Хүрээ Коосэн Интеракт

Хүрээ Коосэн Интеракт Бид нийгэмд эерэг хандлагыг төрүүлнэ.

💙Хүрээ Коосэн Интеракт клуб нь 2025 оны 05.03-ний өдөр зохион байгуулагдсан Монголын Интеракт клубүүдийн спортын аварга ...
10/05/2025

💙Хүрээ Коосэн Интеракт клуб нь 2025 оны 05.03-ний өдөр зохион байгуулагдсан Монголын Интеракт клубүүдийн спортын аварга шалгаруулах арга хэмжээнд 4 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 3х3 сагсны эрэгтэй төрөлд хурд хүч,авхаалж самбаагаа сорин оролцлоо.

💙Оролцсон МИ-2 ангийн оюутан У.Буянжаргал болон Г.Мөнх-Оргил,КУ-2 ангийн оюутан Е.Сүхтөмөр,БДБИ-2 ангийн оюутан Э.Эрхэмбилэг нартаа талархал илэрхийлье.

💙Нийт оролцсон интеракт клубүүддээ талархал илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүсье!

💙Дараа жилийн тэмцээнээ тэсэн ядан хүлээж байя.

📌2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад Ротари хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хура...
10/05/2025

📌2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад Ротари хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Хүрээ Коосэн Интеракт клуб оролцлоо.

📌Энэхүү хүндэтгэлийн хуралд оролцсон “Хүрээ Ротари” буюу “Ээж клуб”-ийн эрхэм гишүүд өөрсдийн нөр их хөдөлмөр, үнэтэй хувь нэмрийг тодотгон, амжилтын түүчээгээ хуваалцсан юм. Тэдний дундаас зарим нь төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”-оор шагнуулж, бахархалт мөчийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

📌Ээж клубийн ахмад гишүүдийн манлайлал, үнэнч сэтгэл, тууштай хөдөлмөрийг харан гүнээ биширч, урам зориг, эрч хүчээр дүүрлээ. Бид ч мөн адил ирээдүйд нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүллээр дүүрэн болов.

📌Бид нийгэмд эерэг хандлагыг түгээнэ.

Манай клубийн зүгээс хичээлээс гадуурх үйл ажиллагаанд зориулж “Хайр хаа сайгүй” өдрүүдийг зохион байгуулж байгаа ба та ...
11/02/2025

Манай клубийн зүгээс хичээлээс гадуурх үйл ажиллагаанд зориулж “Хайр хаа сайгүй” өдрүүдийг зохион байгуулж байгаа ба та өөрийн хайр түгээхийг хүссэн нэгэндээ бяцхан сэтгэлийн үг шингэсэн шоколад илгээх боломжтой.

Бид тухайн үйл ажиллагааг бусдад хайр түгээх зорилготой явуулж байгаа.Идэвхтэй оролцохыг хүсэж байна.Мөн 4 болон 6 давхарт “Crush box” тавигдсан байгаа.

Хайраа түгээх чиний боломж❤️.

Бид нийгэмд эерэг хандлагыг төрүүлнэ.

Хүрээ Коосэн Интеракт.

2025 оны 1 сарын 18нд зохион байгуулагдсан Монголын залуучуудын холбоо шинэчлэн зохион байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр...
01/02/2025

2025 оны 1 сарын 18нд зохион байгуулагдсан Монголын залуучуудын холбоо шинэчлэн зохион байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр манай клубийн гишүүд үе тэнгийнхэн,сургуулиа төлөөлөн гар бие оролцож сайн дурын ажил хийлээ😊.

Тухайн өдөр МЗХ үндэсний залуучуудын байгууллагад гар бие зүтгэн ажилласан үе үеийн ажилтан,ахмад,дунд залуу үеийнхэндээ хүндэтгэл үзүүлсэн юм.

Өдөр бүр шинийг эрэлхийлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн сацуу,өөрсдийгөө хөгжүүлж дээд үеэсээ үлгэр дуурайлал аван ирээдүй, шинэ эринд бид өөрсдийгөө бэлдсээр байна🥰.

Бид нийгэмд эерэг хандлагыг төрүүлнэ❤️.

🇲🇳💙Анхдугаар Үндсэн хуулиа баталж, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг...
26/11/2024

🇲🇳💙Анхдугаар Үндсэн хуулиа баталж, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг дэлхийн сонорт зарласан түүхэн өдрийн мэнд дэвшүүлье!

Талархаж явдаг нэгэндээ сэтгэлийн захиагаа илгээж,Аюулгүй цэвэр орчинд сургадаг ах эгч нартаа талархлаа илэрхийлдэг “Тал...
22/11/2024

Талархаж явдаг нэгэндээ сэтгэлийн захиагаа илгээж,Аюулгүй цэвэр орчинд сургадаг ах эгч нартаа талархлаа илэрхийлдэг “Талархлын баяр”маань болж өнгөрлөө❤️.

Хүрээ Коосэн Интеракт клубын гишүүд, удирдлага 2024 оны 2 сарын 24нд зохион байгуулагдсан олон улсын Ротари өдөрт оролцл...
26/02/2024

Хүрээ Коосэн Интеракт клубын гишүүд, удирдлага 2024 оны 2 сарын 24нд зохион байгуулагдсан олон улсын Ротари өдөрт оролцлоо. 💕🎉

❤️
08/01/2024

❤️

👏ТАЛАРХАЛ 👏
БЯЦХАН БААТРУУД - 2023 төслийн ДАВАЛГААНД нэгдэж 150,000₮ төгрөгний хандив илгээсэн Хүрээ Коосэн Интеракт-н хамт олонд талархал илэрхийлье ❤️
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Thank you, dear Хүрээ Коосэн Интеракт who joined in and sent donations to CHALLENGE ❤️

The gift of kindness may start as a small ripple that over time can turn into a tidal wave affecting the lives of many.

Address

25-р хороо
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүрээ Коосэн Интеракт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share