HSPIM-Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн

HSPIM-Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн Non-Governmental Organization for Social services

Нийгэмд чиглэсэн зөвлөх үйлчилгээний ашгийн бус байгууллага

The Health and Social Policy Institute of Mongolia
(HSPIM) is a recognized independent consulting service organization in developing policy analysis, conducting monitoring and evaluation, and advising on policy, strategy and plan development with its skilled team of expertises. Our dedicated team combines professional excellence, outstanding technical ability and experience in economics, finance, human rights, waste management, social work, public health and management sector.

Лондон хотод төвтэй Preqin компанийн Чанарын хяналт хариуцсан Дэд ерөнхийлөгч (VP, Quality Control) Г.Жавхаа (Javkhaa Ge...
08/07/2026

Лондон хотод төвтэй Preqin компанийн Чанарын хяналт хариуцсан Дэд ерөнхийлөгч (VP, Quality Control) Г.Жавхаа (Javkhaa Gereltuya) нь байгууллагадаа өгөгдлийн чанарын хяналтын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх, удирдах, мөн чанарын хяналт-шинжилгээ, үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг хариуцан ажилладаг.

Preqin нь хувийн хөрөнгө оруулалт болон альтернатив хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, судалгаа, аналитик үйлчилгээ үзүүлдэг олон улсын тэргүүлэх компаниудын нэг юм.

Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгын хүрээнд Г.Жавхаа нь Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн зөвлөхөөр ажиллаж, олон улсын түвшинд хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадвараа Монгол Улсын хөгжилд зориулахын зэрэгцээ эрүүл мэнд, нийгмийн бодлогын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Түүний бэлтгэсэн хиймэл оюун ухааны талаарх цуврал нийтлэлүүдийг хүргэж байна. Эдгээр нийтлэл нь хиймэл оюун ухааны үндсэн ойлголтоос эхлээд өдөр тутмын хэрэглээ, эрүүл мэндийн салбар дахь боломж, зөв хэрэглээ болон дижитал дэд бүтцийн ач холбогдлыг олон нийтэд ойлгомжтой, цэгцтэй байдлаар тайлбарласан бөгөөд доорх холбоосуудаар орж, уншиж танилцаарай.

1. **Хиймэл Оюун Ухаан – ХОУ гэж юу вэ?**
Хиймэл оюун ухааны үндсэн ойлголт, компьютер хэрхэн "сэтгэж" чаддаг болсон талаар энгийн ойлголт өгсөн нийтлэл: https://hspim.mn/1148

2. **Хиймэл Оюун Ухаан Бидний Амьдралд: ХОУ хаа сайгүй**
Дэлхий болон Монгол дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, бодит жишээнүүдийг танилцуулсан нийтлэл: https://hspim.mn/1177

3. **ХОУ: Сүрьеэ өвчний судалгаанд**
Хиймэл оюун ухааныг сүрьеэ өвчний судалгаа, оношлогоо, эрүүл мэндийн салбарт ашиглаж буй туршлагыг онцолсон нийтлэл: https://hspim.mn/1181

4. **ХОУ: Хэрхэн зөв платформ сонгож, зөв асуулт асуух вэ?**
ChatGPT, Copilot, Claude, Gemini зэрэг платформуудын ялгаа болон үр дүнтэй ашиглах зөвлөмжийг багтаасан нийтлэл: https://hspim.mn/1183

5. **ХОУ-ны Дэд бүтэц: Яагаад үүнийг ойлгох чухал вэ?**
Хиймэл оюун ухааны үйлчилгээний ард ажилладаг дижитал дэд бүтэц, өгөгдөл боловсруулах орчны ач холбогдлыг тайлбарласан нийтлэл: https://hspim.mn/1187

Дээрх нийтлэлүүдийг бүрэн эхээр нь Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн веб сайтаас унших боломжтой.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАХАД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?Жил бүр сая сая хүний амь насыг авч буй сүрьеэ өвчинтэй тэмцэ...
07/07/2026

