The Regional Association of Mongolian Halal Standard Meat Exporters

The Regional Association of Mongolian Halal Standard Meat Exporters Халал стандартын Монгол мах экспортлогчдын холбоо

🇲🇳🇲🇳🇲🇳Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Булангийн болон Араб, Исламын орнууд руу экспортлох боломж бүрдсэн. Монгол Улс...
13/11/2024

🇲🇳🇲🇳🇲🇳Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Булангийн болон Араб, Исламын орнууд руу экспортлох боломж бүрдсэн.

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ хийлгэж, гэрчилгээгээ гардан аваад байна.

Стандарт, хэмжил зүйн газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт улс цаашлаад Булангийн орнуудруу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна.

Дэрх зорилтуудыг хангахад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яам, Кувейт Улс дахь Монгол Улсын элчин сайдын яам болон Элчин сайд П.Сэргэлэн нар бодлого, удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажилласан болно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) -аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлснийг онцлон тэмдэглэе.

Исламын шашинт орнууд руу махны экспорт хийхэд тавигддаг хамгийн чухал шаардлага бол “Халал” гэрчилгээ байдаг. Стандарт, хэмжил зүйн газраас “Халал” гэрчилгээг олгох итгэмжлэлийн үнэлгээ хийлгүүлэхээр Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх итгэмжлэлийн төвтэй жил орчмын хугацаанд хамтран ажиллав.

Үүний үр дүнд тус итгэмжлэлийн төвөөс Стандарт, хэмжил зүйн газарт “Халал” гэрчилгээ олгох хүрээнд итгэмжлэл олгож буйгаа 12 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор мэдэгдэж, гэрчилгээг гардууллаа. Тус гэрчилгээ нь 2023-2027 оны хугацаанд хүчинтэй бөгөөд цаашид дахин сунгагдах боломжтой.

Ингэснээр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан, халал стандартыг хангасан Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Булангийн орон болон Араб, Исламын орнууд руу экспортлох үд хаалга манай хувийн аж ахуйн нэгж, компаниудад нээлттэй болж байна.

12/11/2024

Additionally, a four – day Halal Expo, along with other side – events like the B2B hosed- buyers pr gram, will be held concurrenyly at the same venue.

For more details, visit our website www.worldhalalsummit.com.tr or contact us at [email protected]

📍 Event Dates: November 27-30, 2024
🏟️ Venue: Istanbul Expo Center, Turkiye

12/11/2024
12/11/2024

Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын хилээр 2025 онд импортлох "Мал үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Иймд хууль журмын хүрээнд "Гадаадаас мал, үржүүлгийн бүтээгдэхүүний импортлох" тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 онд улсын хилээр импортлох мал үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээний саналаа холбогдох баримт материалын хамт 2024 оны 11 дүгээр сарын 25-ны дотор албан бичгээр гаргаж ирүүлнэ үү. Тус хугацаанд санал ирүүлээгүй болон шаардсан баримт материалыг дутуу ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн саналыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгахгүй болохыг анхаарна уу.

The meat industry, particularly exports, is one of the most promising avenues for Mongolia to diversify its economy away...
12/11/2024

The meat industry, particularly exports, is one of the most promising avenues for Mongolia to diversify its economy away from overreliance on extractive industries such as mining.

Address

Ulaanbaatar
KHAN-UULDISCRICTTHE15KHOROOGEGEENTENOFFICEFLOOR1001

Alerts

Be the first to know and let us send you an email when The Regional Association of Mongolian Halal Standard Meat Exporters posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share