Газрын доройтлыг тэглэе

Call Directions Contact the organization

Газрын доройтлыг тэглэе НҮБ-ын ЦТК-ийн үзэл санааг түгээх, газрын доройтол, цөлжилтийг бууруулах үйл ажиллагааг нийтэд сурталчилах зорилгоор нээсэн хуудас.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь 1994 онд батлагдсан бөгөөд өнөөдөр өөртөө 195 улс орныг багтаасан Нэгдсэн Үндэсний Төрөлжсөн Байгууллагын нэг билээ. НҮБ-ын ЦТК-ийг Монголд хэрэгжүүлэх, түүний зорилго зорилтыг нийтэд түгээх, болон тогтвортой хөгжлийн үзэл санааг гүйцэлдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг бид энэ хуудсаар дамжуулан та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна.
Монгол Улс НҮБ-ын ЦТК-ийг соёрхон баталсан эхний 50 улсын нэг бөгөөд энэ байгууллагын хүрээнд сүүлийн 25 жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн юм.
“Эко инноваци, хөгжлийн төв” Төрийн бус байгууллага нь шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллыг хөгжүүлж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд шинжлэх ухаан, технологийн хөшүүрэг нь болж, байгаль хамгааллын аливаа санаачлага, бодлого, хөтөлбөрийг дэмжих олон талын үйлчилгээг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

02/09/2026

Ойн түмрээс болж алдагдсан ойн бүрхэвчийг интерактив аргаар үзүүлжээ.

Газрыг нөхөн сэргээж ажлын байр бий болгох боломжтойг харуулсан түүхүүдтэй танилцаарай. Ялангуяа залууст ямар их боломж ...
31/08/2026

Газрыг нөхөн сэргээж ажлын байр бий болгох боломжтойг харуулсан түүхүүдтэй танилцаарай.
Ялангуяа залууст ямар их боломж байгааг таньж мэдэх нь урам өгөх шиг.

From Ecuador to Bangladesh, a new generation of entrepreneurs is turning land restoration into economic opportunity. Whether repurposing agricultural waste, building greenhouses or deploying AI-powered sensors, they are showing, with support from a United Nations-backed initiative, that restoring la...

29/08/2026

UNCCD COP17 юу үлдэж, юунд тэмүүлэх вэ?
Засгийн газрууд, банкууд болон хувийн хэвшил 23 оронд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадавхыг дэмжих 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц зарлалаа. Үүний ард төлөвлөгөөг хөрөнгө оруулалт татахад бэлэн төсөл болгон хувиргах зорилго бий.
Шинээр хэрэгжүүлж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangelands Flagship Initiative) нь UNCCD-ийн түүхэнд бэлчээр-хээрийн чиглэлээр нэг дор дайчилсан хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Энэ санаачлагад 1.2 тэрбум ам долларын өртөгтэй нийт 45 төсөл багтсан.
Хээрийн экосистемийн жил бүр бий болдог экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үнэ цэнэ 21–47 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий бараг талтай тэнцэх хэмжээтэй тэнцэнэ.
Бэлчээрийн нөхөн сэргээлтэд оруулсан 1 ам.доллар тутамд дунджаар 4–6 ам.долларын өгөөж бий болох боломжтой. Харин усан хангамж, нүүрстөрөгчийн хуримтлал, биологийн олон янз байдал зэрэг нийгэм, экосистемийн өргөн хүрээний үр ашгийг тооцвол өгөөж 1 ам.доллар тутамд 36 ам.доллар хүртэл өсөх боломжтой.
Шинээр байгуулагдсан Ганг тэсвэрлэх чадавхын хөрөнгө оруулалтын механизм (Drought Resilience Investment Facility — DRIF) нь 400 сая ам.доллар хүртэлх хөрөнгө дайчлах том зорилтыг өмнөө тавьж Монголд нээлтээ хийсэн.
Мөн Riyadh Partnership нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 70 орныг дэмжих хамтарсан сангийн ажлаа урагшлуулах амлалтыг өгөв.
Бразил улс 2030 он хүртэлх Газрын доройтлыг тэглэх (LDN) сайн дурын шинэ зорилтондоо 2030 он гэхэд 163,000 км² доройтсон газрыг сэргээн, нөхөн сэргээж, 3.51 сая км² газрыг доройтлоос сэргийлэх, тогтвортой менежментэд хамруулах зорилт тавьжээ.
Төв Азийн бүсийн LDN зорилтын 50% нь аль хэдийн биелсэн гэж онцолсон байна.
COP17 нь UNCCD-ийн түүхэнд уугуул иргэдийн хамгийн өргөн төлөөлөл оролцсон COP боллоо.
Анх удаа Уугуул иргэдийн бүлэг (Indigenous Peoples Caucus) ба Орон нутгийн иргэдийн бүлэг (Local Communities Caucus) хуралдаж өөрийн нэгдсэн дүгнэлтүүдийг гаргав.
Газрын санхүүжилтийн зөрүүг нөхөхөд хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй бөгөөд COP17 энэ чиглэлийг үндэсний түвшний бодит механизм болгоход түлхэц өгсөн байна.
Монгол Улс Business 4 Land Hub-ыг байгуулж Тогтвортой санхүүжилтийн зарчим, Үндэсний ногоон таксономи, 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг 10%-д хүргэх зорилтууд болон GreenLab -санаачлагын хүрээнд санхүүжхэд бэлэн төслүүдээ танилцуулав. В4L санаачлагыг тэлж өөрийн улсдаа байгуулах сонирхолоо
ОХУ (үндэсний B4L Hub байгуулах); Люксембург (B4L Foundation байгуулах);
Герман (B4L Finance Expert Group-ийг дэмжих) тус тус илэрхийлжээ.
Монгол Улс COP17-оос хойш үргэлжлэх “Хээр нутгийн төлөвлөгөө”-г үлдээж байгаа бөгөөд үүгээр дэлхийн хэмжээний гурван санаачилгыг албан ёсоор эхлүүлж байгаа билээ.
Талуудын бага хурал дууссан биш харин өөр шатны эхлэлдээ шилжлээ. Дээр дурьдсан амлалтууд цаасан дээр биш газар дээр буух ёстой.
Дараагийн зогсоол хүртэл 2 жил Монгол Улс манлайллаа харуулах хүндхэн үүргийг хүлээж байна. UNCCD COP18 Египет Улсад 2028 онд болно.
Хээр нутгийн төлөвлөгөөгөө B4L санаачлагатайгаа уяж хүн бүрт хүрсэн, иргэн бүр ойлгосон, хүртэх ашиг, хөшүүрэгдэх бодлого нэгэн чигт нэгэн зорилгод зангигдах байх гэж итгэж байна.
🥰🤩🦄

