18/05/2026
🚀 STARTUP 2026 🚀 DEMO DAY
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанд гарах боломжийг нээх зорилготой “STARTUP 2026” улсын уралдаан DEMO DAY 2026 оны 05-р сарын 16-ны өдөр Galleria Ulaanbaatar-ийн Juulchin Ballroom-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Технож Бизнес Инкубатор төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Галаарийдий шүүгчээр оролцохын хамт оролцогчдоос 3 багийг тус бүр 5,000,000 төгрөгийн эрхээр шагналаа
• Huuli Tech
• Pelink
• Gerere багуудыг шагнаж, урамшууллаа.
Тус арга хэмжээнд 150+ оролцогч, хүндэт зочид, эрхэм шүүгчид, залуу энтрепренерүүд хүрэлцэн ирж, нэгэн өдрийг хүсэл тэмүүлэл, бүтээлч санаа, өрсөлдөөн, амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүллээ.
CYE Demo Day арга хэмжээ нь энэ жил олон хүндэт зочид, салбарын төлөөллүүд оролцсон онцлогтой байлаа.
Хүндэт зочдоор:
• Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг
• JCI Монгол байгууллагын 2026 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Онон тэргүүтэй үндэсний болон салбар байгууллагын удирдлагын баг.
• Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Саран
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан
• Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаа
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга М.Батмагнай
Хүндэт шүүгчдээр:
• УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
• JCI Монгол байгууллагын 2026 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Онон
• Инвескор Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал М.Баторгил
• Гүнд Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Батирээдүй
• Фингейт Эм Эн ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Л.Билгүүн
• Технож Бизнес Инкубатор төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Галаарийдий
• Интелмайнд ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Мэндбаяр нар ажиллаж, үнэт зөвлөгөө, бодит үнэлгээ, алсын хараагаа харамгүй хуваалцлаа.
🏆 Тэмцээний шилдгүүд:
🥇 1-р байр — Siserion20,000,000 төгрөгийн санхүүжилт ASPAC Niigata-д оролцох эрх
🥈 2-р байр — Pelink17,000,000 төгрөгийн санхүүжилт ASPAC Niigata-д оролцох эрх
🥈 2-р байр — Huuli Tech17,000,000 төгрөгийн санхүүжилт ASPAC Niigata-д оролцох эрх
🥉 3-р байр — Gereeree15,000,000 төгрөгийн санхүүжилт
🥉 3-р байр — PAAMI15,000,000 төгрөгийн санхүүжилт
🥉 3-р байр — Geni Platform15,000,000 төгрөгийн санхүүжилт
Мөн уралдаанд шалгарсан шилдэг 3 баг Ази, Номхон далайн бүсийн CYE олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэд болж байгааг дуулгахад таатай байна.
Түүнчлэн
Хүрэлцэн ирж, шилдгүүд тодрох торгон мөчүүдийг хамтдаа хуваалцан, дэмжин оролцсон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.