SDS SDS албан ёсны хуудсанд тавтай морилно уу!
Шинэ мянганы нэгдэл...

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ УДИРДЛАГЫН БАГ БАРУУН БҮСЭД АЖИЛЛАЛАА🇲🇳🇲🇳🇲🇳  Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл ...
13/05/2026

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ УДИРДЛАГЫН БАГ БАРУУН БҮСЭД АЖИЛЛАЛАА🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “STUDENT DAY-2026” оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Социал Демократ Монголын Оюутны Холбооны удирдлагын баг баруун бүсийн аймгуудад ажиллалаа.

Баруун бүсэд ажилласан удирдлагын багийг Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Лхагвабаяр ахалж, тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цэнгэлмаа, дэд ерөнхийлөгч, Баян-Өлгий аймгийн салбарын тэргүүн Е.Нурбулан, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Хишигбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.

Тус томилолтын хүрээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт суралцаж буй их сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1000 гаруй оюутан залуустай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгцээ шаардлагыг сонслоо.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр оюутны хөгжил, оролцоо, манлайлал, сургалтын орчин, цахим шилжилт, карьер төлөвлөлт, орон нутгийн оюутнуудын боломж болон нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг хөндөж ярилцав. Мөн оюутнуудын санал, хүсэлтийг бодитойгоор нэгтгэх зорилгоор “Чөлөөлье” цахим судалгаа авч, бүс нутгийн оюутнуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллалаа.
Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Лхагвабаяр уулзалтын үеэр онцлохдоо:
“Оюутан залуусын асуудлыг зөвхөн сонсоод өнгөрөх бус, бодит шийдэл болгох нь бидний зорилго. Баруун бүсийн оюутнуудын идэвх, оролцоо, санал санаачилга нь шинэ мянганы залуус өөрчлөлтийг хүлээдэг бус, өөрсдөө эхлүүлдэг үе болсныг харуулж байна. Бид оюутны дуу хоолойг бодлого, шийдвэрийн түвшинд хүргэж, тэдний хөгжил, оролцоог дэмжих ажлыг тууштай үргэлжлүүлнэ” хэмээн хэллээ.

Мөн томилолтын хүрээнд СДМОХ-ны Говь-Алтай болон Ховд аймгийн салбар холбооны ээлжит IV чуулган амжилттай зохион байгуулагдаж, холбооны “ШИНЭ МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ”-ийг хэрэгжүүлэх шинэ бүтэц, бүрэлдэхүүн ажилдаа орлоо. Салбар холбоодын шинэ бүрэлдэхүүн орон нутгийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, сургалт хөгжлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, оюутны санал санаачилгыг бодит ажил болгох чиглэлээр ажиллах юм.

Түүнчлэн Баруун бүсийн оюутнуудад зориулан “Шинэ Мянганы Манлайлагчид” хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст хувь хүний хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ, манлайлал, харилцааны ур чадвар, карьер төлөвлөлт зэрэг хэрэгцээт ур чадварыг олгох цахим сургалтууд үе шаттайгаар эхлэхээр төлөвлөгдөж байна.

“STUDENT DAY-2026” хөтөлбөр нь оюутан залуусын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжихээс гадна тэдэнд тулгамдаж буй асуудлыг бодитойгоор тодорхойлж, шийдлийн гарцыг хамтдаа боловсруулах зорилготой юм. Баруун бүсийн уулзалтууд нь орон нутгийн оюутнуудын дуу хоолойг сонссон, тэдний санал санаачилгыг нэгтгэсэн, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн үр дүнтэй томилолт боллоо. https://nam.mn/content/social-demokrat-mongoliin-oyuutnii-holboonii-udirdlagiin-bag-baruun-bused-ajillalaa

12/05/2026

Социал Демократ Монголын Оюутны Холбооны Клубүүдийн Нэгдсэн Танхим албан ёсоор 100 дахь клубийн нээлтээ хийж, 9 нэгдлийн 99 клуб болон зөвлөлийн клубээ танилцуулан элсэлтээ авч эхэллээ.

2026 оны 5-р сарын 6–7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгөөр бид 6 зочныг урьж, оюутан залууст мэдлэг, ур чадвар, урам зориг түгээсэн олон сонирхолтой үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэв.

✨ Онцлох үйл ажиллагаанууд:

🎨 Чөлөөт уран бүтээлч, “Хөх цас” уран зургийн үзэсгэлэнгээрээ олноо танигдсан уран зураач Д.Цэнгэлмаа
“Canvas Art” үйл ажиллагааг зохион байгуулж, залуусын бүтээлээр Тусгаар Тогтнолын Ордны 1-р давхарт үзэсгэлэн гаргалаа.

