаанбаатар төгөл' хэмээх төслийн ээлжит нэгэн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны 808, 789 худгуудыг халаасны цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг гүйцэтгэж байна. Энэ орчныг өнгөлөг, сайхан болгох ажлыг 'Содон мөрөөдөл'-ийнхөө эрч хүчтэй дүү нартайгаа хамтран хийж байгаадаа маш их баяртай байна." 🌱🎨

07/06/2026

Өөрийнхөө хязгаараас давж, бусдад сайн сайхныг түгээж, нийгэмдээ тустай хүн байх нь хүний хамгийн эрхэм мөн чанар билээ.♥️

"Содон мөрөөдөл" ТББ-ын нарийн бичиг Б.Ариунзул:
"Сайн дурын ажил хийх нь хүүхдүүдэд гэгээлэг орчин бэлэглэж, бусдад сайн сайхныг түгээдэг учраас надад хамгийн их аз жаргалыг авчирдаг." 🌱✨

Address

Uildverchnii Evlel Street
Ulaanbaatar
11-976

Telephone

+97699234468

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sodon Muruudul posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Sodon Muruudul:

Shortcuts

Share