ХИЙМЭЛ ОЮУН УХААН СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАХАД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Жил бүр сая сая хүний амь насыг авч буй сүрьеэ өвчинтэй тэмцэх ажилд технологийн хувьсгал болох Хиймэл оюун ухаан (ХОУ) хүч түрэн орж ирлээ!
Эрүүл мэндийн салбарт ХОУ нь зөвхөн код бичих төдий биш, дараах гурван том чиглэлд жинхэнэ хувьсгал хийж байна:
🩺 Хурдан бөгөөд оновчтой оношилгоо: Сүрьеэгийн халдварыг эрт үед нь илрүүлэх.
💊 Эмийн нарийн судалгаа: Хэдэн жилийн судалгааны ажлыг богино хугацаанд тооцоолж, шинэ эм бүтээх процессийг хурдасгах.
📊 Тархалтын урьдчилсан мэдээлэл: Хаана, хэзээ өвчний дэгдэлт үүсэхийг хиймэл оюун ухаан тооцоолон сануулж байна.
Дэлхийн шилдэг судлаачдын ашиглаж буй туршлага, анагаах ухааны шинэ ирээдүйн талаар та доорх холбоосоор орж уншаарай! 👇

https://hspim.mn/1181

#ЭрүүлМэндНийгмийнБодлогынХүрээлэн #ХиймэлОюунУхаан #АнагаахУхаан #СүрьеэСудалгаа #ТехнологийнДэвшил #ХОУ

06/07/2026

Олон нийтийн оролцоо, хяналт (ОНУХ) нь сүрьеэгээс бүрэн ангижрах хамгийн үр дүнтэй дэвшилтэд арга юм. Энэ арга хэрэгжсэнээр эмчилгээний үр дүн нэмэгдэх, халдварын илрүүлэг сайжрах, нийгмийн дэмжлэг дээшлэх зэрэг давуу талууд бий болно.

ОЛОН НИЙТЭЭР УДИРДУУЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО (ОНУХ) ТӨСЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАГЧ ТҮНШҮҮДИЙН ТУРШЛАГА СОЛИ...
02/07/2026

ОЛОН НИЙТЭЭР УДИРДУУЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО (ОНУХ) ТӨСЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАГЧ ТҮНШҮҮДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ТАЛБАРЫН ТАНИЛЦАХ АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад ОНУХ тогтолцоог бий болгох санаачилгыг Глобаль сангаас гаргасан ба тус сан нь 2003 оноос хойш Монгол Улсын сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлд тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Олон нийтийн хяналтын энэхүү тогтолцоо нь өвчинд өртсөн иргэдийн дуу хоолойг бодлого боловсруулалт, үйлчилгээний түвшинд хүргэх чухал механизм болон хэрэгжиж байгаа ба уг тогтолцоог туршилтаар хэрэгжүүлж буй 4 газрын үйл ажиллагаатай танилцах, сайн туршлага харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөх уулзалт, талбарын танилцах аялал зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Дархан-уул, Хэнтий аймгууд, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн ОНУХ салбар зөвлөл, ХӨСҮТ, диспансерын эмч, сувилагч, хамтрагч байгууллагуудын төлөөллүүд оролцсон бөгөөд Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцооны үр дүнтэй танилцан цаашдын хамтын ажиллагаа, бүтээлч санаачилгуудыг хэлэлцлээ.

Уулзалтад оролцогчдын ихэнх нь аяллын зохион байгуулалт, хөтөлбөрийн агуулга, сургалт, танилцуулга, талбар дээрх үйл ажиллагаанд өндөр үнэлгээ өгсөн ба салбар хоорондын уялдаа, удирдлагын манлайлал, хамтын ажиллагааны ач холбогдол, сүрьеэгийн эмчилгээ үйлчилгээний байр, тоног төхөөрөмж, лабораторийн үйл ажиллагаа, сорьц хүлээн авах урсгал зэрэг жишиг зохион байгуулалтыг онцолжээ.

Цаашид сүрьеэгийн өдрийн эмчилгээг хоолтой уялдуулах, эмийн шүүгээ, стандартын зохион байгуулалт, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө, талархлын самбар, салбар зөвлөлийн хурлыг тогтмол хийн үр дүнг холбогдох байгууллагад хүргэх зэргээр туршлагад тулгуурласан шинэ санаа, санаачилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба “Сүрьеэг устгах нь дан ганц эрүүл мэндийн байгууллагын ажил биш, орон нутаг, иргэд, иргэний нийгэм, олон нийт хамтдаа оролцох хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлсэн бөгөөд үүнд ОНУХ тогтолцооны үр нөлөө өндөр байгааг илэрхийлсэн байна.

Энэхүү уулзалт, аялал нь сүрьеэгийн эсрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам боллоо. ОНУХ тогтолцооны хэрэгжилт нь иргэдийн дуу хоолойг бодлого, үйлчилгээний түвшинд хүргэх үр нөлөөтэй механизм болохыг дахин нотлов.

