Сэтгэлийн Хүүрнэл

Сэтгэлийн Хүүрнэл • Номын тэмдэглэл
• Монолог
• Эшлэл
• Подкаст
• Бичвэр

Бид анх 2018 оны 2 сард унших болон бичих сонирхлоороо нэгдсэн залуусын бүлгэм бөгөөд улмаар зөвхөн дижитал контентоор хязгаарлагдалгүй, төрийн бус байгууллага болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өдгөө нийгэм дэх залуучуудын бүтээлч оролцоог нэмэгдүүлэх, өсвөр болоод залуу үеийнхэний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн соёл, боловсролын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Бидний уриа: Гэрэл нэмье..

Энгийн тайван амьдралыг хүсдэг. Уур бухимдлаа цардмал зам дээр гээгээд инээмсэглээд гэртээ ордог тийм л амьдрал хүсдэг. ...
23/08/2026

Энгийн тайван амьдралыг хүсдэг. Уур бухимдлаа цардмал зам дээр гээгээд инээмсэглээд гэртээ ордог тийм л амьдрал хүсдэг. Амралтын өдөр үд хүртэл унтаж, цас бороог цонхоор ширтээд сайхан үнэртэй цай уугаад хайртай хүмүүстэйгээ инээлддэг тийм нэг сайхан бүлээн мэдрэмжийг хүсдэг. Оройн хоол амттай байлаа гэж талархдаг, хааяа хоёулаа болзож дарс уудаг, сэтгэлзүй нь ямар байгааг асуудаг, их зүйлд шунадаггүй, чөлөө завгүй ажилладаггүй, хөнгөн хөгжилтэй амьдрахыг хүсдэг.
Ганбат Г.

Гаднаасаа жаргалтай харагддагч сэтгэл нь зүсэгдчихсэн хүмүүс байдаг. Бүхнийг тэвчдэг, жаргалтай байгаа юм шиг инээмсэглэ...
22/08/2026

Гаднаасаа жаргалтай харагддагч сэтгэл нь зүсэгдчихсэн хүмүүс байдаг. Бүхнийг тэвчдэг, жаргалтай байгаа юм шиг инээмсэглээд байвал сэтгэл чинь үрэвсэж, нэг л өдөр орноосоо босож чадахгүй болтлоо бие - сэтгэл чинь туйлдана шүү... Мэдээж дандаа л уйлж, гутраад байж болохгүй ч ядаж л итгэдэг хүндээ сэтгэлээ уудалж уйлмаар байвал уйлаарай. Хэн хэзээ ч дандаа жаргалтай байдаггүй. Сэтгэл өвдөх, гутрах, гашуудах мэдрэмж амьдралын нэг хэсэг. Гол нь тэр мэдрэмжийг шүд зууж тэвчиж сэтгэлээ үрэвсүүлж, үхүүлэхгүй ярих, уйлах мэдрэмжээр эмчилж байгаараа...
Ганбат Г.

Намайг хайрлах залууд захих зүйлХэзээ ч ахин дурлахгүй гэж амлаж байсан үе саяхан ч гэлээ хэн мэдэх вэ намайг цорын ганц...
20/08/2026

Намайг хайрлах залууд захих зүйл

Хэзээ ч ахин дурлахгүй гэж амлаж байсан үе саяхан ч гэлээ хэн мэдэх вэ намайг цорын ганц гэж хардаг залуу гарч ирэх ч юм билүү. Тэгвэл би түүнд хэдхэн зүйл захиж хэлмээр байна.

1. Чамруу эхэлж залгахгүй, мессеж бичихгүй байлаа гээд битгий гомдоорой. Надад итгэ. Чамруу залгахгүй байгаа ч би чамайг бодож байгаа. Чамайг надруу залгах, чат бичихийг чинь тэвчээртэй хүлээж байгаа. Тиймээс зав гарах бүр надруу залгаж, мсж бичиж байгаарай.

