20/07/2026
МСАХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЖИЯАНДОРЖ
МСАХ-НЫ УЛАМЖЛАЛТ АРГА ХЭМЖЭЭ “СҮҮН ЗАМ-2026 ”
УРТЫН АЯЛЛЫН УДИРДАМЖ
Нэг. Аяллын зорилго
1.1. Эрүүл байгаль, эко хүнс, сүү цагаан идээ, идэвхтэй хөдөлгөөн явган аяллаар эрүүл амьдралыг сурталчлах, шинэ аялагчдад дадлага туршлага олгож,аялагчдын үерхэл нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх.тамирчдын спортын зэрэг цолыг ахиулах
1.2. Аяллын турш үндэсний уламжлалт цэвэр эко хүнс сүү, тараг, айраг, цагаан идээгээр биеэ тордож, аяллын сонин гайхамшиг, адал явдлын гэрэл зураг, дүрс бичлэгийн цомог, нийтлэл, сурвалжилга бэлтгэн аялагчийн амьдралын мартагдашгүй гэгээн сайхан дурсамжийг мөнхлөн бэхжүүлэхэд оршино.
Хоёр:Аяллын бэлтгэл зохион байгуулалт
2.1..Уламжлалт “Сүүн замын” аялал нь 2026 оны 8 сарын 02-06-ны өдрүүдэд Сэлэнгэ Баянгол сум-Баруун хараагаас гараагаа эхлэн Хараа голын урд талаар уруудан – Ногоо бригад,Эрхэт,Салхит,Хонгор, Дархан Хараагийн гүүрээр гарч Дархан хот гэсэн маршрутаар АБ ангиллын 100 км замд явагдана.
2.2.Аяллыг МСАХ-ны удирдлага, Дархан-уул аймгийн “Хөтөч”клубүүд удирдан зохион байгуулж явуулна.
2.3. Аялалд оролцогч хүн тус бүр ирэх очих тээвэр унаа 5-6 хоногийн хоол хүнс,зохион байгуулалтын зардалд 100,000 төгрөгийн хураамжийг бэлнээр буюу дансаар урьдчилан төлж хувийн бэлтгэл майхан, хөнжил, гудас, аяны үүргэвч, аяга халбага, эмийн сан, борооны цув, нарны малгай, хуурай хүнсээ өөрсдөө хариуцан бэлтгэнэ.
2.4. Аялагчдад: өдөр амт чанартай мах, ногоотой илчлэг хоол, өглөө, оройд сүү, тараг, айраг, цагаан хоол бэлтгэн үйлчлэх үүргийг зохион байгуулагчид хариуцан гүйцэтгэж, аяганы хийцээ тамирчид өөрсдөө гаргана.
2.5.Аяллын явцад клубүүдийн нэрэмжит “Нуувч илрүүлэх”, “Дэмбээний аварга шалгаруулах”, Дуу бүжгийн сайчуудыг тодруулах зэрэг хөгжилтэй тэмцээн уралдааныг зохион явуулж шагнал урамшил олгоно.
2.6.Аялагчид хувийн бэлтгэлээ сайтар ханган гутал хувцас, хөнжил пүүгээ майхан сав зэрэг ачаа бараагаа зориулалтын үүргэвчинд хийн өөрсдөө үүрч, батлагдсан маршрутын дагуу өдөрт 20-25 км аялна.
2.7.Клубүүд ялалд оролцох хүн нэг бүрийн РД бүхий албан ёсны мэдүүлгийг
7 сарын 30-ний дотор Baasan Jiyandorj гэсэн фейж хаягаар ирүүлж , УБ-Баруун хараа*, Дархан- УБ ирэх, очих галт тэрэгний билетийн үнэд нэг хүний 50,000 төгрөгийг 5063269452 тоот дансанд тушааж билетийн нэгдсэн захиалгад орсон байна.
2.8. Нийт ялагчид 8 сарын 02-ний өглөө 9,00 цагт УБ өртөөнөөс галт тэргээр замд гарч 15,00-д Сэлэнгэ Баянгол сум, Баруун хараа өртөөнд очиж аяллын гараа эхэлнэ. .
2.9 Аяллын сүүлчийн өдрийн арга хэмжээг Дархан уул аймгийн аялагчид хариуцан өөрсдийн хөтөлбөрийн дагуу аймгийн 50 жилийн хөгжил соёлтой танилцуулах, 06-ний өдрийн 23,30- ийн галт тэргээр . үдэн гаргах ажлыг хариуцан зохион байгуулна.
Жич: Мах, сүү, цагаан идээний үнэ хэд дахин нэмэгдсэн одоо цагт уламжлалт арга хэмжээндээ аяллын клуб тус бүр 5-аас доошгүй тамирчдаа оролцуулах нийтдээ 40-өөс доошгүй хүн бүрдэхгүй бол аялагчдын хоол хүнс, зохион байгуулагчдын авто машины шатахуун, бусад зардал хүрэлцээгүй болж аялал цуцлагдах болно. Нэг хүний өдрийн хоол, сүү цагааны үнэ 10,0 к хүрэхгүй байгааг онцгой анхаарч идэвх чармайлт гаргахыг хүсье.
МОНГОЛЫН СПОРТ АЯЛЛЫН ХОЛБОО
Утас:99521504,80082011.95199194,95096868.