Маргааш зочлоорой! Анхаарах асуудал, төвлөрөх газар нутаг ба шийдлүүдийг хамтдаа хэлэлцэж гарцаа тодорхойлоход чухал арг...
19/08/2026

Маргааш зочлоорой!
Анхаарах асуудал, төвлөрөх газар нутаг ба шийдлүүдийг хамтдаа хэлэлцэж гарцаа тодорхойлоход чухал арга хэмжээ болно.

Өнөөдөр орой бид сайн туршлагын 2 платформын танилцуулга хийхээр бэлдэж байна. Хүрэлцэн ирж сонирхоорой 🥰 WOCAT - World ...
18/08/2026

Өнөөдөр орой бид сайн туршлагын 2 платформын танилцуулга хийхээр бэлдэж байна. Хүрэлцэн ирж сонирхоорой 🥰
WOCAT - World Overview of Conservation Approaches and Technologies багтаа талархаж байна.
СОР17 үргэлжилсээр…

COP17-оор хэлэлцэх сэдвүүдийг ийн сийрүүлжээ. Ирэх 12 хоногт хэлэлцэх сэдэв бүр дээр үндэсний эрх ашгиудыг тэнцүүлэх хүн...
17/08/2026

COP17-оор хэлэлцэх сэдвүүдийг ийн сийрүүлжээ. Ирэх 12 хоногт хэлэлцэх сэдэв бүр дээр үндэсний эрх ашгиудыг тэнцүүлэх хүнд бөгөөд хүндтэй үүрэг Монголчууд бидэнд ирж байна. Алтан аргамжит дипломатууд, байгалиа гэсэн байгаль орчны мэргэжилтнүүдийн сэтгэл шийдийг үзүүлэх өдрүүд.

The 17th Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD), a high-level summit where delegates from member states assemble to review convention implementation and discuss and adopt future policies, cooperation, and decisions, is set to take place f...