2. Ирнэ гэсэн бол заавал ирж уулзаж байгаарай. Чамайг ирэхийг хүлээгээд хамаг байдгаараа гоёчихоод өдөржингөө цонх ширтэж суудаг шүү.

3. Бие өвдөөд байна, тийм юм идмээр байна, энийг хийж үзэх юмсан гэж байвал зүгээр л чамайг харах шалтаг гаргаж эрхэлж байгаа юм. Тэгэж толгойгоо гашилган байж шалтаг олж байхад нь урмыг нь битгий хугалаарай.

4. Миний унших дуртай номыг, сонирхдог зүйлсийг мэдэж аваад, хэзээ ч битгий мартаарай. Дургүй гэж хэлж байсан зүйлийг минь, аль уже уншчихсан ном төрсөн өдрөөр минь битгий бэлэглээрэй.

5. Эцэст нь хэлэхэд намайг ямар ч муухай ааш гаргаж байсан битгий орхиорой. Чамд одоо болтол хайртай болохоороо л муухай аашлаж, гомдож, тунирхдаг юм. Яаж ч байсан, юу ч болж байсан чангаас чанга тэврээд намайг тайвшруулаарай, битгий тавьж явуулаарай.

Тэгвэл энэ гаднаас нь харахад сүрхий эрхэмсэг хэрнээ хүүхэд шиг зантай охин үүрд чиний хажууд үлдэнэ. Үргэлж чамайг үнэнчээр хайрлаж, өглөөний үнсэлт горьдон хушуугаа цорвойлгоно доо.

Feuillemort | Jargal

Жинхэнэ эр хүн чамтай яг л жаахан охинтой харьцаж байгаа юм шиг эрхлүүлж, бусдад юу гэж хэлэгдэхээс айхгүй чамд таалагдд...
20/08/2026

Жинхэнэ эр хүн чамтай яг л жаахан охинтой харьцаж байгаа юм шиг эрхлүүлж, бусдад юу гэж хэлэгдэхээс айхгүй чамд таалагддаг зүйлсийг таашаалтай үйлдэнэ. Хөвгүүд харин чамайг хардаж, бардам зан гаргаж, чиний юунд дуртайг сонирхох ч үгүй.
Жинхэнэ эр хүн, хөвгүүд хоёрын хооронд насны зөрүү биш ёс суртхууны зөрүү байдаг...
Ганбат Г.

Зарим хүмүүс чиний гоо сайхныг хайрлана. Зарим нь гуниг гутралтай чинь хамт хайрлана. Өөрөөсөө ч илүү хайрладаг хүн бас ...
16/08/2026

Зарим хүмүүс чиний гоо сайхныг хайрлана. Зарим нь гуниг гутралтай чинь хамт хайрлана. Өөрөөсөө ч илүү хайрладаг хүн бас байна. Муухай ааш, бардам зантай чинь ч хайрлах хүн байгаа. Хайр дурлалыг цаг хугацаа бүтээдэггүй юмаа. Хүнийг хайрлах хайрыг ёс зүй, хүмүүжилтэй хүмүүс өгч чаддаг. Өчигдөр уулзаад үерхэх үү, өчнөөн сарын дараа үерхэх үү гэдэг чухал биш тэр хүний бодол сэтгэл хамгийн чухал. Хайрлах сэтгэлгүй хүн хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч хайрлаж чадахгүй. Хайранд суралцсан хүн хормын дотор л хайрлаж чадна. Тиймээс хайрыг цаг хугацаагаар үнэлэж дүгнэх боломжгүй. Цаг хугацаанд хүний дотор араншин хэвээрээ л байна.
Ганбат Г.