🤖 Hack The Future CIVICUS-ын финалист, СДМОХ-ны Дэд Ерөнхийлөгч Г.Ану
“Хиймэл Оюун Ухаан” сэдвээр сургалт зохион байгуулж, AI-ийн хэрэглээ, боломж, давуу талуудын талаар сонирхолтой мэдлэг хуваалцлаа.

💄 Make Up артист Д.Уянга
“Glow Up” нүүр будалт, арьс арчилгааны сургалтаар дамжуулан орчин үеийн залуус өөрийгөө хэрхэн зөв илэрхийлж, арчлах талаар зөвлөгөө өглөө.

📚 Чингэлтэй дүүргийн Хэрэг эрхлэх газрын дарга, SDY Academy-ийн үндэсний 4 одтой сургагч багш Д.Дашпүрэв
“Дадал зуршил” сэдвээр өөрийгөө хөгжүүлэх, зөв хэвшил бий болгох тухай сургалт зохион байгууллаа.

🖋 Болор цомын эзэн С.Начин
“Үдшийн найраг” яруу найргийн үйл ажиллагаагаар дамжуулан эх хэл, өв соёл, яруу найргийн үнэ цэнийн талаар залуустай ярилцлаа.

🎤 Voice of Mongolia 2025 шоуны финалист П.Ганхөлөг
Клубүүдийн Нэгдсэн Танхимаас шинээр эхлүүлж буй “S-Clubs Talk Show”-ны анхны зочноор оролцож, “Уран бүтээлч гэж хэн бэ?” сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ.

🔥 Мөн улсын хэмжээний 138 баг оролцсон PUBG аварга шалгаруулах тэмцээнийг 5-р сарын 1–7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, “ET CETERA” баг аваргаар тодорлоо.

Ийнхүү Клубүүдийн Нэгдсэн Танхим маань албан ёсоор үүд хаалгаа нээж байна.
Хобби, сонирхлоороо нэгдэж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуус та бүхнийг манай гэр бүлд нэгдэхийг урьж байна. ❤️

SDS 1D!

БҮРТГЭЛ ДУУСАХАД 2️⃣ ХОНОГ ҮЛДЛЭЭ...Улсын Их Хурлын Даргын ивээл дор Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag Социал Демократ...
12/05/2026

БҮРТГЭЛ ДУУСАХАД 2️⃣ ХОНОГ ҮЛДЛЭЭ...

Улсын Их Хурлын Даргын ивээл дор Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag Социал Демократ Монголын Оюутны Холбоо болон Debate Mongolia хамтран Их сургууль болон коллежийн өдрийн ангийн оюутан залуучуудад зориулсан илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

🎯 Зорилго:
Оюутан залуучуудын илтгэх, мэтгэлцэх чадварыг хөгжүүлж, нийгэм, улс төр, эдийн засгийн асуудалд бодлогын түвшинд дүн шинжилгээ хийх, үндэслэлтэй байр суурь илэрхийлэх чадамжийг нэмэгдүүлэх.

👥 Хамрах хүрээ:
Их сургууль болон коллежийн өдрийн ангийн оюутан залуучууд
📅 Зохион байгуулалт:
📝 Бүртгэл: 5 сарын 14 хүртэл
📌 Техникийн зөвлөгөөн: 5 сарын 15
🏆 Тэмцээн: 5 сарын 16 /Техникийн зөвлөгөөн дээр дэлгэрэнгүй мэдээллийг өгнө./

💳 Хураамж:
🎤 Илтгэх урлаг: 20,000₮
🗣️ Парламентын мэтгэлцээн: 30,000₮
🏦 Дансны мэдээлэл:
MN 250005005310911255
Хаан банк: Б.Билгүүн /Зохион байгуулах багийн ахлагч/

📍 Гүйлгээний утга: Багийн нэр, овог нэр, утасны дугаар
📞 Холбоо барих: 95651804
📌 Өөрийн илтгэх ур чадвар, мэтгэлцэх чадвараа сорьж, оюуны өрсөлдөөнд НЭГДЭЭРЭЙ...

🔗 Бүртгүүлэх линк: https://forms.gle/qUSY5GHWNVXm8i3z7

#НЭГДЬЕ
#ОюуныНаадам2026 #Чөлөөлье #ИлтгэхУрлаг #Мэтгэлцээн #ОюутанЗалуус

11/05/2026

📍 SDS Увс аймагт ажиллалаа

🎓🚀 STUDENT DAY-2026 🚀 хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудтай уулзалт хийлээ.