14/08/2026

СОР17-ийн хэлэлцэх сэдвүүдийн нэг нөөцийн зөв ашиглалт. Харин иргэн бүрт дайх үг нь хэт их хэрэглээ, хариуцлагагүй худалдан авалтаас татгалз! Fast fashion буюу эдлэхгүй хэрэглээг зогсоохыг уриалж буй.
Гоё ярилцлага 🤩

Итгэл үнэмшилийн хүчийг та бидэнд үлгэрлэсэн.Ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.🙏🙏🙏
08/08/2026

Итгэл үнэмшилийн хүчийг та бидэнд үлгэрлэсэн.
Ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
🙏🙏🙏

ЭМГЭНЭЛ

ЗАМБЫН БАТЖАРГАЛ
(1945-2026)

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт ЗАМБЫН БАТЖАРГАЛ 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

З.Батжаргал 1945 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил сумын нутагт төржээ. 1954-1964 онд Сагил сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургуульд суралцаж, 1964-1969 онд ОХУ-ын Санкт-Петербург (Ленинград) хотын Ус, цаг уурын дээд сургуулийг төгсөж, цаг уурын инженерийн мэргэжил эзэмшсэн. Улмаар 1975-1978 онд ОХУ-д аспирантурт суралцаж, тоо-физикийн ухааны докторын (PhD) зэрэг хамгаалжээ.

З.Батжаргал нь 1969 онд Ус, цаг уурын хүрээлэнд техникчээр ажлын гараагаа эхэлж, мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирал, 1982-1987 онд Ус, цаг уурын албаны Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, 1987-1988 онд Байгаль хамгаалах яамны Мэдээлэл-Тооцооллын төвийн захирлаар, 1988-1990 онд өнөөгийн ОХУ-ын Москва хотноо тэр үеийн Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд байгаль орчны шинжээчээр ажиллаж байв. Тэрээр 1980-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан.

З.Батжаргал нь 1990-1992 онд Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайд, 1992-1996 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар, 1996-2001 онд Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын өндөр хариуцлагатай албыг хашжээ. Энэ хугацаанд Монгол Улсын байгаль орчны, үүний дотор ус, цаг уурын салбарын зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн төрийн бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, салбарын удирдлага, хяналтын тогтолцооны суурийг тавьж, төлөвшүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

З.Батжаргал нь 2001-2005 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн байна.

З.Батжаргал нь 1994-1996 онд Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, 1996-1998 онд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байв. З.Батжаргалын байгаль орчин, ус, цаг уурын салбарын хийгээд төрийн алба, олон улсын байгууллагад ажилласан туршлагыг харгалзан түүнийг 2005-2011 онд Дэлхийн цаг уурын байгууллагаас НҮБ болон Хойд Америк дахь олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, Дэлхийн цаг уурын байгууллагын Нью-Йорк дахь салбарын зөвлөхөөр, түүнчлэн ДЦУБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2000 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын Ерөнхийлөгч, 2000-2002 онд тус бага хурлын удирдах товчооны гишүүнээр ажиллаж, ус, цаг уур, уур амьсгал, цөлжилт, байгаль орчны асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсан эрхэм байлаа.

Сүүлийн жилүүдэд Япон Улсын Киото хот дахь Хүмүүнлэг ба Байгаль судлалын хүрээлэнд зочин профессор, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль орчны мэдээллийн төвд зөвлөх, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Монголоос сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөх багийн гишүүн, Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Монгол Улсын үндэсний зохицуулагчаар ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Монгол Улсын бодлого, байр суурийг олон улсын тавцанд илэрхийлэх, эх орныхоо эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр таалал төгсөх хүртлээ байгаль орчны асуудал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилд идэвхтэй оролцож, олон жилийн мэдлэг, туршлагаа салбарын залуу үеийнхэнд өвлүүлсээр иржээ.
З.Батжаргалын эх орон, ард түмэн, байгаль орчин, шинжлэх ухааны хөгжилд зориулсан олон жилийн хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол олгосон.

Тэрээр 1990-1996 онд Тахь нутагшуулах Үндэсний комиссын даргаар томилогдон ажиллаж, Монгол Улсад тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг удирдан зохион байгуулж ажилласан. Ховор амьтныг хамгаалах үндэсний комисс болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж, даргаар нь 1996 он хүртэл ажиллаж, тахь адууг эх нутагт нь сэргээн нутагшуулах үйл хэргийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт хамтын бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн.

З.Батжаргал нь Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэх, эх орныхоо нэр хүнд, эрх ашгийг олон улсын тавцанд төлөөлөн хамгаалах үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, дадлага туршлага, хүч хөдөлмөрөө зориулж, үнэт өв үлдээсэн эрхэм хүмүүн байлаа.

Түүний төр, түмнийхээ төлөө зориулсан хөдөлмөр зүтгэл, эх орныхоо байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, хүнлэг сайхан хөдөлмөрч, даруу төлөв зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар болон ойр дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ,

АХМАДЫН ЗӨВЛӨЛ

Address

Baruun Selbe 40-6
Ulaanbaatar
15171

Telephone

+97699148380

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Газрын доройтлыг тэглэе posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Газрын доройтлыг тэглэе:

Shortcuts

Share