22/06/2026
🏆 “Аялал жуулчлалын салбар ба тогтвортой хөгжил” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
🇲🇳Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Аялал жуулчлалын салбар ба тогтвортой хөгжил” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.👏👏👏
✍️Уралдааны зорилго нь аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжил, өвлийн аялал жуулчлалын боломж, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, төрийн бодлого, салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар судалгаа, шинжилгээнд суурилсан бүтээлүүдийг дэмжихэд оршсон юм.
📰 Нийтлэлийн төрөл
🥇 Тэргүүн байр – Б.Эрдэнэчимэг
“Жуулчдын тоо өссөн нь сайн хэрэг ч аялал жуулчлал тогтвортой хөгжих нь илүү чухал”
🥈 Хоёрдугаар байр – З.Цэлмэг
“Байгалийн сайханаар биш, дижитал хүртээмжээрээ өрсөлдөх цаг”
🥉 Гуравдугаар байр – Г.Батзориг
“Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе”
📺 Телевиз, радиогийн бүтээл
🥇 Тэргүүн байр – Б.Уянга
“Хүсэн хүлээсэн ч хүслээр болоогүй дэмжлэг”
🥈 Хоёрдугаар байр – Мөнхжаргал
“Сая жуулчны мөрөөдөл алсрах нь”
🥉 Гуравдугаар байр
“Монголд аялал биш, туршлага дутагдаж байна”
Шалгарсан бүтээлүүдийн эзэд гадаад улсад аялах эрх, гэр бүлээрээ болон хосоороо амрах эрхийн бичгээр шагнууллаа.
🎉 Нийт оролцогчиддоо баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Та бүхэнд Нийтлэлүүдийг цуварлаар хүргэх болно✍️✍️✍️