💬 Уулзалтаар оюутны хөгжил, оролцоо, сургалтын орчин, ирээдүйн боломж болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, залуусын дуу хоолойг сонслоо.

🤝 Идэвхтэй оролцсон оюутан залуус, хамтран ажилласан багш, удирдлагууддаа баярлалаа.

#УвсАймаг #ОюутныХөгжил #ОюутныОролцоо

БҮРТГЭЛ ДУУСАХАД 3️⃣ ХОНОГ ҮЛДЛЭЭ...Улсын Их Хурлын Даргын ивээл дор Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag Социал Демократ...
11/05/2026

БҮРТГЭЛ ДУУСАХАД 3️⃣ ХОНОГ ҮЛДЛЭЭ...

Улсын Их Хурлын Даргын ивээл дор Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag Социал Демократ Монголын Оюутны Холбоо болон Debate Mongolia хамтран Их сургууль болон коллежийн өдрийн ангийн оюутан залуучуудад зориулсан илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

🎯 Зорилго:
Оюутан залуучуудын илтгэх, мэтгэлцэх чадварыг хөгжүүлж, нийгэм, улс төр, эдийн засгийн асуудалд бодлогын түвшинд дүн шинжилгээ хийх, үндэслэлтэй байр суурь илэрхийлэх чадамжийг нэмэгдүүлэх.

👥 Хамрах хүрээ:
Их сургууль болон коллежийн өдрийн ангийн оюутан залуучууд
📅 Зохион байгуулалт:
📝 Бүртгэл: 5 сарын 14 хүртэл
📌 Техникийн зөвлөгөөн: 5 сарын 15
🏆 Тэмцээн: 5 сарын 16–17 /Техникийн зөвлөгөөн дээр дэлгэрэнгүй мэдээллийг өгнө./

💳 Хураамж:
🎤 Илтгэх урлаг: 20,000₮
🗣️ Парламентын мэтгэлцээн: 30,000₮
🏦 Дансны мэдээлэл:
MN 250005005310911255
Хаан банк: Б.Билгүүн /Зохион байгуулах багийн ахлагч/

📍 Гүйлгээний утга: Багийн нэр, овог нэр, утасны дугаар
📞 Холбоо барих: 95651804
📌 Өөрийн илтгэх ур чадвар, мэтгэлцэх чадвараа сорьж, оюуны өрсөлдөөнд НЭГДЭЭРЭЙ...

🔗 Бүртгүүлэх линк: https://forms.gle/qUSY5GHWNVXm8i3z7

#НЭГДЬЕ
#ОюуныНаадам2026 #Чөлөөлье #ИлтгэхУрлаг #Мэтгэлцээн #ОюутанЗалуус

08/05/2026

🎓"ОЮУНЫ НААДАМ-2026" Илтгэх урлаг, Парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн 🎓

Улсын Их Хурлын Даргын ивээл дор Социал Демократ Монголын Оюутны Холбоо болон Debate Mongolia хамтран Их сургууль болон коллежийн өдрийн ангийн оюутан залуучуудад зориулсан илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

🎯 Зорилго:
Оюутан залуучуудын илтгэх, мэтгэлцэх чадварыг хөгжүүлж, нийгэм, улс төр, эдийн засгийн асуудалд бодлогын түвшинд дүн шинжилгээ хийх, үндэслэлтэй байр суурь илэрхийлэх чадамжийг нэмэгдүүлэх.

👥 Хамрах хүрээ:
Их сургууль болон коллежийн өдрийн ангийн оюутан залуучууд

📅 Зохион байгуулалт:
📝 Бүртгэл: 5 сарын 14 хүртэл
📌 Техникийн зөвлөгөөн: 5 сарын 15
🏆 Тэмцээн: 5 сарын 16–17 /Техникийн зөвлөгөөн дээр дэлгэрэнгүй мэдээллийг өгнө./

💳 Хураамж:
🎤 Илтгэх урлаг: 20,000₮
🗣️ Парламентын мэтгэлцээн: 30,000₮

🏦 Дансны мэдээлэл:
MN 250005005310911255
Хаан банк: Б.Билгүүн /Зохион байгуулах багийн ахлагч/

📍 Гүйлгээний утга: Багийн нэр, овог нэр, утасны дугаар

📞 Холбоо барих: 95651804

📌 Өөрийн илтгэх ур чадвар, мэтгэлцэх чадвараа сорьж, оюуны өрсөлдөөнд НЭГДЭЭРЭЙ...