#ОНУХ #ОлонНийтээрУдирдуулсанХяналт

ХИЙМЭЛ ОЮУН УХААН БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫГ ХЭРХЭН ӨӨРЧИЛЖ БАЙНА ВЭ?Хиймэл оюун ухаан (AI) бол зөвхөн ирээдүйн технол...
01/07/2026

ХИЙМЭЛ ОЮУН УХААН БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫГ ХЭРХЭН ӨӨРЧИЛЖ БАЙНА ВЭ?

Хиймэл оюун ухаан (AI) бол зөвхөн ирээдүйн технологи биш, аль хэдийн бидний амьдралын салшгүй хэсэг болжээ.

Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ гээд салбар бүрд ухаалаг шийдлүүд нэвтэрч, Монголын болон дэлхийн жишээнүүд хэрхэн өөрчлөгдөж буйг энэхүү нийтлэлээс уншаарай. 🚀
🔗Дэлгэрэнгүйг унших линк: https://hspim.mn/1177

#ХиймэлОюунУхаан #ЭрүүлМэндНийгмийнБодлогынХүрээлэн #Технологи #Инноваци

ТЕХНОЛОГИЙН ДАРААГИЙН ДАВЛАГАА: ХИЙМЭЛ ОЮУН УХААН (ХОУ)-ИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТОрчин үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн...
23/06/2026

ТЕХНОЛОГИЙН ДАРААГИЙН ДАВЛАГАА: ХИЙМЭЛ ОЮУН УХААН (ХОУ)-ИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Орчин үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжилд хиймэл оюун ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдсээр байна. Энэхүү технологийн суурь ойлголтыг зөв тодорхойлох нь цаашдын чиг хандлага, дижитал шилжилтийг удирдах хөшүүрэг болох юм. Технологийн энэхүү агуу дэвшлийг анхлан ойлгох, хамгийн энгийн бөгөөд сонирхолтой тайлбарыг бид бэлдлээ. Та дараах линкээр зочлон уншаарай
🔗 Нийтлэлийг бүрэн эхээр нь унших: hspim.mn/1148

#ЭрүүлМэндНийгмийнБодлогынХүрээлэн #ХиймэлОюунУхаан #ТехнологийнДэвшил #ХОУ #ЦахимШилжилт

📍Глобаль сангийн 8 дугаар ээлжийн (GC8) төсөл өргөн барих асуудлаар салбар дундын үндэсний хэлэлцүүлэгт НИЙГМИЙН ГЭРЭЭТ ...
22/05/2026

📍Глобаль сангийн 8 дугаар ээлжийн (GC8) төсөл өргөн барих асуудлаар салбар дундын үндэсний хэлэлцүүлэгт НИЙГМИЙН ГЭРЭЭТ АЖЛЫН АСУУДЛААР GC8-Д ТУСГАХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД (Social contract) гэсэн илтгэлийг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн ОНУХ төслөөс хэлэлцүүлэн оролцлоо.
📍Глобаль сан нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ХДХВ/ДОХ, сүрьеэгийн тусламж үйлчилгээнд Монгол улсад томоохон дэмжлэг, туслалцааг үзүүлэн ирсэн ба тэтгэлэгийн 8 дахь мөчлөг буюу Grant Cycle 8 буюу GC8 нь Глобаль Сангаас (The Global Fund) манай улсад хэрэгжүүлэх хамгийн сүүлийн төсөл бөгөөд үүнээс хойш тус сангаас дааж ирсэн санхүүжилт, дэмжлэгийг Монгол улс өөрөө санхүүжүүлэх юм.
🇲🇳Иймд энэхүү төгсгөлийн буюу шилжилтийн төсөл хэрэгжүүлэх чухал үед маш их хариуцлагатай хандах шаардлага бидэнд тулгараад байна.

"Эрүүл мэндийн салбарын гол тулгуур, энэрэнгүй сэтгэлт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэе! Дэлхий...
12/05/2026

"Эрүүл мэндийн салбарын гол тулгуур, энэрэнгүй сэтгэлт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэе!

Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдрийг «Олон улсын сувилагчдын өдөр» болгон тэмдэглэдэг. Энэ өдөр орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч Флоренс Найтенгелийн мэндэлсэн өдөр бөгөөд сувилагч нарын эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, тэднийг сурталчлах зорилготой билээ.

Тусч сэтгэл, мэргэжлийн ур чадвараа дайчлан хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэдэгт баярлалаа.

Address

БЗД, 43-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, УБ Тауэр оффис, 9 давхар, 909 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+976 70002444

Alerts

Be the first to know and let us send you an email when HSPIM-Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to HSPIM-Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн:

Shortcuts

Share