02/04/2026
Univision Mongolia HBO Max 👏👏👏
Монголын IPTV үйлчилгээний салбар дахь онцлох түншлэл: Юнивишн х HBO Max 🍋
Өрхийн интернэт, IPTV үйлчилгээ үзүүлэгч Юнивишн ХХК дэлхийн видео стримингийн акулуудын 1 болох HBO Max-р контентын сагсаа өргөжүүллээ. Хамтын ажиллагааны үр дүнд өмнө нь хэрэглэгчид Юнивишн дээрх HBO сувгуудын контентыг цагийн хуваарийн дагуу үздэг байсан бол одоо хүссэн үедээ, хүссэн төхөөрөмжөөсөө "on-demand" хэлбэрээр сонгож үзэх боломжтой болжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн 10 сарын 15-нд дэлхий даяар 122.3 сая хэрэглэгчтэй HBO Max Монголын зах зээлд нэвтэрч буйгаа зарлаж байв. Өнгөрсөн жилээс эхлэн Warner Bros. Discovery-н дор үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй ТВ цуврал, 2 мянга гаруй бүрэн хэмжээний киног багтаасан HBO Max Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 14 оронд эрчимтэй тэлэлт хийж буй.
HBO vs HBO Max
HBO буюу Home Box Office нь уламжлалт премиум ТВ суваг гэх утгаараа кино, цувралыг урьдчилан тогтоосон хөтөлбөрийн дагуу цацдаг. Харин HBO Max нь хэрэглэгчдэд илүү уян хатан сонголт олгож буй стрийминг үйлчилгээ юм.
Юутай ч Юнивишнийн хэрэглэгчид HBO Max-н "The Sopranos", "Succession", "S*x and the City", "Euphoria" тэргүүтэй нийт 10 мянган цагийн контентуудыг үзэх боломжтой боллоо. HBO Originals-с гадна Warner Bros.-н "House of the Dragon", "The Last of Us", "Friends" тэргүүтэй хит бүтээлүүд болон Discovery ба Cartoon Network-н контентуудыг ч үзэх боломжтой болсон гэсэн шүү. Гал2. 🔥