23/05/2024
Бид бүхний Toirog дэлгүүртэй хамтран зохион байгуулж буй өдөрлөгт хүрэлцэн ирээрэй! Маш сонирхолтой үйл ажиллагаанууд таныг хүлээж байх болно ♻️🌏♥️
Өдөр бүр ЧИКА өдөр!
Ulaanbaatar
Be the first to know and let us send you an email when ЧИКА posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to ЧИКА:
АНАНАС төсөл бол Зориг Сангийн Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөрийн хог хаягдлыг бууруулах багийн төсөл юм.
АНАНАС төслийн зорилго хог хаягдлыг ашиглан upcycle хийж хүмүүст хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог хаягдлыг багасгах талаар бусдад мэдлэг мэдээлэл түгээн хог хаягдлыг бууруулахад оршино.
Их дэлгүүрээс Төв шуудан хүртэл алхахад 97 ширхэг реклам зар сурталчилгаа байдаг (2019.01 сард). 2017 оны байдлаар Монгол Улсад 72,182 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Байгууллага бүр жилд дунджаар 2-3 хулдаасан хэвлэлийг өөрсдийн сурталчилгаа, нүүр царайг илэрхийлэх үүднээс хэвлүүлэн ашигладаг гэж үзвэл жил бүр маш их хэмжээний, дахин боловсруулагдах боломжгүй хог хаягдал үүсдэг.
Харин энэхүү их хэмжээний хулдаасан хэвлэлийг зарим тохиолдолд хөдөө орон нутагт малчид өвөлжөөгөө хучих, барилгын ажилд хучлага, дэвсгэр хэлбэрээр ашигладаг бол үлдсэн нь хог дээр шууд хаягддаг байна. Иймээс бидний төсөл хог хаягдал үүсгэж буй энэхүү хулдаасан хэвлэлийг ашиглан тор, цүнх, хувцасны уут үйлдвэрлэж бусдад түгээн дэлгэрүүлж байна. Хамгийн гол нь аливаа хогийг хог гэж харалгүй дахин ашиглах, upcycle хийхийг уриалан дуудах явдал юм.