ЯГААН ТУУЗ САН

ЯГААН ТУУЗ САН Хөхний хорт хавдрын эсрэг тэмцэе! Lets fight against breast cancer.

Ягаан тууз сан, бид хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж байгаа эмэгтэйчүүддээ зөвлөгөө мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэх, мөн тухайн хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл нийтлэх, судалгаа хийх, сургалт уулзалт зохион байгуулах, хандив цуглуулах зэрэг ажлыг зохион байгуулах үндсэн зорилготой билээ. Та бүхэн биднийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

08/03/2026
Цахим хуудас шинэчлэгдлээ... Интоорын жимс нь түрэмгий хөхний хорт хавдрыг удаашруулдаг (futurity.org) https://pinkribbo...
28/02/2026

Цахим хуудас шинэчлэгдлээ...
Интоорын жимс нь түрэмгий хөхний хорт хавдрыг удаашруулдаг (futurity.org)
https://pinkribbonfund.com/mn/info.html

21/02/2026

XVII жарны
“Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье!
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

🎉 ШИНЭ ЖИЛИЙН УУГАН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 🎉Та бүхэндээ айлчлан ирсэн 2026 оны ууган өдрийн мэндийг дэвшүүлж,эрүүл энх, аз ж...
01/01/2026

🎉 ШИНЭ ЖИЛИЙН УУГАН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 🎉

Та бүхэндээ айлчлан ирсэн 2026 оны ууган өдрийн мэндийг дэвшүүлж,
эрүүл энх, аз жаргал, итгэл найдвар дүүрэн нэгэн жилийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд бидний үйл хэрэгт итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж,
хавдрын эсрэг тэмцэл, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөөх сайн үйлсэд
үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Шинэ он та бүхний амьдралд
✨ эрүүл энх
✨ эв нэгдэл
✨ энэрэл нигүүлсэл
✨ итгэл найдвар
бэлэглэж, хамтын сайн үйлс улам бүр тэлэн дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн,
Ягаан тууз сан
🌸 www.pinkribbonfund.com

Хөхний хорт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх санаачилга.

“Ягаан сар - УБ сонгдо эмнэлэг - төлбөргүй үзлэг, зөвлөгөө”Хөхний хорт хавдрын эсрэг сарыг жил бүрийн аравдугаар сард ол...
27/10/2025

“Ягаан сар - УБ сонгдо эмнэлэг - төлбөргүй үзлэг, зөвлөгөө”
Хөхний хорт хавдрын эсрэг сарыг жил бүрийн аравдугаар сард олон улсад тэмдэглэдэг билээ. “Ягаан сар” гэж нэрэлдэг энэ сарыг тохиолдуулан “УБ Сонгдо” эмнэлэг 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 31-ний өдрүүдэд хөхний хорт хавдрын улмаас хөхөндөө мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөөг зохион байгуулж байна.

Хөхний нөхөн сэргээх мэс засал, имплант суулгах боломжийн талаар УБ Сонгдо эмнэлгийн нөхөн сэргээх, пластик мэс заслын эмч, АУ-ны доктор Г. Бат-Эрдэнэ эмч түүний баг үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм. Нөхөн сэргээх мэс засал эмэгтэйчүүдийн амьдралын чанарт хэрхэн эерэгээр нөлөөлдөг талаар танилцуулж, үзлэг хийнэ. Эмчийн хувьд Бүгд Найрамдах Куба Улсад 12 жил суралцаж, нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийг эзэмшсэн, туршлагатай эмч юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон үзлэгийн цагийг 7575 2727 дугаараас болон тус эмнэлгийн чат ботоор дамжуулан авах боломжтой. Та бүхэн хамрагдаарай...

https://www.facebook.com/share/p/17H2tJKkTd/

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ЯГААН ТУУЗ САН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ЯГААН ТУУЗ САН:

Share

Our Story

Ягаан тууз сангийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь хөхний хорт хавдрын эсрэг тэмцэх, хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, тухайн хавдраас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгөх, холбогдох судалгаа, шинжилгээ хийх, ижил төстэй чиглэлээр дотоод болон олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран ажиллах зэрэг болно.