Чамд айдас төрүүлэхгүй байгаа мэдрэмжийг хайр гэдэг. Сайхан царай төрх эгэл жирийн байдал анх хараад дурлах олон болзсон...
16/08/2026

Чамд айдас төрүүлэхгүй байгаа мэдрэмжийг хайр гэдэг. Сайхан царай төрх эгэл жирийн байдал анх хараад дурлах олон болзсоны дараа дурлах нь хамаагүй шүү, хамгийн чухал нь чамд айдас эргэлзээ мэдрэгдэхгүй байх нь чухал. Тайван харилцаанд хайрын урвал хамгийн сайн явагддаг. Хэзээ гэрлэх биш хэнтэй гэрлэх вэ гэдгээр амьдралын амт тодорхойлогддог.
Ганбат Г.

Амьдрал заримдаа үнсэж энхрийлэх биш үсийг чинь сүлжиж өгөх хүнээр дутдаг....
16/08/2026

Амьдрал заримдаа үнсэж энхрийлэх биш үсийг чинь сүлжиж өгөх хүнээр дутдаг....

Сэтгэлийг чинь тайван байлгадаг хүнтэй гэрлэ гэдэг санаандгүй хэлчихсэн үг биш байх. Яахав, эхний хоёр жилдээ бие биендэ...
16/08/2026

Сэтгэлийг чинь тайван байлгадаг хүнтэй гэрлэ гэдэг санаандгүй хэлчихсэн үг биш байх. Яахав, эхний хоёр жилдээ бие биендээ үнэн төрөхөө харуулахгүй л дээ... Жинхэнэ гэрлэлт, үнэн эхлэхэд гоо сайхан, гал халуун тацалцал хамаагүй болчихдог... Будаггүй төрх, хусаагүй сахалтай нүүр тулахад сэтгэлзүй ямар байх вэ гэдэг чухал... Хүүхэдтэй болоход, хүсээгүй зүйлстэйгээ нүүр тулахад хүний жинхэнэ төрх илэрдэг... Гэрлэлт гэдэг ганцхан гоо сайхнаар болчихдог юм биш шүү дээ. Хариуцлагатай байх, сэтгэлзүйн хувьд хүлээн зөвшөөрөх үйл явц...
Ганбат Г.

Найман сарын нар нь хүртэл намар болох гэж байгааг сануулж байгаа шиг элч нь улам алсраад байх шиг санагдах… Зуны улирал...
04/08/2026

Найман сарын нар нь хүртэл намар болох гэж байгааг сануулж байгаа шиг элч нь улам алсраад байх шиг санагдах… Зуны улиралдаа дэндүү харам. Өдрийн урт, үдийн нар. Халуун дулаан цаг агаар нь юу ч үгүй хоосон хүнд хүртэл цаанаа л нэг өег мэдрэмжийг төрүүлэх нь зуны утга нь ч юм шиг. Ядаж л гадаа дулаахан байгаа нь юунд ч юм итгэх итгэл найдварыг улам нэмдэг үү гэмээр. Зуны улиралд, зуны орой, зуны өдрүүдэд дэндүү харам би…

Номин 20260803
Chicago, IL

Өөрийнхөө жаргалын төлөө өөр хүнийг хохироож болдоггүй юм шүү. Чи эрх чөлөөтэй, жаргалтай байгаа бол эхнэр, нөхөртэй ч б...
29/07/2026

Өөрийнхөө жаргалын төлөө өөр хүнийг хохироож болдоггүй юм шүү. Чи эрх чөлөөтэй, жаргалтай байгаа бол эхнэр, нөхөртэй ч бас жаргалтай байх эрх чөлөөг олго. Би ёстой азтай, эхнэр, нөхөр минь намайг дураар минь байлгадаг, ойлгодог гэж ярьдаг хүмүүс байдаг. Эрүүл харилцаа гэдэг ганцхан чи жаргалтай байдаг, ойлгогдог , хайрлагддаг биш нөгөө хүнээ ч ойлгодог, хайрладаг байхыг хэлдэг.
Ганбат Г.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэлийн Хүүрнэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сэтгэлийн Хүүрнэл:

Shortcuts

Share