🔗 Бүртгүүлэх линк: https://forms.gle/qUSY5GHWNVXm8i3z7

#НЭГДЬЕ
#ОюуныНаадам2026 #Чөлөөлье #ИлтгэхУрлаг #Мэтгэлцээн #ОюутанЗалуус

📢 SDS Govi-Altai Тэргүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна."ШИНЭ МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ"-ийн хүрээнд Ээлжит IV чуулга...
08/05/2026

📢 SDS Govi-Altai Тэргүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

"ШИНЭ МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ"-ийн хүрээнд Ээлжит IV чуулганаар Тэргүүнээ сонгох үйл явцыг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар зохион байгуулж, нэр дэвшигчдийн бодлого, мөрийн хөтөлбөрийг ил тодоор оюутан, залуучуудад хүргэх боломжийг олгож байна.

✅Нэр дэвшигч:
1. П.Анударь - Говь-Алтай SDS тэргүүн
2. Н.Нандин-Эрдэнэ - Говь-Алтай SDS тэргүүлэгч

Нэр дэвшигчдэд амжилт хүсье.👏

Байршил: Entvm, Хүлээн авалтын танхим
Хугацаа: 2026.05.09-ний өдөр 15:00 цагт


🚀 STUDENT DAY-2026 🚀 оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн МУИС-ийн салбар сургуулийн оюутнууд болон П...
08/05/2026

🚀 STUDENT DAY-2026 🚀 оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн МУИС-ийн салбар сургуулийн оюутнууд болон Политехник коллежийн оюутнуудтай уулзаж, орон нутагт суралцаж буй оюутанд тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нээлттэй хэлэлцэн санал солилцлоо.

🗣️ Мөн оюутнуудад тулгамдаж буй асуудлаар санал, судалгаа авч,
🙌 Салбар зөвлөл байгууллаа
🙌 Оюутан, залуучуудын дуу хоолойг сонсож, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд “Чөлөөлье” санаачилгын агуулга, үзэл санааг онцлон хүргэлээ.

📊 Судалгааны үр дүнг нэгтгэн оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм.
Цахим судалгаанд хамрагдах: https://shorturl.at/AtA84

🚀 Шинэ мянганы залууст, Шийдэл бий.
#Ховд #ОюутныХөгжил #Чөлөөлье

🚀 STUDENT DAY-2026 🚀 оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнуудтай уулз...
08/05/2026

🚀 STUDENT DAY-2026 🚀 оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, орон нутагт суралцаж буй оюутанд тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нээлттэй хэлэлцэн санал солилцлоо.

🗣️ Мөн оюутнуудад тулгамдаж буй асуудлаар санал, судалгаа авч,
🙌 Салбар зөвлөл байгууллаа
🙌 Оюутан, залуучуудын дуу хоолойг сонсож, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд “Чөлөөлье” санаачилгын агуулга, үзэл санааг онцлон хүргэлээ.

📊 Судалгааны үр дүнг нэгтгэн оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм.
Цахим судалгаанд хамрагдах: https://shorturl.at/AtA84

🚀 Шинэ мянганы залууст, Шийдэл бий.
#Увс #ОюутныХөгжил #Чөлөөлье

Социал Демократ Монголын Оюутны Холбооны Бага хурлын II хуралдаанаас сонгогдсон удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 10...
06/10/2025

Социал Демократ Монголын Оюутны Холбооны Бага хурлын II хуралдаанаас сонгогдсон удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдлаа.

Хуралдаанаар:
✅ Холбооны үйл ажиллагааны тайлантай танилцав
✅ 2025 оны 12 сар хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
✅ Удирдах зөвлөлийн гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх шинэчилсэн журмыг баталлаа
✅ Холбооны дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай холбоотой асуудлыг сайжруулах зорилгоор ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Бид цаашдаа оюутанд тулгамдаж буй 10 асуудлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа авч нэгдсэн санал, зөвлөмж гаргах, салбар холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд ажиллах юм.


Олон улсын Ахмадын өдрийн баярын мэнд хүргэе. 👴👵📌 НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын ...
01/10/2025

Олон улсын Ахмадын өдрийн баярын мэнд хүргэе. 👴👵

📌 НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр ирсэн билээ.

🇲🇳 Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад настан, азай буурлууд минь урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

Address

Тusgaar Togtnoliin Ordon 8th Floor
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SDS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share